05 сарын 02-ны өдрийн зурхай

2016-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 2, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Хонь

Даваа гараг. Хэрвээ шалгалт хяналт ирэх гэж байгаа бол сайтар бэлдэх хэрэгтэй. Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй байж магадгүй. Хамтрагч эсвэл дотны найз тань аяллаас буцан ирнэ. Гэхдээ энэ баяр хөөрөө хэт удаан тэмдэглэх хэрэггүй. Ажил албаа бод. Шуугиан ихэдвэл хөршүүдийнхээ тэвчээрийг барж магадгүйг анхаар.

 

Үхэр

Өмнөх өдрүүдийг бодвол илүү завгүй байна. Хэдий тийм ч өөртөө цаг гаргаж амарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Уурлаж бухимдах, баярлаж хөөрөх зэргээр сэтгэл тогтворгүйтэх олон асуудал гарч ирнэ. Гэхдээ та уян хатан байхыг хичээ. Ажил дээр чинь хүндэвтэр зүйл гарч ирэх үед зөв удирдан, зөн совингоо сонсож чадвал төвөггүйхэн даван гарна. Таны сэтгэлийг сонсох хүмүүс хэрэг болно.

 

Ихэр

Дотоод дуу хоолойгоо сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Зураг зурах, бичих, дуулах зэрэг энгийн үйлдүүд бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Ажил дээрх өөрчлөлт гэр бүлийнх амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Та өөрийн хүссэн албэн тушаалд хүрэх болно. Гэхдээ энэ нь мөнгө их олно гэсэн үг биш. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс.

 

Мэлхий

Даваа гараг. Та ирж байгаа хэд хоногуудад ердийнхөөсөө ч илүү зав муутай байх болно. Санал бодлоо бусадтай солилцоход нэн тохиромжтой үе байх нь. Биеэ барьж чадахгүйд хүртлээ бухимдах үеч тохиолдох бололтой. Жолоо барьж явах юм уу эсвэл машин механизм ажиллуулж байх үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэлье гэж бодоогүй зүйлээ уурандаа хэлж бусадтай маргалдаж болзошгүй. Хамтрагч түншээ өдөр юм уу оройн хоолонд урьж ярилц. Санаанд оромгүй сайхан үр дүн өгөх болно.

 

Арслан

Ажлын шугамаар танд гайхалтай боломж гарч ирнэ. Уйтгартай нэгэн хэмийн цагийн хуваариас хөндийрч, сонирхолтой төсөлд дайчлагдах нь. Хэт их ачаалал авах хэрэггүй. Хамтран хий. Нэр хүнддээ бүү санаа зов. Хэсэг бүлэг хүмүүст таалагдаггүй байж болох ч хэрэгтэй хүн таны талд зогсох болно. Хамтран ажиллаж байгаа эсрэг хүйстэндээ татагдахаас болгоомжил. Ажил цалгардаж мэдэх юм. Түүнтэй цайны цагаар ярьж хөөрч суухад муу зүйлгүй.

 

Охин

Амьдралаа дээшлүүлэх хүсэл мөрөөдөл тань амжилтанд хүрэх гол хөшүүрэг болох болно. Нэр хүнд, эрч хүч, урам зориг, бүтээлч байдал гээд хэрэгтэй бүхэн тань маш өндөр түвшинд байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг анхааралтай сонс. Хайртай хүн тань танаас илүү их анхаарал халамж шаардах болно. Яг одоо та багш, хамаатан садан, эрх мэдэл бүхий хүмүүстэй ямар нэг асуудлаар мэтгэлцэж байгаа бол ялалт таны гарт байна.

 

Жинлүүр

Даваа гараг. Сар зөөлнөөр охины ордруу тусаж, таны нууцлаг байдал болон ганцаардлыг тань дайран өнгөрнө. Хором бүрт салхи мэт зөөлөн найрсаг зантай байх болно. Өөртөө тааламжтайгаар ургамлын гаралтай цай, ус эсвэл кофе ууж эрч хүчээ нэм. Эрч хүчтэй болсны дараа шинэ төлөвлөгөө зохио. Орой гэртээ юмаа тайван цэгцэлж, дахин эрч хүчээ цэнэглэ. Халуун, тайвшруулах ваннанд орж лавандын тос түрх. Хайртай хүнтэйгээ хамт байгаарай.

 

Хилэнц

Итгэмтгий гэнэн хилэнц залилуулах магадлал өндөр. Тиймээс болгоомжтой бай. Хөгжиж дэвшихэд хязгаарлалт бий гэдгийг сана. Шинэ түнш эсвэл танил тань огт өөр ёс суртахуун, үнэт зүйлстэй байх магадлалтай. Тийм хүмүүстэй бизнес явуулахад тийм ч таатай бус. Сар таны 12-р гэр болох жинлүүр рүү шилжин орсноор хоёр өдрийн туршид эрч хүч тань оргилох бололтой. Хэрвээ та гэнэтийн зочноо тохитой, томоотой хүн гэж үздэг бол гэртээ урьж аваачсан нь дээр.

 

Нум

Оюутнууд өнөөдөр сэтгэл санаа тавгүй байхыг мэдрэх болно. Од эрхсийн таагүй байрлал танд сөрөг нөлөө үзүүлж та бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Өнөөдөр та бусдыг үл хүндэтгэсэн байдлаар харьцахгүй байж аль болох эелдэг зөөлөн байх нь цаашдын үйл хэрэгт сайнаар нөлөөлөхийг одод сануулж байна.

 

Матар

Даваа гараг. Өдөр тутмын хүнд ажлаа түр засварлаж тархиа амраа. Амралтын өдрүүдийг өөртөө болон найз нөхөддөө зориул. Хөлс хүчээ шавхан цуцалтгүй ажиллаж байгаатай тэнцэх хэмжээний амралтыг эдлэ. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой ханд. Худал хуурмаг байдал байн байн эргэлдэх аваас эцэст нь та төлөөс төлөх болно. Аливаа бизнесийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө заавал шалга.

 

Хумх

Амжилтанд хүрэх боломж гарч ирнэ. Сэтгэл санаа өөдөр байж, бүтэлгүйтэл холуур өнгөрнө. Хайр дурлалд толгойгоо мэдүүлэх шинжтэй. Өмнө амсаагүй гайхалтай, гүн мэдрэмж төрнө. Ажил, зугаа цэнгэлийн хоорондох тэнцвэрийг хадгалахыг хичээ, тэгвэл та ядахдаа амьдралын бусад талыг зөв замд нь үлдээнэ. Даатгалын төлбөр, өвлөн авсан өмч хөрөнгө, азтай худаллдан авалт нь таны санхүүд түлхэц өгнө.

 

Загас

Өнөөдөр та өөрийн байр суурин дээр баттай зогсож, үнэтэй чухал зүйлээ хамгаалах өдөр. Хамтрагчдаа эрх мэдлийг өгөх нь тийм ч ухаалаг арга бишээс гадна юмс таны бодсон шиг шийдэгдэхгүй. Хувийн, эсвэл мэргэжлийн хамтрагчийн тань санал бодлын зөрөлдөөнийг хүрээгээ тэлэхээс нь өмнө жижигхэн байгаа дээр нь шийдэж, асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ эмээг сэдвээс аль болох зайлсхийж, дараа нь ярилцахаар нээлттэй үлдээ.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

5 цаг 58 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

5 цаг 58 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

18 цаг 0 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

22 цаг 33 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин