05 сарын 04-ны өдрийн зурхай

2016-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 5 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 27, Дэлгэрүүлэгч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Хонь

Ажил хэрэг, хуулийн холбогдолтой бүх баримт бичгээ давхар шалгах хэрэгтэй. Зарим Хонь гэрлэхээр төлөвлөж байна. Амрагтайгаа асуудалтай байгаа бол гэрлэхээсээ өмнө даван туул. Маргааныг шийдвэрлэх нь бас урлаг бөгөөд одооноос эхэлж үүнд суралцах хэрэгтэй. Ажлын газар дотроо өөр хэлтэс рүү шилжих боломж гарч магадгүй. Орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлт тань нийцнэ.

Үхэр

Лхагва гараг. Энэ өдөр хувийн ажил хэргээ амжуулах, эрүүл мэндээ бэхжүүлэхэд өлзийтэй. Хөршүүдтэйгээ харьцаа муудаж болзошгүй. Хэрвээ танд шинэ ажил санал болговол зөвшөөр. Ямарч ажил төрөл амжилтанд хүрэхийг од эрхэс танд зөвлөж байна. Шинэ харьцаа бий болж энэ харилцаа бат бэх үргэлжилнэ. Ганц бие үхрүүд санаа нэгтнүүдтэйгээ сонирхолтой уулзалт хийнэ. Хосууд цагаа аз жаргалтай өнгөрөөхийн тулд үдшийг хамт өнгөрөө.

Ихэр

Таньд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаарөөртөө ч зөв гаргаж чадахгүй бололтой. Хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл. Таны хүүхэд гараа гэмтээж болзошгүй тул тусламж хэрэг болно. Хүүхдээ аюулгүй эрүүл орчинд хүмүүжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг.

Мэлхий

Гэр бүл болон өмч хөрөнгөтэй холбоотой ихэнх асуудал өнөөдөр амжилттайгаар зохицуулагдах болно. Энэ тал дээр дэмий санаа зовж, цагаа үрэх хэрэггүй. Бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Ялангуяа бизнесийн асуудал дээр анхаарал алдаж болохгүй. Найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа харьцах харьцаанд элдэв асуудал гарахгүй. Хэрэв та өнөө орой зочид урьсан бол үдшийг таатай өнгөрөөх болно.

Арслан

Дээд албан тушаалтан тань өөрсдийн үзлээр шийдвэр гаргах байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Эцэг эхтэйгээ оройн зоог барих бол хуучны явдлаас болж маргаж болохгүй. Хичээхгүй бол уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Аль болох эелдэг зан гаргаж, өршөөл эрээрэй. Хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй өдөр. Тэгээд ч тэднийг буруутгах хангалттай шалтгаан байхгүй.

Охин

Өнөөдөр таны хүлээж авсан санхүүгийн мэдээ баримт таны сэтгэлийг баясгах болно. Мөнгө санхүүгийн холбогдолтой мэдээллийг зөв ашиглаж чадвал таны ирээдүйд маш их хэрэг болох болно. Тушаал ахиж, цалингаа нэмүүлэх эсвэл шинэ ажилд орсноор та маш жаргалтай байх болно. Хайртай хүндээ өөрт чинь ямар чухал хүн болохыг ойлгуулснаар харилцаа улам ойр дотно болно. Ганц бие охиныхон өөрт тохирох хүнээ олох гэж нэлээд хүлээх хэрэгтэй.

Жинлүүр

Лхагва гараг. Эмх замбраагүй, бохир заваан байдлаасаа салах цаг болжээ. Өөрийнхөө хайртай хүнд гэнэтийн мэдээ дуулгах ёстой бол яарах хэрэггүй. Яаран дүгнэлт гаргавал дараа нь харамсахад хүрнэ. Та төлөвлөгөө боловсруулж ажиллавал урт хугацааны турш хүсэн хүлээсэн биелэлдээ хүрнэ. Гэсэн хэдий ч түргэн, ухасхийсэн байдлаас татгалзах хэрэгтэй. Гараа хийсэн зүйлээ шалгаж дутагдлаа хяна. Төслөө боловсронгуй болгоход өмч хөрөнгө нь батлагдсан байх хэрэгтэй. Юуны өмнө та урагш алхаж зөвлөгөө авах тохиромжтой газраа олж дараа нь юу хүсэж байгаа, хэр их зардал гаргахаа тооц, өөртөө анхаарал тавь, өглөө эрт босч хийх зүйлээ төлөвлө.

Хилэнц

Нам гүм цаг, танил хүмүүсий цугларалт, гэр бүлийн ажил өнөөдөр таньд ая тухтай байдлыг авч ирнэ. Амьдралын алхам бүр энэ өдөр азтай хэдий ч зарим нууц илэрнэ. Өөртөө хэт итгэлтэй гэж зэмлүүлж байсан бол амлалтаа сана, мэдэж байгаа бүхнээ илчлэх сайхан боломж байсан ч дуугүй өнгөр. Хилэнцүүд өвдвөл эмчилгээний өвөрмөц арга хэрэглэвэл үр дүнтэй.

Нум

Шинэ танил тань олон таагүй зүйлийн эхлэл болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Зам хөндлөн гарахдаа болгоомжилж, машинаа хурдтай жолоодохоос татгалз. Түүнчлэн иртэй, үзүүртэй зүйл болон цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Ахмад настай, хамаатан садан эсвэл дадлага туршлагатай хэн нэгнээр зүг чигээ заалгуулснаар таны асуудал ашигтай тал руугаа эргэнэ.

Матар

Ажлаа хэрхэн явуулах талаар хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг. Танд маш сайн төлөвлөгөө бий ч энэ талаар яаран задлалгүй дуугуй байх нь нь ухаалаг хэрэг болно. Шинэ ажил  төсөл дээр ажиллахдаа эргэлзэх хэрэггүй. Энэ ажил таны нэрийг тэргүүн зэрэгт аваачна. Дараагийн хэдэн долоо хоногт хүүхдүүдээ анхаар. Хүүхэд насанд өвчин ирвэл тэнхрэхэд хэцүү. Хүүхдүүдийн дунд байж хамт тоглох нь нэг төрлийн эмчилгээ болох бөгөөд тэдэнд дотоод сэтгэлээ хуваалцах боломж олго

Хумх

Болгоомжлох өдөр. Хариу хэлэхийн өмнө бусад хүмүүс юуны талаар ярьж байгааг ажигла. Учир шалтгааны талаар та нэлээд өөр ойлголт авч болзошгүй. Танай хадам маш сайн асрагч байж болох ч хүүхдэд хамааралтай зүйлсээ тэднээс бүү асуу. Таны зорилт хүүхдээ зөв хүмүүжүүлэх. Хөрөнгө мөнгөний хомсдолоос болж нийгмийн томоохон тэмдэглэлт үйл явдал саатаж магад.

Загас

Лхагва гараг. Хэрэв амьдрал санасанаар тань явахгүй байгаа бол, та магадгүй хэтийн төлөвөө өөрчлөх, илүү эерэг өөрчлөлт хийхдээ анхаарах цаг босон гэсэн үг. Хэрэв өр зээлийн асуудал таны санааг зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж, зөөлөн ханддаг уян аашаа багасгах нь дээр. Энэ үдэш гэр тань сүм хийд шиг байх ба яг л хийснээ бодож, ухаарах, эрч хүч өгөх нам гүм, мөргөл залбирал хийж болох онцгой газар шиг санагдана.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

11 цаг 57 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

12 цаг 7 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

12 цаг 12 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

12 цаг 17 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

12 цаг 22 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

23 цаг 11 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Өчигдөр 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин