Абу Дабид өрсөлдөх залуус “Монгол ур чадвар”-аас тодорно

2016-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Дэлхийн ур чадварын  44 дэх тэмцээн 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид  болно. Өнгөрсөн жил 43 дахь тэмцээн нь Бразилийн Сан Паулод болж, дэлхийн ур чадварын байгууллагын ги­шүүн орнуудаас 59 нь орол­цож, нийт 50 мэр­гэж­лийн төрлөөр 1190 залуус эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өр­сөлдсөн.

Мэргэжилтэй ажилчдын дунд “Дэлхийн олимп” гэгддэг энэ тэмцээн нь олон улсын чансаатай тэмцээнүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, мэдлэг, мэргэжилтэй, ур чадвартай залуусын өр­­сөлддөг дэлхийн хэм­жээний хамгийн том “тулаан” гэж ойлгож болно. Манай улс энэ тэмцээнд анх удаа оролцохдоо гаг­нуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах, тогооч, үсчин, гоо сайханч гэсэн есөн төрлөөр оролцож, авьяаслаг залуусынхаа ур чадварыг сорьсон. Тэм­цээнд оролцсон багш, су­раг­чид ч эндээс чамгүй арвин туршлага хуримтлуулж ирсэн. Харин ирэх жил Абу Дабид зохион байгуулагдах тэмцээнд өмнөхөөсөө ч илүү чадварлаг баг, хамт олонтой оролцохоор шил­дгүүдээ сонгон шал­га­руулж эхлээд байна. Хэ­дэн мэргэжлээр, хэн оролцох нь тодорхой болоогүй ч “Монгол ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шатнаас шилдгүүдээ сонгох юм. Эхний шалгаруулалт оёдлын мэргэжлээр гараагаа эхэлсэн. Дараа нь Говьсүмбэрт хүнд ма­шин механизмын оператор, автын засварчны мэр­гэж­лээр, Дарханд хав­тан­цар наах төрлөөр зохион бай­гуулагдсан. Харин энэ удаа “Монгол ур чадвар-2016” тэмцээний буухиа үргэлжилж,  нийс­­лэл хотод, Техник  тех­нологийн дээд сургууль дээр автомашины механик, гаг­нуур гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн тэмцээнийг ОХУ-ын Буриадын Ойн аж үйлдвэрийн кол­­леж, Солонгос-Монголын поли­тех­никийн коллежитой хамт­ран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тэмцээнд сургууль тус бүрээс шалгарсан шилдэг 10 оюутан ур чадвараа сорьж оролцсон. 

 

ИРЭЭДҮЙН ШИЛДЭГ МЕХАНИКЧИД, ГАГНУУРЧИД УР ЧАДВАРАА СОРИВ

Техник технологийн дээд сургууль 30 жилийн түүхтэй, Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургууль гэдгийг хэн хүн андахгүй сайн мэднэ. Олон улсын магадлан итгэмжлэлтэй,   мэргэжилтэй ажилтанг чанартай  бэлтгэдэг цөөхөн сургуулийн нэг. “Төгсөгчдийн 80 хувьд нь төгсөхөөс нь өмнө ажлын байрны санал ирдэг. Багшлах боловсон хүчин, дадлагын орчин нөхцөл сайтай учраас оюутнуудын  дийлэнх нь мэдлэг ур чадвараараа  ажлын байран дээр гологддоггүй” гэдгийг шалгалтад оролцож буй оюутнууд  хэлж байсан. Тус сургууль нь Буриадын ойн аж үйлдвэрийн коллежтой хамтран 2014 оноос эхлэн ур чадварын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, 2014 онд барилгын мужаан, гагнуурчин, өрөг угсрагч гэсэн гурван мэргэжлээр зохиосон байна. Өнгөрсөн жил гагнуурчин, автомашины засварчин, өрөг угсрагч, барилгын мужаан гэсэн дөрвөн мэргэжлээр, 2016 онд автомашины механик, гагнуурчин гэсэн хоёр  мэргэжлээр зохион байгуулж байгаа аж. Техник технологийн дээд сургуулийн оюутнууд сургуульдаа онол, дадлага хосолсон сургалт авч, түүнийгээ ажлын байранд хийсэн дадлагаар баталгаажуулдаг. Тиймээс  тэмцээний даалгавар бас яггүй, чанга байв.  Дээрээс нь, дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хувийн зохион байгуулалт, багажтайгаа хэрхэн харил­цах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хэр биелүүлж байгаа зэргийг маш нарийн харж шүүдэг. Энд ч мөн адил тэр бүгдийг харж байна  гэдгийг шүүгч нар нь хэлж байсан. Гэхдээ л манай оюутнууд хоёр жил бэлтгэгдээд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцдог бол гаднын улс орон оюутнуудаа таван жил бэлтгэдэг аж. Үүнээс манай оюутнууд хэр чансаатай, сайн бэлтгэгддэгийг харж болох юм.

 

ОРОС, МОНГОЛ СУРГУУЛИУД ХАМГИЙН ШИЛДЭГ СУРАГЧДАА ТЭМЦЭЭНД СОЙЖЭЭ

Дэлхийн 70 гаруй орны оюутнууд өрсөлддөг ур чадварын тэмцээнд манай улс оролцохоор болж,  “Монгол ур чадвар- 2014” тэмцээнийг есөн төрлөөр анх зохион байгуулж байсан. Түүний гурван төрөлд нь Техник технологийн дээд сургуулийн оюутан түрүүлж, томоохон амжилтыг  үзүүлсэн байдаг. Дотоодод зохион байгуулж буй энэ тэмцээнд ч бас тус сургуулийнхан хамгийн шилдэг оюутнаа сойжээ. Автомашины механикч мэргэжлээр сурч буй оюутнуудад хөдөлгүүр засахаас эхлээд будаг, замаск хийх чадварыг хүртэл  эзэмшүүлдэг юм байна. Тиймээс тэмцээний даалгаварт хөдөлгүүрийг зөв оношлох, хэмжилт хийх, автомашины хөдөлгүүр задалж, гэмтлийг нь оношлоод, буцааж угсрах зэрэг даалгавар өгөгдсөн байна. Гагнуурын төрөлд ч мөн олон төрлөөр гагнах  амаргүй даалгаварууд иржээ. Хүүхдүүд даалгавраа амжилттай, сайн гүйцэт­гэж байна гэдгийг багш нар нь хэлж байв. Тэмцээний дүн гарахад, Техник технологийн дээд сургуулийн оюутнууд шилдгээр шалгарч, амжилтаа бататгаж чаджээ.

Автомашины меха­никчийн тэмцээний нэг­дүгээр байрт тус сур­гуулийн оюутан М.Агваансодов, хоёрдугаар байрт, Солонгос-Монголын политехникийн кол­лежийн оюутан Т.Энхболд, гуравдугаар байрт Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежийн оюутан Антонов Алексей шалгарчээ. Харин гагнуурын төрөлд нэг­дүгээр байрыг Техник, технологийн дээд сур­гуулийн оюутан Ж.Жанлав-Ойдов авсан бол мөн тус сургуулийн оюутан Б.Гантогтох удаах байрыг эзэлсэн байна. Гуравдугаар байрт Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежийн оюутан Яньков Евгений Дмитриевич шалгарчээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12