Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

11 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан, “Номин”-гийн Ш.Баярсайхан, “Макс”-ын Д.Ганбаатар, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, “Тэсо” О.Цогтгэрэл, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар Монголын эзэд юм байна. Тэд Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль, дүрэм, журам, улстөрчид, шүүх, прокурор, цагдаа гээд юм бүхнээс үл хамааран Монголыг атгандаа базчихсан бүх талаар нь удирдаж суудаг юм байна.

Мөнгө олж болох бүх салбарыг тэд л эзэгнэж, өнгөтэй өөдтэй бүгдийг тэд л ховх сорж, улсад төлөх татвараас тэд л боловсоноор зугтаж, улсын туслалцаатайгаар хүртэж болох гадаад, дотоодын бүх зээл, санхүүжилтийг тэд л халаасалж, эрх мэдэл эдэлж болох бүх салбарын удирдах албан тушаалд утсан хүүхэлдэйнүүдээ тэд л зай завсаргүй шигтгэжээ. Тэднээрээ дамжуулан тэд өөрсдөө орчин цагийн эдийн засгийн боловсон алуурчид болж, Монголд монигарх эрхийг нэгэнт тогтоочихоод байгаа юм байна.

Хамгийн боловсоноор, хамгийн цэвэрхэнээр авлигын пирамид “барьж”, албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу эрх олгох, хил, гаалиар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх төрлийн бараа оруулж ирэх гаргах, банкны салбараар дамжуулан эгэл жирийн иргэдийг зээлийн дарамтад оруулах, мөнгө угаах, Монголын капитал бүхэнд эзэн суух, улс төрийг тогтвортой байлгах эсэх гээд бүх төрлийн гэмт хэргийг тэд л хөшигний ардаас төлөвлөж, зурж, хэрэгжүүлж сууна. Энэ талаарх өөр хаана ч дэлгэгдээгүй ноцтой бүрэн баримтуудыг Эргэлт сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Баримт, баримт, баримт ахиад ч бас баримт. Эргэлтээс баримт л уншина.

Ийм гарчгийн дор Монголын жинхэнэ эздийг бичлээ, манайх.

МОНГОЛЫН БАЯЛГИЙН ЭЗЭН “МАК”-ИЙН Б.НЯМТАЙШИР

ААРХАЛ НЬ ДЭНДСЭН “АПУ” ХОЧИТ П.БАТСАЙХАН

ЯДАРСАН МОНГОЛЫН ЗАДАРСАН БАЯН “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ

СААРАЛ ОРДНЫГ “АТГАЖ” АСАН “САХАЛ” ХЭМЭЭХ Д.ЭРДЭНЭБИЛЭГ

ОФФТЕЙКИЙН ОДТОЙ, ТОМ ТӨСЛҮҮДИЙН ЭРЛЭГ “БОДЬ”-ИЙН Д.БАЯСГАЛАН

ХУВЬЧЛАЛААР ХӨЛЖСӨН “НОМИН”-ГИЙН Ш.БАЯРСАЙХАН

ХУУШУУР ЗАРЖ ХӨЛЖСӨН, БУРГЕР ЗАРЖ БАЯЖСАН, АЛТНЫ МАГНАТ “МАКС”-ИЙН Д.ГАНБААТАР

ТӨРИЙН ЗЭЭЛЭЭР ЗООЛЖ, ТҮМЭН БИЗНЕСТ ЖААЛСАН “ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАН

“БАМБАР” ЗАЙРМАГААР БАЯЖСАН “ТЭСО”-ГИЙН О.ЦОГТГЭРЭЛ

ӨМНӨГОВЬ ХЭМЭЭХ “КАРТЕЛ”-ИЙН БОСС, “КАПИТРОН” БАНКНЫ ЭЗЭН, “АЖНАЙ” ХОЧИТ Д.БАТ-ЭРДЭНИЙН БАРИМТУУД.

Эх сурвалж: ergelt.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

11 мин
Фото: Тээврийн цагдаагийн албаны 90 жил-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэ

29 мин
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл эхэллээ

Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар

42 мин
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны

44 мин
Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд

47 мин
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тухай НҮБ-ын Удирдлагын багийн хамтарсан мэдэгдэл

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, шударга ёсыг ханган

Өчигдөр 09 цаг 00 мин
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Бүгд Найрамдах засаглал бол ард түмний засаглал. Монгол Улс 102 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуульдаа “Б

Өчигдөр 07 цаг 00 мин
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд боллоо. Монгол Ул

Уржигдар 19 цаг 35 мин
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уржигдар 19 цаг 33 мин
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

Уржигдар 17 цаг 34 мин