Жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажилласнаа тайлагнав

2016-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.Хатан

Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэхүү уулзалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад жендэрийн тэгш эрхийг хангах талаар авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дөрвөн үндсэн тайлан илтгэлд тусган УИХ-аар шийдвэр гаргуулахаар хүргүүлэх зорилготой байв.

2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдан 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулиар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх” Засгийн газрын тайлан, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалтай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх” ХЭҮК-ын илтгэл, “Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөө байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалтын чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх” Төрийн албаны зөвлөлийн тайлан, “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх” Монгол Улсын ээлжит тайланг хоёр жил тутамд гаргуулж УИХ-д хүргүүлж, дүгнэлт гаргуулахаар заасан байдаг аж. Гэвч 2014 онд эдгээр байгууллагуудаас ХЭҮК л өөрсдийн илтгэлээ гаргажээ. Тиймээс 2016 он бол тайлангийн жил гэдгийг зөвлөлдөх уулзалтад оролцогсод онцолж байлаа.

Тиймээс ч Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, ХЭҮК энэхүү уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Жендэр хүний эрхийн элч гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Б.Ургамалцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С.Цэдэндамба болон жендерийн хорооны гишүүд, салбар яамдын төлөөлөл, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох байсан ч ажлын шаардлагаар ирж амжаагүй учраас түүний зөвлөх Б.Ургамалцэцэг илгээлтийг нь хуралд оролцогсдод уншиж танилцууллаа. Ингээд тайлан илтгэл тавих ёстой дээрх дөрвөн байгууллага илтгэлээ танилцуулж, оролцогсдын санал хүсэлтийг сонслоо. Тухайлбал, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Энхсайхан “Жендэрийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхад тухайн үеийн Засгийн газрыг толгойлж байсан, Жендэрийн Үндэсний хорооны дарга байсан С.Баяр, С.Батболд нар маш их идэвх санаачлагатай, сэтгэлтэй ажиллаж байсан учраас энэ хууль батлагдсан. УИХ-д өргөн барьсны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Арвин, Д.Очирбат гишүүн зэрэг тодорхой бүлгийн гишүүд  идэвх санаачлагатай ажилласны хүчинд батлагдсан юм. Түүнээс энэ хууль амархан замыг туулаагүй юм шүү. Гэтэл харамсалтай нь Жендэрийн үндэсний хороог юу болгочихов. Ажлын алба нь яаман дээр байдаг, нарийн бичиг нь М.Болормаа дарга тусдаа ажиллаж байна. Тэгэхээр яаж хоорондоо уялдаж, хэрхэн ажиллаж байна вэ. Энэ талаар тайланд тусгах хэрэгтэй байна. Хэн нэгэн даргаар томилогдох нь хамаагүй. Монгол Улсад жендэрийн тэгш байдал хангагдах нь чухал. Бие даасан механизм байж энэ асуудал явдаг гэдгийг өнгөрсөн жилүүд бидэнд ойлгуулсан. Жендэр гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Өнөөдөр бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай ярьж байгаа болохоос биш эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг яриагүй. Аль ч илтгэл дээр эрэгтэйчүүдийн эрхийн асуудал болон эрэгтэйчүүдийн хөгжлийн доголдож байгаа хэсгүүд дээр юу хийсэн тухай юу ч дурдагдсангүй. С.Ламбаа сайдыг Эрүүл мэндийн сайд байхад эрүүл мэндийн нэгдсэн бүх эмнэлэг дээр эрэгтэйчүүдийн төрөлжсөн, мэргэшсэн кабинет байна гэсэн тушаал гарч байсан. Энэ ямар хэрэгжилттэй явж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний ялгаатай биологийн онцлогт тохирсон нэг кабинет төрийн өмчит эмнэлэгт байна уу гэдгийг асуумаар байна. Мөн энэ талаар илтгэлдээ тусгаж өгөөч гэж хүсэх байна” гэсэн юм. Энэ мэтчилэн оролцогсод тайланд зайлшгүй тусгуулах асуудлыг ярилцаж, сонирхсон асуултдаа холбогдох яам, байгууллагын мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Энэ үеэр зарим хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Нийгмийн харилцаанд хүйс эрх тэгш оролцсоноор төрийн ажил зөв явна

-Жендэрийн тэгш байдлын асуудлыг ганцхан өнөөдөр ярьж байгаа юм биш. Аливаа юм бодит шалтгаантай байж ярьж эхэлдэг. Тэгэхээр энэ асуудлыг маш олон жил ярьсны дүнд НҮБ-ын хүрээнд Конвенц гаргах хэмжээнд хүрч байж хүн төрөлхтөний үйл хэрэг болж байгаа юм.

