
Аргын тооллын 5 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Могойг хүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Хонь
Мягмар гараг. Энэ өдөр эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг байна, иймээс хөгжилтэй зүйл хийхээр төлөвлөж яагаад болохгүй гэж. Найз нөхөд, хамтран ажиллагч, хамрагчтайгаа уулзаж, үргэлж хийхийг хүсч байсан зүйлээ хий. Хууль зүйн асуудлууд төлөвлөсөний дагуу явагдахгүй бол шинэ стратеги хэрэгтэй болох байх. Эрүүл мэнддээ анхаар. Өөх тостой хоол, согтууруулах ундаанаас аль болох татгалз. Өглөө гэхэд бие амарсан байна.
Үхэр
Эрч хүч давамгай оршиж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцно. Хардалтаас болж хайрттайгаа муудалцаж болзошгүйг анхаар. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага, далд дайсагналаас сэрэмжлэхийг одод зөвлөж байна. Дэмий яриа, утгагүй маргаан таны хамаг цагийг барах тул зайлсхийгээрэй. Шинэ танилтай болж, энэ харилцаа цаашдаа дотно холбоо болох магадлалтай. Эрүүл мэндийн байдал тогтворжино.
Ихэр
Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал ихээхэн үр дүн авчрах болно. Бүтээлч авъяасаа нээснээр олон шинэ санаа төрөх байх. Шинээр хайр дурлалын харилцаа эхлүүлэх нь таны хүсч байсан мэдрэмжийг өгч чадахгүй л болов уу. Тиймээс зүгээр л зөнд орхи. Магадгүй тэр хүн таньд тохирох хүн биш байж болох юм. Хэрвээ айж байгаа бол хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хайр зөвхөн хүсч байгаа хүнд л ирдэг.
Мэлхий
Энэ өдрүүдэд таны тэсвэр тэвчээрийг шалгах хэд хэдэн хүндхэн сорилтууд тулгарч магадгүй. Гэсэн ч өнөөдөр та бүтээмж өндөр хэвээрээ байна. Хэрэв гэртээ өөрчлөлт хийвэл ажлын үр бүтээмж дээшилнэ гэж тооцоолж буй бол өрөөгөө солих юм уу тавилгаа өөрчил. Өнөөдөр эргэлзээтэй асуудлууд санаж байснаас чинь удаан хугацаанд шийдэгдэж магадгүй.
Арслан
Өөрийн бодолдоо үнэнч байх уу хүний үгээр явах уу гэдэгт эргэлзээ үүснэ. Энэ нь тогтворгүй байдлыг бий болгох байх. Багийн бусад гишүүнд асуудал учруулж, уур бухимдал төрүүлдэг нэг ажилтан танай байгууллагад байна. Бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй хандвал таны үгийг хамт олон тань хүлээж авна. Албан харилцааны хувьд хүндрэл гарахаас болгоомжилж гадаад хэлний сургалтад суух талаар бодож эхлэх бололтой.
Охин
Худалдаа наймаа зэрэг зарим төрлийн харилцаа холбоо ямар ч саадгүй байна. Танд таагүй санагсдан зүйлээ бодож саналгүй шууд хэлснээс болж асуудал үүснэ. Өнөөдөр хэт их мөнгө үрэхээс сэргийл. Заавал үнэтэй зүйл худалдан авалгүйгээр өөрийгөө баясгаж болно шүү дээ. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл худалдаж авах гэж байгаа бол зар сурталчилгаанд хуурталгүйгээр явах гэж буй зүйлийнхээ үнэ өртөг чанарын талаар сайтар асууж лавла.
Жинлүүр
Мягмар гараг. Гэрт асуудал гарснаар зөрчилдөөн гархаас сэргийл. Та шинэ байр хайх ч үнийн зөрүүнээс үүдэн шийдэлд хүрч чадахгүй. Урьдчилан таамаглаагүй байхад нөлөө бүхий хүн өмнөөс тань шийднэ. Асуудлын үндсан шалтгаан нь өөрчлөлтийг эсэргүүцэх. Гэхдээ та үр дүнг нь хараад шагшиж магадгүй. Үнэнч шударга байх нь өнөөдрийн чиг шугам юм. Хэрвээ та хуурч мэхлэвэл асуудал үүсч, ганц тохиох амдрал тань дахин боломж гарахгүй. Жинлүүрийн ордныхон аль болох анхааралтай байгаарай. Та гэмгүй хүн шиг дүр эсгэж байна.
Хилэнц
Жинлүүрийн ордонд сар орших тул энерги багасна. Тиймээс санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бодож эргэцүүл. Тайвширч, байгалийн сайхныг мэдрэн аял. Бодолгүйгээр өгөх зөв сонголт биш боловч та хариуд нь хэр ихийг авснаа гайхах болно. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовох хэрэггүй. Алдаа бүрээсээ суралцаж, цаашаа яв.
Нум
Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Өөртөө итгэлгүй, сул дорой байдал, бусадтай харилцахдаа алдаа гаргах, буруу төсөөлөл зэрэг нь ирээдүйд таны арилжаа наймаа болон бүтээлч үйл ажиллагаа явуулах замыг хаах бул хар чулуу болж мэдэх нь.
Матар
Өнөөдөр од эрхсийн хандлага өсөж буурна. Танд ямар нэгэн зүйлд шууд нөлөөлөхгүй бөгөөд шудрага зүйлсээр дүүрэн жаргалтай өдөр байх болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч матрынхны төрөлхийн хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аварна. Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна. Шийдэмгий бус дарга тань таны урамыг хугалах бөгөөд иймэрхүү албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн хямралд орох боломж бүү олго
Хумх
Мягмар гараг. Өөрийн санаа зорилгын ачаар та зөв цаг үед зөв шийдвэр гаргана. Хэрэв боломжтой бол цаашид үргэлжлүүлэн суралц. Энэ нь мэдлэгийн хүрээгээ тэлэх, хувь хүн талаасаа өсөн хөгжих боломж өгнө. Хумхын ордын уран бүтээлчид олонд танигдах зорилго тавин ажиллаж эхэллээ. Хэрэв та гэртээ бүүгхээ больж өөр нутаг орноор явбал таны ухаан бодол саруулсан гэрэлтэх болно.
Загас
Та хэдийгээр төрөлхийн сайн хүн ч, энэ хэдэн өдөрт аливаа зүйлсийн дүнсгэр баргар, харанхуй талыг нь харахгүй байх тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Сонор сэрэмжтэй, болгоомжтой байхаа ойлгохгүй, ухаангүй загнах юм бол газ хохиорл гарч ирэх болно. Хайр дурлал тань үнэхээр идэвхитэй байж зарим нь гэрэл цацруулсан мэт бичиг, зүрхийг тань догдлуулах онцгой санал хүлээн авна.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.