
С.САРУУЛ
АТГ-ын шинэ даргын танилцуулгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д хүргүүлжээ. АТГ-ын даргаар танилцуулсан хурандаа Х.Энхжаргал нь цагдаагийн байгууллагад 34 жил ажилласан удам дамжсан цагдаа юм. Тэрээр Төв аймаг, Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа юм. Мөн Х.Энхжаргал нь 1964 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй нэгэн юм.
Эх сурвалж: www.polit.mn