“Хатан туул хатаж ширгэх учиргүй” сэдэвт сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн уралдаан

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Уралдааны зорилго:

Туул голын усны нөөцийн хомсдол, бохирдлын асуудлыг сэтгүүлчдээр мэргэжлийн өндөр түвшинд хөндүүлж, уг асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийг идэвхжүүлэн урамшуулсанаар Туул голыг хамгаалахад татан оролцуулахад оршино.

 

Хамрах хүрээ:

Уралдаанд зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдийн ирүүлсэн асуудал хөндсөн, задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн, эрэн сурвалжилсан телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэл, фото зураг, инфографикийг хүлээн авна.

 

Бүтээлд тавигдах шаардлага:

• Телевизийн нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15-20 байх бөгөөд MPEG форматаар 2 хувь ирүүлэх

• Сонины нийтлэл нь өдөр тутмын сонины ¼-1 нүүр талбайд багтсан байх бөгөөд нийтлүүлсэн бүтээлийн эх хувийг Аrial фондын 12 pt өндөртэйгээр бичиж, файлаар илгээх

• Фото зургийн файлын хэмжээ 10 мв-аас хэтрэхгүй, өндөр нягтшилтай, JPEG эсвэл JPG форматтай, хэвлэн нийтлэхэд тохиромжтой, нэр, тайлбартай, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байх

• Инфографик нь ойлгомжтой, товч, тодорхой, системтэй, мэдээллийн нягтрал сайтай, сонирхолтой, олон төрлийн илэрхийлэмжтэй, шинэлэг шийдэлтэй, график ба нийтлэл нь зэрэгцсэн, мэдээллийн эх сурвалжаа дурдсан, А4 цаасан дээр багтсан байх

• Бүтээлүүд нь бодит баримт, судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэсэн, тэнцвэртэй, олон түмний анхаарлыг татаж, төр, засагт нөлөөлөл үзүүлэхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан, сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх

• Уралдаанд оролцогч өөрийн 1 хувь цээж зураг, товч намтар, эргэж холбогдох утас, ажил, цахим болон сошиал хаягаа бүтээлдээ хавсаргах

• Бүтээл нь урьд  өмнө хэвлэгдээгүй болон бусад ижил төстэй уралдаанд оролцоогүй байх

• 2016 оны 5 дугаар сарын 02-оос 2016 оны 5 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд телевиз, сонин, сэтгүүлд нийтэлж, нэвтрүүлж олон нийтэд хүргэсэн бүтээлийг уралдаанд хүлээн авна.  

Хугацаа:

Бүтээлийг 2016 оны 5 дугаар  сарын 23-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын байр /Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Хүрээ хотхон 4-1 байр, “Иргэний гэгээрлийн сүлжээ” хаягтай өрөө/-нд эсвэл  khuvsguldalainezed@yahoo.com цахим хаягаар хүлээн авна. 88101699, 88395985 утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авч болно.

 

Шагнал, урамшуулал:

Шилдэг бүтээлүүдийг baigaliorchin.mn цахим сайтад байршуулахаас гадна “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэтгүүлд нийтэлж олон нийтэд сурталчилна.

Уралдааны комисс

 

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин