Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

13 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн төсөлд Украинд зориулан тусгасан 100 тэрбум еврогийн тусламжийг Унгар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. ЕХ-ны удирдагчид Брюсселд болсон уулзалтаар уг төсвийг батлаж чадаагүй юм. ТАСС-ын мэдээлснээр, Мадьяр уулзалтаас буцаж Будапештэд ирээд сэтгүүлчдэд энэ тухай ярьжээ.

Тэрээр Унгар өөрийн шимтгэл болон ЕХ-ны долоон жилийн төсвөөс авах татаасыг тооцвол цэвэр дүнгээр 15 тэрбум евро авах боломжтой гэж тайлбарлав. Харин төсвийн төсөлд Украин 100 хүртэл тэрбум евро авч болохоос гадна зээл авах, хүүгийн төлбөрөө нөхөх бараг хязгааргүй боломж олгосон гэж тэрээр шүүмжилж, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа аж.

Мадьяр өөрийн улсын төсвийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед “төвлөрсөн удирдамжийн үндсэн дээр” Украинд тусламжаа нэмэх шаардлагыг хүлээн авч чадахгүй гэж онцолжээ. Тэрээр “Унгар энэ байр суурьтаа ганцаараа биш” гэсэн байна.  Өмнө нь Унгар, Словак, Чех гурван улс Украинд олгох ЕХ-ны 45 тэрбум еврогийн нийтлэг зээлд оролцохоос татгалзаж байжээ.

Ерөнхий сайд Мадьяр нь Унгар Украинд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлнэ гэдгээ баталсан ч эрүүл мэнд, эрчим хүчний аль төслийг, хөрш орны аль бүс нутагт хэрэгжүүлэхээ өөрөө шийднэ гэсэн байр суурьтай байна. Түүний хэлснээр, тусламж үзүүлэгч улс зорилго, механизм, зарцуулалтын хяналтын журмыг өөрөө тодорхойлох ёстой. Закарпатье дахь унгар хүн амыг харгалзан тэдний амьдрал, эрүүл мэнд, дулаан хангамжийг дэмжих нь Унгарын тэргүүлэх зорилт байгаа бөгөөд үүнийгээ цаашид үргэлжлүүлнэ гэжээ.

Эх сурвалж: Polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЕХ-ны уулзалт тасрах аюултай болсон

ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн т

12 мин
Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн тө

13 мин
Монголын сэтгүүлчдийн “Цэвэр агаарын төлөөс” төсөл Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарлаа

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв

27 мин
Фото: 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунха

49 мин
Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе!” аяны хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн

2 цаг 46 мин
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

3 цаг 7 мин
Фото: Тээврийн цагдаагийн албаны 90 жил-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэ

3 цаг 26 мин
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл эхэллээ

Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар

3 цаг 38 мин
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны

3 цаг 41 мин
Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд

3 цаг 44 мин