
Аргын тооллын 5 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 24, Тооно одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Ням гараг. Хониныхон өнөөдөр нэрээ хөсөрдүүлэхгүй байхыг хичээнэ. Хамт ажиллагч, үйлчлүүлэгчтэй эв зүйтэй харьц. Бусдын санал бодол, шүүмжлэлийг өөртөө тусган авахыг хичээсэн нь дээр. Туйлын хүсэл тэмүүллээ ажил, хайр сэтгэлийн асуудал руу эргүүлж, өдрийг сэтгэл ханамжтай, ашиг тустай өнгөрөө. Шийдэмгий байх хэрэгтэй, та хийж чадна.
Үхэр
Ням гараг. Шинэ сарыг урт удаан хугацааны төсөл төлөвлөгөөн дээр ажилласнаар эхлэх бололтой. Эрүүл мэндээ онцгой анхаарахад гэмгүй. Хайр дурлалын асуудлаа амжилттай шийднэ. Ганц бие үхрүүдийн хувьд найдлага төрүүлсэн уулзалтанд очих ч хөнгөн сээтэгнэл төдий зүйл байх болов уу. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой хатуу чанд бай. Ингэх нь таны анхаарлыг татаж буй зүйлийн мөн чанарыг сайтар ойлгоход тусална. Зүү, сүлбээр зүү, шилний хэлтэрхий зүүдэлвэл урам хугарна.
Ихэр
Өнөөдөр маш их ажилтай, амрах ч зав олдохгүй ачаалал ихтэй байх болно. Найдаж үлдээсэн ажлыг гүйцээж, бусад ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Өглөөнөөс эхлээд л цовоо сэргэлэн байж чадвал гайхалтай үр дүнг авчрах болно. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно. Бусдын зөвлөгөөг авах гэж яарах хэрэггүй хариултыг өөрөөсөө олохыг хичээ.
Мэлхий
Шинэ сар эхэлмэгц асуудал эхлэх бололтой. энэ үед сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй. Ухаан сорьсон ажлуудыг түр зуур хойш тавьсан нь дээр. Чухал ач холбогдолтой ч ямар нэг хөрөнгө мөнгө зарсан ажиллагаа явуулахаас зайлсхий. Онцгой мэдээ хүлээж байгаа хүмүүсийн найдвар биелэхгүй байж магад. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бүх зүйл тийм ч муу биш байна. Та зөвхөн хэсэг хугацаанд л тэвчээртэй байх хэрэгтэй.
Арслан
Ням гараг. Урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Дэлгүүр явахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоол. Ажил дээр тань уур бухимдлыг тань төрүүлдэг зүйл байдаг бол өнөөдөр даван туулах нь. Жижиг зүйлд хэт их санаа зовох хэрэггүй. Нэг алхам хойш ухраад, болж байгаа зүйлд ажиглалт хийж, гарц шийдлийг нь хайж ол. Харин хүмүүсээс туслалцаа авахад муудах зүйлгүй
Охин
Ням гариг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нэг алхам хийх хэрэгтэйг сануулж байна. Та амжилтын шатаар тун хурдан өгсөх бөгөөд сайхан хувцаслаж нүүрэндээ инээмсэглэл тодруул. Танд ямар нэг гай тарихыг оролдож буй хүмүүсээс хол бай. Зарим хүмүүс таныг ашиглах гэж санаархах болно. Гараг эрхэс мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд ашиг олохын тулд төлөвлөгөө гаргаж бодлоготой байхыг сануулж байна.
Жинлүүр
Ням гараг. Эрч хүч тань суларч байна. Та завгүй өдрүүдийг өнгөрөөсөөр амрах цаг олдохгүй. Гэхдээ цаг сунгаж ажлаа шахах хэрэггүй. Харин ч амсхий. Сануулахад, хэрвээ та үүнийг хийхгүй бол хэн ч хийхгүй. Амралт таныг сэлбэж залуужуулна. Хамт олонтойгоо өрсөлдөлгүй тайван бай. Дотны найз, гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаар, эмнэлэгт хандаж магадгүй байна. Туслахыг хүсвэл сандралгүйгээр тайван хариуцлагатай байх нь илүү дээр.
Хилэнц
Шинэ сар эхэлж байхад алхаагаа удаашруул. Ялихгүй будлиан үймээн, тодорхойгүй байдлаас болж аливаа зүйлийг хийх гэж зүтгэвч үр дүнд хүрэхгүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж, ойлгосон бичиг баримтад л гарын үсэг зурж болно. 5-р сарын 20 хүртэл үхрийн ордод байрлах нар нь бүх харилцааг гэрэлтүүлж гийгүүлнэ. энэ үед хийх ажил хэрэг, гэрээ хэлэлцээр нөхөрсөг байхын зэрэгцээ итгэл дагуулна.
Нум
Ням гариг. Хувирамтгай өдөр. Гэнэтийн мэдээ эсвэл дотны хүнээсээ хагацах нь таны бүх төлөвлөсөн зүйлийг өөрчилнө. Тайван байх, байр сууриа хадгалан үлдэх нь гаргасан алдаагаа залруулах, зорьсон зорилгодоо хүрэхэд тус болж мэднэ. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулахаасаа өмнө хамтрагчийнхаа айдас санаа зоволтыг багасгахад тусалвал амар амгалан хурдан тогтоно.
Матар
Ням гараг. Сарын эхэн үеэр та нарын ихэнх нь өгсөж уруудах сарны хандлагаар сэтгэл санаа тайван бус байна. Зарим матрынхны хувьд нар үргэлжлэн үхрийн ордонд байрлах агаад зугаа цэнгэл, адал явдал хөөцөлдөх болно. Таны нарны байрлал нь зугаа цэнгэл, чөлөөт цаг болон эд баялаг байна. Үүрэг хариуцлага хүлээхээс хол бай. Өөрийн зан чанар, хайр халамжийг харуулах боломж олдоно. Ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно
Хумх
Ням гараг. Таны тэвчээрийг шалгах хүүхдүүд эсвэл өвчтэй ханиасаа болж шөнө үе үе сэрэх байх. Аз болоход эерэг онош гарч, сэтгэл амраана. Гэвч зарим хумх сэтгэл зовинол, түгшүүрт автаж магад. Өөрчилж чадахгүй зүйлээ зүгээр л хүлээн ав, ингэснээр үүрэг даалгавар илүү амар хялбар болно. Ярвигтай зүйлсийг сайн ойлгохын тулд сэтгэл зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөө барьцаалж энэ салбарын худалдаанд татан орж магадгүй.
Загас
Ням гараг. Ганц бие Загаснууд өнөөдөр төгч хамтрагч, хостой болохыг хүсэх боно. Тиймээс сонирхолыг тань татаж байгаа хүнтэй танилц. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан бусдад өөрийн сэтгэл татам байдал, өгөөмөр сэтгэлээ үзүүлэхийг зөвшөөр. Зарим Загаснуудын хувьд хуультай холбоотой асуудлууд төвөг удах болно. Чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаасаа өмнө уршиг балгийг нь гадарлаж байгаа гэдгээ батал.
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.