Баянзүрх дүүргийн залуу багш нар хүүхдүүдэд тусламжийн гараа сунгажээ

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ


Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын хувьд нягтаршил ихтэй учир хүүхдийн эмнэлэгүүд ачаалал өндөртэй ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатай байгаа юм. Сүүлийн үед улаанбурхан өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн эмнэлэгийн ачаалал их байгаа энэ үед сайхан сэтгэлийн үүднээс хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаа хүмүүс цөөнгүй байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүргийн  залуу багш нар юм.

Баянзүрх дүүргийн “Залуу багш нарын холбоо”-ноос хүүхдийн сайн сайханд зориулагдах “1000 ТӨГРӨГ - 1000 ХАЙР” аян санаачлан зохион байгуулжээ. Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын нийт 19 сургуулийн багш, ажилчдаас 1000 төгрөг цуглуулж, цугларсан хандивын мөнгөөрөө Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат болон цэр соруулах аппарат авч бэлэглэсэн байна. Баянзүрх дүүрэг нь 0-18 насны 100 мянган хүүхэдтэй бөгөөд дүүргийн ихэнх хүүхдүүд тус эмнэлгээр үйлчлүүлдэг тул аппарат, тоног төхөөрөмжийн дутагдал маш их байдаг аж.  

Хүүхдийн эмнэлгийн ачаалал ихсэх үед 30-40 хүүхэд яаралтай тусламжийн тасагт эмчлүүлэх шаардлага гардаг ба нэг хүчилтөрөгчийн аппарат нь дөрвөн хүүхдийн амь насыг аврах боломж олгодог байна. Харин цэр соруулах аппарат нь бага насны болон нярай хүүхдийн өвчлөлийн үед нэн шаардлагатай төхөөрөмжүүдийн нэг гэдгийг эмч, сувилагч нар ярьж байв. Тус эмнэлгийн хамт олон болон эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй эцэг эхчүүд, хүүхдүүд Баянзүрх дүүргийн залуу багш нарт баярласанаа илэрхийлж, хэзээд хүүхдийн сайн сайханд бүхнээ зориулдаг багш нарын маань ажил үйлс нь дэлгэрэх болтугай хэмээх ерөөл тавьжээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин