Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалга гаргажээ

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрийн сэтгүүлчид тэмдэглэж, олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 

ЮНЕСКО-гоос1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан байдаг. 

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийг зөвлөлөөс уриалга гаргажээ.

Өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) амжилттай ажиллаж байна. Үүнийг олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас Монголын хэвлэлийн эрх чөлөөт байдлын эерэг үзүүлэлтийн нэгээр нэрлэлээ.

 Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас Монголын хэвлэлийн эрх чөлөөт байдлын эерэг үзүүлэлтийн нэгээр нэрлэлээ.

Тус зөвлөл нь нэг жилийн хугацаанд Сонин, Сэтгүүл, Сайт болон Радио, Телевизийн салбарыг хариуцсан Ёс зүйн хоёр хороотойгоор ажиллаж, 45 редакцид хаяглагдсан 16 иргэний гомдлыг шийдвэрлэв. Салбарын өөрийн зохицуулалтын энэ байгууллага нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, сэтгүүлзүйн салбарт ёс зүйн төлөвшлийг бий болгон олон нийтийн мэдэх эрхийг хамгаалснаараа бүх төрлийн цензурын үндэс суурийг арилгахын төлөө ажиллах юм. Хэвлэл мэдээллийн салбар дахь ёс зүйн төлөвшил нь чөлөөт сэтгүүлзүйн хөгжлийн түвшинг илэрхийлэх чухал хэмжүүр билээ.

Монгол Улсад дөрвөн жилд нэг тохиох сонгуулийн компанит ажлын үеэр эвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг МХМЗ уриалж байна.

Иймээс ч хэвлэл мэдээллийн салбарынхан өөрийн зохицуулалтын байгууллагыг санаачлан байгуулсан нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэдийн хяналтад шилжүүлэх үйл явцыг хурдасгаж байгаа билээ. Түүнчлэн аналогоос дижитал орчинд шилжих энэ үйл явц нь МХМЗ төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад шинэ сорилтыг авчирч, ёс зүйн илүү хариуцлага, хэм хэмжээг шаардаж байна. Монгол Улсад дөрвөн жилд нэг тохиох сонгуулийн компанит ажил тулж ирлээ. Энэхүү шийдвэрлэх цаг үед хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг МХМЗ уриалж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин