05 сарын 05-ны өдрийн зурхай

2016-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 5 сарын 5, Бархасвдаь гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 9 цаг 55 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Пүрэв гараг. Бизнесийн тохиролцоо өвөрмөц орчинд явагдана. Үйлчлүүлэгчтэй уулзаж, ашигтай гэрээ байгуулж чадна. Амьдралын бүх зүйлээс боломжийг хайж бай. Яагаад гэвэл гэнэтийн, санаандгүй учрал тусалж магадгүй. Ядуу, дорой хүмүүст туслахаар гар сунгасан таны сайхан сэтгэлийг бусад хүн анзаарч харна.Хилэнцийн орд дээр байгаа хавирган сар нь Хониныхны сэтгэл хөдлөлийн холбоог тодотгож өгнө.

Үхэр

Амьдралын эрч хүч өндөр байна. Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та бусдын санаа бодол бизнес түншүүдийнхээ ажил хэрэгч чанарыг хүндэтгэсэн тохиолдолд амжилтанд хүрнэ. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаа шалтгаална. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа бүү хандуул.

Ихэр

Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсч гэртээ их цэвэрлэгээ хийнэ. Дээвэр хонгилын өрөөгөө цэвэрлэж хуучирч мартагдсан эд зүйл олох байх. Та гэр бүлийн альбомоо шинэчлэн хийх болно. Нууцлагдмал зүйлийг сонирходог зан тань номын сан руу хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн ном зохиол сонирхол татна. Оройн уулзалт цуцлагдсанаар гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж, кино үз.

Мэлхий

Хэдийгээр амралтын өдөр ойртож буй боловч уур амьсгал ердийнхөөсөө илүү ёсорхуу, илүү ноцтой байх болно. Учир нь таныг жолоодогч сар таны янаг амрагийн явдал, таашаалын нарны гэр хилэнцийн ордод айлчилж байна. Төлөвлөсөн нийгмийн арга хэмжээндээ оролцож, зугаацан цэнгэж хөгжихийг хичээ. Өнөө шөнийн бүтэн сар хилэнцийн орд руу ойртох байдал амрагуудын хооронд хэрүүл маргаан юм уу эрх мэдлийн төлөө тэмцэл үүсгэхэд нөлөөлж магадгүй. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал, маргаан үүсгэж болзошгүй.

Арслан

Пүрэв гараг. Гайхалтай, сайхан олон санааг өөртөө хадгалж үлдээ. Та хайрлаж халамжилж явдаг хүмүүстэйгээ найр хуриманд оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та ихэд эрч хүчтэй нэгэн тул хоолны дэглэм эерэг үр дүн өгнө. Таны бие сайн байгаа ч гэсэн хэтрүүлвэл өөрийгөө өвтгөж магадгүй гэдгийг бүү мартаарай.

Охин

Өнөөдөр та нэлээд залхуу идэвхигүй байх бололтой. Эрч хүч урам зориг багатай байгаа тул гэрээсээ ч гарахыг хүсэхгүй. Ямар нэг шийдвэр гаргахаа түр хойшлуулах нь хамгийн зөв зам. Эс тэгвээс хэт хаширлаж, асуудлыг хэт дүвийлгэснээс болж олон боломжийг алдаж шийдвэр гаргах магадлалтай. Аль болох хянамгай, бодлоготой байхыг хичээ. Хүмүүс шүүмжлэлд хэт эмзэг хандах тул таны хэлсэн шүүмжлэл таны харилцаа холбоонд муугаар нөлөөлж мэднэ.

Жинлүүр

Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа боломжоороо зөвлөгөө өг, сэтгэл нь тайвширна. Бие даасан байдал, үнэ цэнээ бүү алд. Төлөвлөгөө гарга. Ганц олдох амьдралдаа хайртай байж өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Ажилд хараахан ороогүй байгаа жинлүүрийнхэн гэртэйгээ ойр ажил хийж, амьдралынхаа нөхцөл байдал, сэтгэл санаагаа сайжруул. найзаасаа хамт юм уухыг урин, баяр хөөртэй байж хүрээлэн буй орчноо мэдэр. Тэд итгэлтэй найзууд тань байх болно.

Хилэнц

Сар таны ордод шилжин ирсэн учир эрч хүч нэмэгдэнэ. Та өөрийгөө сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдрэх байх. Ажил дээрээ дарга, удидрлагатай ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн бас мэргэжлийн ашиг сонирхол давхцан , төсөөлсөн шиг сайхан тохиролцоонд хүрэх боломжтой. Бизнесийн харилцааны тухайд та бусадтай нэгдэх байх. Одоо шийдвэр бүү гарга, нөгөө талын үзэл бодол ганхуулж магад. Орой тэргэл сар хилэнцийн ордыг дайрахад сэтгэл хөдлөл ихэсч, зөн совин хурцлагдана.

Нум

Пүрэв гариг. Арилжаа наймааны үйл хэрэгт тун таатай байна. Хамтарсан төсөл ихээхэн ашиг авч ирнэ. Энэ өдөр таны оролцсон бүхий л ажил төрөл, худалдаа арилжаа амжилттай болж, анх төсөөлж байснаас түргэн шуурхай бүтэх бололтой. Харин эмэгтэй нумуудыг эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ та өнөөдөр найзынхаа төрсөн өдөрт уригдвал хэзээ ч мартагдахааргүй шинэ зүйлтэй учирна.

Матар

Пүрэв гараг. Энэ өдөр зөрөлдөөнтэй байна. Өнөө орой тэргэл саран хилэнцийн ордонд оргил үедээ байж эрч хүчийг тань нэмэгдүүлнэ. Хайртай хүмүүс, найз нөхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сайтар анзаар. Дараагийн хэдэн өдөр таны талаарх хурц шүүмжлэл өрнөх бөгөөд энэ нь бусдын төлөө хариуцлага хүлээх ёсгүйг танд сануулна. Хүн болгоны санаанд тааруулах ёсгүйг ямагт сана. Та өмнөхөөсөө илүү буулт хийж хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй:

Хумх

Сар Бархасбадь гараг руу нүүснээр таны нэр хүнд өсч, дарга удирдлагаас бэлэг хүлээн авах болно. Хөрөнгөө өсгөх цаг үеэ зөв сонгохыг хичээ. Сар хилэнцийн орд руу шилжихэд хувийн амьдралд өөрчлөлт орох вий. Хайртай хүнээ уурлуулсан бол аргад, хэсэг цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. Уур уцартай зангаа нь битгий санаа зов.

Загас

Урам зориг хайрласан номтой нөхөрлөж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөн, уран зөгнөлийн ертөнц рүүгээ явсан ч болно. Өөрийн уцаараа сул тавихгүй байвал танд гайхалтай шинэ санаа, төлөвлөгөө орж ирэх болно. Хэрэв санхүү тань хязгаарлагдмал байгаа бол болгоомжтой хандаж, зарцуулалтандаа  санаа тавих хэрэгтэй. Өнөөдөр та төрсөн өдрийн баярт уригдвал шинэ хүнтэй танилцаж магадгүй.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

10 цаг 3 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

10 цаг 13 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

10 цаг 18 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

10 цаг 23 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

10 цаг 28 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

21 цаг 17 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

22 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин