04 сарын 30-ны өдрийн зурхай

2016-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 4 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 23, Булаагч одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Хонь

Бямба гараг. Боломжтой бол амралтаа ав. Уйтгарласан , хэт эмзэг өдөр. Сонирхолтой ном унших юмуу хэдэн сайн кино түрээслэж аваад өдрийг өнгөрөө. Эсвэл цаас үзэг авч, санаанд орсон зүйлээ шүлгээр, зургаар илэрхийлж болно. Хүүхэд насны дурсамж сэргэж , цаашдын уран бүтээлд хэрэгтэй санаа орж ирвэл гайхах хэрэггүй. Зарим  нь гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсэх байх.

Үхэр

Бямба гараг. Амар ч сэтгэл санаагаа тайван байлгах өдөр. Хайр дурлал харилцан ойлголцолд тааламжтай. Өнөөдөр та материаллаг байдлынхаа үндэс суурийг тавьж чадна. Оройдоо хайртдаа сэтгэл дундуур байх боловч удалгүй бие биенээ ойлгож ярилцана. Энэ өдөр жолооны ард анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Хуучны найз нөхөд, танилуудтайгаа уулзах, дотно харилцаагаа сэргээх хүсэл төрнө.

Ихэр

Урт хугацаанд хийхээр шийдсэн зарим ажил тань танай гэр бүлийнхэнд таалагдахгүй байх болно. Юу хүсдэгээ сайтар бодож, ямар асуудалд итгэлтэй бус байгаагаа олж мэд. Та магдагүй удаан хугацааны турш бусдын хүсэлд тааруулж маьдарсан учраас өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ юу болохыг одоо хүртэл мэдэхгүй яваа байж мэдэх юм. Одоо л таньд юу хамгийн чухал вэ гэдгийг олж мэдэхэд хамгийн таатай үе. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй тэм санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул.

Мэлхий

Энэ өглөө санхүүгийн байдал анхаарал татна. Дансныхаа тооцоог хийх, төлбөрөө төлөх, зээлдүүлсэн мөнгөө цуглуулах зэрэгтээ шамдах нь удахгүй эхлэх ажлын шинэ долоо хоногийн хамгийн сайн эхлэл болно. Ихэнхи мэлхийн ордынхон тооцоотой хүмүүс байдаг. Хаанаас ямар мөнгө орж ирэхийг тооцолгүйгээр мөнгөө үрэх нь тун ховор. Яг одоогоор таны санхүүгийн байдлаа ямар байгааг мэдэж байх нь амчин чухал. Сэтгэл хөдөлгөм тохиолдол, хуучин найз нартайгаа уулзах нь баяр баясгаланг авчирна. Амрагтаа өнөө шөнийг хайрын онцгой шөнө болгохыг хичээ.

Арслан

Бямба гараг. Сар өнөөдөр таны хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг онцолжээ. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Эргэн тойрны тань хүмүүс өөрт чинь нөлөөлдөг гэдгийг анзаараагүй л яваа бололтой. Санхүүгийн шийдэх эсэхээ нухацтай эргэцүүл. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна.

Охин

Бямба гариг. Өнөөдөр өөрийнхөө мэдрэмжиндээ найдахыг од эрхэс зөвлөж байна. Танд урам зориг өгдөг зүйлээ хийснээр таны хүсэл мөрөөдөл биелэхэд тун ойрхон болох байна. Олон нийтийн харилцаанд бага зэрэг асуудал гарах бололтой. Өнөөдөр аль болох сайхан хувцаслаж бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хууль эрх зүйн асуудлууд нааштайгаар шийдэгдэх болно. Шалгалт шүүлгээ өгсөн оюутнууд сэтгэл хангалуун байх нь. Хайртай хүнтэйгээ үдшийг онцгой өнгөрүүлэхийн тулд завгүй байх бололтой.

Жинлүүр

Бямба гараг. Зөн совин тань жолоодлогогүй болсоноос, санаа сэтгэл тань гайхмаар зүйлтэй учирна. Та шинийг санаачилвал хуучин асуудлын хариу гарна. Ажил хайж буй жинлүүрийн ордныхонд дотны нөхөр нь тусална. Өнөөдөр ярилцлаганд ороход таатай. Орчин тойрны таагүй явдал, ажил хэргийг тань хойшлуулхаас зайлсхий. Эрүүл мэнддээ анхаарч мэргэжилийн эмчид ханд. Эмээх хэрэггүй, дөнгөж үүсч байхад нь тогтоон барина.

Хилэнц

Удаан ашиглаагүй, хэрэглэхээ больсон зүйлсээ хая эсвэл хуучирсан зүйлсээ шинэчил. Өөрийгөө урлагаар илэрхийлэхэд суралц, хөгжим тоглох, зохиох зураг зурах, уран баримал барих, уран бичлэгээр бичих, бүжиглэх зэргийг оролдоод үз. Таны уран бүтээлч чадвар найз эсвэл сэтгэлд дотно, ойр амьдардаг хэн нэгнээс болж улам нэмэгдэнэ. Дуусгаагүй бизнесээ ганцаараа ч бай, хамтрагчтай ч бай хөтөл. Шүтэн бишрэгч тань өнөөдөр сэтгэлээ ил тодоор илчлэх байх.

Нум

Бямба гариг. Таны өмнө шинэ ирээдүйг нээх өгөх тааламжтай өдөр. Ажлаа төлөвлөх болон шинээр төлөвлөгөө зохиоход нөхдийн тусламжийг авахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүн эсвэл ивээн тэтгэгчийн тусламжтайгаар шинэ ажилд орох, мөнгө олон үндсэн эх үүсвэрээ өөрчлөхөд хүргэж мэднэ. Өнөөдөр оюун ухааны хүчирхэг байдал тань танд толгойгоо ажиллуулах гайхалтай боломж өгнө.

Матар

Бямба гараг. Шинэ долоо хоногийн ажил эхлэхэд матрынхныг аз хүлээж байх болно. бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд өгөөжтэй өдөр болно. Бизнесийн хэлэлцээрээ дуусган эд хөрөнгө шилжүүлж мөнгөө авна. Томоохон худалдан авалт хийхээр мөнгөө гаргахаасаа өмнө сонголтоо хар. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх дур хүсэл нь таны эрүүл мэндийг аюулд учруулна. чин сэтгэлийн ханиа хайж байгаа та нарыг хайр дурлал хүлээж байна.

Хумх

Бямба гараг. Бусдыг байлдан дагуулах чадвар сайжирч, олны анхаарлыг өөртөө хандуулна. Саад тотгорыг даван туулснаар өөрийн багт хэрэгтэй төсөл авч чадна. Хэрэв та хэн нэгэнтэй найзлах бол нээлттэй, шударга харилц. Хуулийн нөхцөл байдал бодсоноор өрнөх боловч хүний нэр хүндэд бүү халд. Ямар нэгэн үйл ажиллагааг эхлүүлэхдээ үргэлж хуулийн зөвлөгөө авч байгаарай.

Загас

Бямба гараг. Гэрийн ажилдаа анхаарах анхаарал, ажлын үүрэг хариуцлага, хайртай хүний тань сайн сайхан байдал танд сэтгэлийн баяр хөөрийг авч ирнэ. Ажлын тань чухал төсөл төлөвлөгөөнүүд удирдлагатайгаа сайн харилцаатай байхыг шаардана. Таны хайрын асуудал сайжрах болно. Ганц бие Загаснуудын хувьд шиэнэ хайр дурлал эхэлнэ. Оройг аз жаргалтай, тав тухтай байхаар төлөвлө. Өнөөдөр амьдралын сайн сайхныг хэтрүүлэхээсээ болгоомжил. Өдөр тутмын хоолондооо тэжээллэгийг чанартайг чухалчил

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

14 цаг 13 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

14 цаг 23 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

14 цаг 28 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

14 цаг 33 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

14 цаг 38 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Өчигдөр 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Өчигдөр 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин