Монголын сэтгүүлчид сайн мэдээ түгээх аянд нэгдэв

2016-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран Монгол Улсын бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг эхлүүлж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.  Уг аян нь өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон  сэтгүүлчид радио, сонин, сайтдаа нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлзүйн бичлэгийн нэг төрөл зүйл болох “мэдээ”-гээр оролцож, “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы албан ёсны фэйсбүүк хуудсанд байршуулах ёстой гэдгийг албаныхан хэлэв. Тус байгууллагын фэйсбүүк хуудсанд байршуулсан мэдээ бүрийг бичлэгийн шагналд тооцож, урамшууллын сар бүр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын дансанд шилжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Харин шалгаруулалтыг оны сүүлчээр зохион байгуулах бөгөөд хамгийн сайн телевиз, радио, сэтгүүл, сонин, цахим мэдээ гэсэн номинациудаар тус тус гурван байр эзлүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, редакцид шаардлагатай тоног төхөөрөмжөөр шагнахаар болжээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ““Эрдэнэт үйлдвэр” компани нийгэмд сайн мэдээ түгээх хэрэгтэй гэсэн санаачилга гаргаж, бид зохион байгуулахаар болсон юм. Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхныг идэвхжүүлэх, олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээллийг илүү чухалчилан түгээдэг хэвлэлийн байгууллагыг олшруулах зорилгоор уг аяныг зохион байгуулж байна. Хүнд хэрэгтэй, нийгэмд тустай байх нь сайн мэдээний гол шалгуур юм” гэв.

z1z2z3z4z5z6z7z8z9z10

Эх сурвалж: www.polit.mn

 

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин