
Х.ЦОМ
УИХ-ын даргад Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. МАХН-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Лхагвасүрэнг ЭМС-ийн сайдад өргөн барьжээ. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn