НҮБ-ын нарийн бичгийн даргын мэндчилгээ

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хүний эрх, ардчилсан нийгэм, тогтвортой хөгжил нь мэдээллийн чөлөөт урсгалаас шууд хамаарна. Хүний мэдээлэл авах эрх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнөөс хамаарна. Жил бүр бид эдгээр суурь зарчмыг онцлохын тулд, хэвлэл мэдэллийн эрх чөлөөг хамгаалахын тулд, ажил мэргэжлээ гүйцэтгэн амь насаараа дэнчин тавьдаг сэтгүүлчдэд хүндлэл үзүүлэхийн тулд, халуун амиа алдсан сэтгүүлчдийг дурсахын тулд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг билээ.

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гурван чухал үйл явдалтай давхцаж байна. Энэ жил мэдээллийн эрх чөлөөний тухай анхны хууль Швед, Финляндад батлагдсаны 250 жилийн ой тохиож байна. Мөн мэдээллийн эрх чөлөөний зарчмуудын Виндхукийн тунхаглалыг баталсны 25 жилийн ой болж байна. 2016 он бол Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлж эхэлсэн анхны жил болж байна.

Хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгал нь иргэдэд Зорилтуудын талаар мэдээлэл өгөөд зогсохгүй улс төрчдөөс амлалтыг нь нэхэх хариуцлагын арга хэрэгсэл болдог билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь /үүнд онлайн мэдээлэл ч багтана/ бидний нүд, чих юм. Тэдний өгч буй мэдээллээс ашиг тус хүртэхгүй хүн гэж үгүй.

Мэдээллийн чөлөөт, хараат бус, аюулгүй орчинг бүрдүүлэх нь маш чухал. Харамсалтай нь сэтгүүлчдийг сүрдүүлэх, дарамтлах, хориглох, тэр ч бүү хэл амь насанд нь халдах явдал багасахгүй байна. Олон сэтгүүлч засаглалын хямрал, пүүс компаний луйвар булхай, нийгмийн хурц асуудлыг хөндөж илчилснийхээ төлөө шоронд хоригдож, зарим нь хүн тэсвэрлэхэд хүнд нөхцөлд зовж шаналж байна. 

Олон улс оронд хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажилллах орчин улам  бүр хумигдаж байгаад миний сэтгэл түгшиж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг хязгаарлан боомилох нь хөгжил дэвшлийг чөдөрлөн тушина. Хэвлэлийн эрх чөлөөний энэхүү өдөр миний бие бүх улс орны засгийн газар, улс төрчид, бизнесчид, иргэдэд хандан хараат бус эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг төлөвшүүлж, хамгаалъя хэмээн уриалж байна. Энэхүү суурь эрхээ эдлэж чадахгүй бол иргэд бид эрх чөлөө, хүч боломжоо дутуу эдлэх болно. Нэр төртэй амьдрах, бүгдэд эрх тэгш боломж олгосон ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Бан Ги Муун

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин