Олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

“Боловсролын үнэлгээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх удаагийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус бага хуралд Монгол, Финлянд, Япон, БНХАУ, Хонгонк, Казахстан, Канад, ОХУ, Филиппин, БНСУ, ХБГУ, Францын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач оролцож санал бодлоо солилцож байна.

Энэ удаагийн хурал XXI зууны чадвар, чадамж, багш боловсролын хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүх шатны сургалт болон багш нарын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж байгаагаараа онцлог аж. Боловсролын үнэлгээний асуудлаар хийсэн багш, судлаач, эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүн, түүний үзэл санаа, ажиглалт, эргэцүүлэл нь боловсролын салбар дахь үнэлгээний тулгамдсан асуудлыг шийдэх гарц болох юм.

Дээд боловсролын чиглэлээр тавьж буй илтгэгчид их, дээд сургуулийн багш боловсролын хөтөлбөрийн үнэлгээний чанарын баталгаа, дээд боловсролын судалгааны ажлыг үнэлэх, оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх арга зүйн хувилбарууд, боловсрол дахь сургалтын үнэлгээний загваруудыг туршсан судалгааны үр дүн, их, дээд сургуулийн багшийн ачааллыг үнэлэх, оюутны өөрийн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дунд сургуулийн сурагчдын өөрийн үнэлгээ, асрамж , халамжийн төвд амьдарч байгаа өсвөр насныхны хөгжлийн давуу чанарыг хөгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн нормативыг тогтоох туршилт, судалгааны үр дүн зэрэг ерөнхий боловсролын сургуулийн болон хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудлуудыг хэлэлцэж байна.

Эх сурвалж www.polit.mn

 

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин