ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн төсвийн маргааны улмаас тасрах аюулд орсон гэж РИА Новости мэдээлсэн байна. Хэлэлцээний ойролцоо эх сурвалжууд хэлэхдээ, төсвийн зардлыг танахыг дэмжигч Финлянд, Швед, Дани, Австри улсууд Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта санал болгосон жижиг бүлгийн зөвлөлдөөнд оролцохоос татгалзсан аж. Харин Кошта бусад улстай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0