Бурхан яагаад хүйсийг тэнцвэртэй төрүүлээд байна вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бид бурхнаас 50/50 хувийн хүйсийн төлөөлөлтэй төрж байгаа. Гэтэл цаашаа нийгмийн амьдралд ороод явахаар өрөмтэй хэсэг дээр нэг  хүйсийнхэн давамгайлаад эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд шунаж байгаа юм. Үүнийгээ засах хэрэгтэй. Бурханд итгэдэг бол бурхны сургаалийг дага, нийгмийн амьдралд орохдоо ээжийгээ, эхнэрээ, эгч дүүгээ боддог бол бусад эмэгтэйчүүдийг ч зүйрлэн бод.

Бид энэ хуулийг гаргахдаа “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль” гээд нэр нь дээрээ алдсан. Уг нь Жендэрийн тэгш байдлын тухай хууль юм. Эрх тэгш гэдэг зүгээр л хуулийн нэг хэсэг юм. Өнөөдөр бидний хийсэн судалгаагаар хүйсийн тэгш байдал хаана алдагдаж байна вэ гэдэг асуудал анхаарал татах болсон. Манайд нийгмийн гол ачааг эмэгтэйчүүд үүрч байгаа. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт дийлэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Гэтэл эрх мэдэл албан тушаалтанд эрчүүд байна. Тиймээс энэ байдлыг тэнцүүлж чадсан үед ажил аяндаа зөв явна.

Өнөөдөр би эрчүүдийг гэртээ хариад эхнэрээ, охиноо, ээжийгээ хайрладаг бол  гэж хэлмээр байна. Жендерийн тэгш байдал алдагдана гэдэг сэтгэлзүйн болоод бодит олон юман дээр сөрөг үр дагавар үзүүлдэг гэдгийг хэлмээр байна. Ингэж бид ойлгож чадвал энэ байдлаас гарна. Монголчууд аливаа юмыг амархан хүлээж авдаг. Манай ард түмэн эмэгтэй хүнийг дээр үеэс эх хэмээн дээдэлж ирсэн. Дундуур нь л эмэгтэй хүн ууланд гарч болохгүй, тэгж ингэж болохгүй гэсэн буруу юм гарч ирсэн болохоос биш. Уламжлал байсан, алдагдсан, гэхдээ буцаагаад авах боломжтой юм.

Монголын Эрүүгийн хуулинд хэзээ ч эмэгтэй хүнийг цаазаар авч байгаагүй. Дэлхийд хоёрхон л орон байдгийн нэг нь манайх. Өнөөдөр Монгол Улс бүх нийтээрээ цаазгүй болсон Азийн ганцхан орон болсон.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С.Цэдэндамба: Төрийн албаны удирдах албан тушаалд 40 хувь нь эмэгтэйчүүд байна

-Төрийн албан хаагчдын 60 шахам хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Төрийн албаны албан тушаалын ангилал, чиг үүргээр нь авч үзвэл ялгаатай. Тухайлбал, улс төрийн албан тушаалд 20 хувь нь эмэгтэйчүүд байхад төрийн үйлчилгээний ангиллын албан тушаалд 70-аад хувь нь байна. Энэ бол салбарын үйл ажиллагааны чиглэл, онцлогтой холбоотой. Мэргэжлийн боловсролын салбарт 60 хувь, харин бага, дунд боловсролын салбарт 80 хувь, эрүүл мэндийн салбарт 87 хувь нь, шинжлэх ухааны салбарт 46 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Ерөнхий дүнгээр нь харах юм бол энэ нь олон улсын нийтлэг жишгийн хэмжээнд байгаа. Түүнээс гадна хууль тогтоомжид заасан хэмжээнд байна.

Тодорхой салбарын албан тушаалуудаар авч үзвэл ялгаатай дүр зураг гарна. Төрийн тусгай байгууллагын онцлогоос хамаараад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30-д хүрдэггүй. Энэ нь хуулиар хүлээн зөвшөөрсөн салбар юм.

2010 онд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 74-75 хувьтай байсан бол Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Жендерийн тэгш эрхийн дунд хугацааны стратеги бодлогын хэрэгжилтийн үр дүн, төрийн албан дахь хүйсийн зохистой харьцааг бий болгох бодлогын үр дүнд сайжирч байна. Төрийн албаны удирдах албан тушаалд 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын түвшинтэй ижил зарим улстай харьцуулахад дээгүүр байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

11 цаг 13 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

11 цаг 23 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

11 цаг 28 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

11 цаг 33 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

11 цаг 38 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

22 цаг 28 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

23 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин