Үгээр дэлхийг хөдөлгөсөн сэтгүүлч, төрийн зүтгэлтэн Уинстон Черчилль

17 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа 11 дүгээр сарын 30-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс Их Британийн Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан бас Нобелийн утга зохиолын шагналт Уинстон Черчиллийг онцлож байна.

Уинстон Леонард Спенсер Черчилль 1874 оны 11 дүгээр сарын 30-нд Английн Оксфордшир мужийн Бленхеймийн ордонд мэндэлсэн. Түүний аав Лорд Рандолф Черчилль Консерватив намын дараагийн улстөрч байсан бол ээж Женни Жером нь Нью-Йоркийн баян гэр бүлээс гаралтай эмэгтэй байжээ.

Уинстон Черчилль нь сэтгүүлч, цэрэг, зохиолч, улстөрч гэсэн олон талтай. Тэрээр 1965 оны хоёрдугаар сард 90 насандаа таалал төгсчээ.

Черчилль Залуудаа цэргийн албанаас гараад 1899 онд Боерийн дайнд Лондоны “Морнинг пост” сонины сурвалжлагчаар ажиллахаар очсон байна. Тэнд олзлогдсон ч, оргож зугтаж чадсан нь түүнийг эх оронд нь ихээхэн алдартай болгосон байна. 1900 онд буцаж ирэхдээ тэрээр 26 настай ч, таван ном хэвлүүлсэн алдартай нэгэн болжээ. Тэгээд ч удалгүй тэр ондоо парламентын гишүүнээр сонгогдсон байна.

“Цус, хөлс, нулимс”

1930-аад онд Черчилль Засгийн газарт ямар ч албан тушаалгүй, парламентын  жирийн гишүүн байсан. Түүний тухай бичсэн намтар, нийтлэлүүдэд энэ талаар “Арын суудал”-д суудаг гэсэн байдаг. Энэ нь парламентад Засгийн газрын гишүүн биш, жирийн гишүүний суудаг суудал гэсэн утга илэрхийлдэг аж.

Парламентын жирийн гишүүн залуухан Черчилль Гитлерийн Герман дахин зэвсэглэж байгааг парламентад удаа дараа анхааруулсан байдаг. Тэрээр Германтай эвлэрч булт хийх бодлогыг эсэргүүцэж, Британи улс зэвсэглэлээ сайжруулахыг шаардаж байсан. Гэвч эхэндээ энэ сануулгыг Британийн улс төрийн хүрээнийхэн төдийлөн анхаарч сонсоогүй, түүнийг хэтрүүлж байна гэж үзэж байжээ. Харин дараа дараагийн үйл явдлууд Черчиллийн зөв байсныг нотолжээ.

Эвлэрүүлэх бодлого бүтэлгүйтэж, Невилл Чемберлен огцорсноор 1940 оны  5 дугаар сарын 10-нд Черчилль Ерөнхий сайд болжээ. Яг тэр өдөр Герман нь Франц, Нидерланд, Бельги рүү довтолсон юм. Ерөнхий сайдын хувьд тэрээр ард түмэндээ амар амгаланг амлаагүй, харин хүнд хэцүү тэмцэл, золиослол л хүлээж байгааг нээлттэй хэлсэн. Дараа нь парламентад үг хэлэхдээ Британи бууж өгөхгүй гэж тунхагласан.

Монголын түүхэнд Черчиллийн нэр Ялтын бага хурлаар холбогддог. 1945 оны  2 дугаар сарын 4–11-нд болсон энэ уулзалтад Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт, ЗХУ-ын удирдагч Сталин гурав оролцсон. 1945 оны Ялтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолын статус-квог хүлээн зөвшөөрөх шийдвэрт Их гүрний удирдагчийн хувиар гарын үсэг зурсан нь Уинстон Черчиллийг Монголын түүхтэй салшгүй холбодог.

Уинстон Черчиллийн алдартай гурван үг

-“Би цус, хөлс, нулимсаас өөр юу ч санал болгохгүй”. (“I have nothing to offer but blood, toil, tears and sweat.”) 1940 оны тавдугаар сарын 13-нд парламентад Ерөнхий сайдаар хувьд анхны үгээ хэлсэн.

-“Бид хэзээ ч бууж өгөхгүй”. (“We shall never surrender”).  1940 оны  6 дугаар сарын 4-нд Дюнкерк хотоос цэргээ татсаны дараа парламентад  хэлсэн үг нь Британичуудын тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг болсон.

-“Ардчилал бол урьд өмнө туршигдаж байсан бусад бүх хэлбэрийг эс тооцвол засаглалын хамгийн муу хэлбэр юм”. (“Democracy is the worst form of Government except for all those other forms that have been tried from time to time.”) 1947 оны арваннэгдүгээр сарын 11-нд парламентад ардчиллын тухай үг хэлэхдээ ингэж хэлсэн нь нөөдөр хүртэл ардчилал эрх чөлөөний талаар ярихад олонтаа ишлэл болсон хэвээр.

1945 оны 7 дугаар сард дэлхийн II дайнд ялалт байгуулсан гавьяа нь халуунаараа байсан ч тэрээр парламентын сонгуульд ялагдал хүлээж, Ерөнхий сайдын албан тушаалаа Клемент Эттлид шилжүүлэн өгөв. Энэ нь түүний хувьд хүнд цохилт байсан ч Черчилль ардчиллын замаар эрх мэдлээ хүлээлгэн өгчээ. Энэ тухайд “Түүний улс төрийн замнал дууссан хэрэг бус, харин ч дараагийн жилүүдэд эргэн ирэх шинэ сорилтуудын эхлэл байсан”  олон эх сурвалжуудад дүгнэжээ.

“Төмөр хөшиг”

Албан тушаалаасаа бууснаас найман сарын дараа буюу 1946 оны 3 дугаар сарын 5-нд Черчилль АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэний урилгаар Миссури мужийн Фултон хотын Вестминстерийн коллежид алдарт “Энх тайвны тулгуур” (“Sinews of Peace”) илтгэлээ тавьжээ. Тэрээр энэхүү илтгэлдээ Европын тивийг хоёр хуваасан “төмөр хөшиг” (“an iron curtain has descended”) буусныг онцолж, дэлхий дахинд шинэ аюул заналхийлж буйг сэрэмжлүүлсэн юм. “Төмөр хөшиг” гэх хэллэгийг өмнө нь хэрэглэж байсан. Гэхдээ ч чухам Черчиллийн энэ илтгэлээс хойш дэлхий нийтээр түгэн тархжээ. Харин илтгэлийн дараа И.Сталин түүнийг “дайн өдөөгч” хэмээн буруутгасан нь тухайн үеийн олон улсын хурцадмал уур амьсгал болон “Хүйтэн дайн” эхэлсний тод илрэл байжээ.

Нобелийн утга зохиолын шагналт улстөрч

Тэрээр амьдралынхаа туршид дэлхийн хоёрдугаар дайны дурсамж зэрэг түүх, улс төрийн 40 гаруй ном, олон зуун нийтлэл бичсэн. Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн цорын ганц улс төрийн удирдагч юм.

1953 онд тэрээр Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн нь түүний зургаан боть “Дэлхийн хоёрдугаар дайн” хэмээх түүхэн дурсамжийн бүтээлтэй нь салшгүй холбоотой. Нобелийн хороо дайны хүнд жилүүдэд түүний хэлсэн түүхэн илтгэлүүдийг ч утга зохиолын үнэт бүтээлд тооцсон нь Черчиллийн үгийн урлаг, уран илтгэх чадвар түүний түүхэн гавьяаны нэгэн чухал хэсэг болсныг харуулжээ. 

Черчиллийн өв маргаантай

Түүнийг шүүмжлэгчид 1943 оны Бенгалын өлсгөлөнгийн үед явуулсан бодлого, колоничлолын үзлийг нь буруутгаж, түүнийг ардчиллыг зөвхөн британичуудад хамаатай мэтээр өрөөсгөл үздэг байсныг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үздэг. Харин өмгөөлөгчид нь үүнийг нэг талыг барьсан дүгнэлт гэж няцаадаг билээ.

Хэдийгээр Черчилль дэлхий дахинд эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөсөн ч өөрийн эзэнт гүрний эрхшээлд байсан зарим ард түмэнд эрх чөлөө олгохоос цааргалж байсан нь түүний түүхэн дүрийг зөрчилтэй болгодог.

Эрх чөлөө бол хүн бүрд хамаатай зүйл гэдгийг Уинстон Черчиллийн намтар түүх бидэнд сануулсаар байна.

Эх сурвалжууд: Britannica (britannica.com/summary/Winston-Churchill; britannica.com/topic/Iron-Curtain-Speech), NobelPrize.org (nobelprize.org/prizes/literature/1953/churchill/facts), International Churchill Society (winstonchurchill.org), Imperial War Museum (iwm.org.uk), History.com, National WWII Museum

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Үгээр дэлхийг хөдөлгөсөн сэтгүүлч, төрийн зүтгэлтэн Уинстон Черчилль

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа 11 дүгээр сарын 30-нд төрсөн өдөр нь тохиодог э

17 мин
Төрийн нууц уу, хулгайн нууц уу?

УИХ-ын асуулгын цагаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд  Ерөнхий сайд Н.Учралтай "Төрийн нуу

1 цаг 12 мин
Хянганы уулсаар цас бударч, халуун рашаан сэтгэл дулаацуулахуй: Рашаанд цас, мөсний аялал жуулчлал оргилж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨЗО) Хянган аймгийн Рашаан хотод 11 дүгээр сард бусад газраас эрт цас унадаг. Намрын ө

1 цаг 17 мин
Тусгай элч Украины хямралыг Москва, Вашингтон цаашид хамтран ажиллах боломжтойгоор шийдвэрлэхийг зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер Axel Spring

15 цаг 59 мин
ЕХ-ны уулзалт тасрах аюултай болсон

ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн т

2026-11-27
Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн тө

2026-11-27
Монголын сэтгүүлчдийн “Цэвэр агаарын төлөөс” төсөл Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарлаа

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв

2026-11-27
Фото: 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунха

2026-11-27
Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе!” аяны хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн

2026-11-27
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

2026-11-27