АН мөрийн хөтөлбөртөө иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр тусгажээ

2016-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсээр байгаа. АН өнөөдөр /04.29/ 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоох хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,  дэд дарга С.Одонтуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцлоо.

АН–ын дарга З.Энхболд  уламжлалаа баримтлаад, бэлэгдлээ эрхэмлээд их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох, барилдлага төгөлдөр, биелэл учрал бүрдсэн өдрийг саатан хүлээж байгаад энэ өдөр  2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгч буйгаа онцолсон.  

Энэ удаагийн сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөр өмнөхөөсөө юугаараа ялгаатай талаар сэтгүүлчид сонирхож асуусан юм. Үүнд АН-ын дарга З.Энхболд “Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн кампаниа удирдаж, сонгуулийн олон менежер, намынхаа олон зуун мянган гишүүнтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Манай нам сонгуульд амжилттай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа. Бид өнгөрсөн дөрвөн жил халамжийн мөнгө тараадаггүй болгохыг зорьсон. Эргээд харахад энэ их ажлын ард гарсан байна. Баялаг бүтээдэг, ажил хийдэг хүмүүсийнхээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөрөө оруулсан. Энэ дөрвөн жилд бид эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавилаа. Баялаг бүтээдэг олон мянган үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Эдгээр ажлууд цаашдаа улам эрч хүчтэй хийгдэнэ” гэсэн хариултыг өгсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин