Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Бурханы сүм) 2026.11-р сарын 25-ны өдөр Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе! (Hold Hope!)” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэдэд 25 багц, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 30 багц хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн байна. Нэг багцад 10 кг гурил, 5 литр ургамлын тос, 5 кг элсэн чихэр зэрэг өрхийн өдөр тутмын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг багтаажээ.
Энэхүү аян нь “Дэлхийн хүнсний өдөр” (10 дугаар сарын 16)-ийг тохиолдуулан эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг иргэд болон жижиг дунд хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой үйл ажиллагаа юм. Hold Hope! аяны хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн 50 орчим улсын 28,000 орчим өрхөд хүнсний болон өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн тусламж болгон хүргэж, иргэдийг амьдралаа хэвийн үргэлжлүүлэх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж ирсэн байна.
Бурханы сүмийн пастор Ким Юль Сан хэлэхдээ, “Сүмийн итгэгчид маань гэр бүлээ хайрлан хамгаалдаг эхийн сэтгэл шингээн энэхүү хүнсний багцыг чин сэтгэлээсээ бэлтгэсэн юм. Энэ удаагийн тусламжийг хүлээн авсан айл өрх бүр энэхүү хүнсний багцыг хоол хүнсэндээ сайн хэрэглэж, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна. Мөн айл бүрд халуун дулаан уур амьсгал, итгэл найдвар хүрнэ хэмээн найдаж байна” гэлээ.

Энэ өдөр Бурханы сүмийн итгэгчдийн төлөөллийг Баянзүрх дүүргийн 4-р хорооны Засаг дарга Б.Батзориг халуун дотноор угтан авч, “Өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засаг хямарсан өнөө үед манай хорооны иргэдэд хүнсний тусламж үзүүлж байгаа нь цагаа олсон үйл ажиллагаа болж байна. Манай хорооны нутаг дэвсгэр байрладаг Бурханы сүмийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд рүү чиглэсэн энэ мэт олон сайн үйлсийн үйл ажиллагааг байнга зохион байгуулж байдагт бид бүхэн дэмжин хамтран ажиллаж байгаатай баяртай байна” хэмээн талархлаа илэрхийллээ.
Хүнсний багцын тусламж хүлээн авсан 4-р хорооны иргэн Б.Байгалмаа, “Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед халуун сэтгэлээр бидэнд тусламжийн гараа сунгасан Бурханы сүмийнхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ хүнсний багцад өрхийн өдөр тутмын хэрэгцээнд нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн багтсан байгаа нь бидэнд их дэмжлэг болж байна” хэмээн ярилаа.
“Эхийн хайраар дэлхий даяар аз жаргал түгээнэ” уриатай Бурханы сүм нь (watv.org) сүүлийн 10 гаруй жилийн турш хөрш нийгэмдээ туслах үйл ажиллагаанаас гадна цусны донорын аян, боловсролын салбарыг дэмжих, нийгмийн халамжийн байгууллагуудад туслах, байгаль хамгаалах зэрэг олон талт сайн дурын үйл ажиллагаа явуулж ирсэн. Жил бүр цагаан сар болон Ахмадын өдрийг тохиолдуулан ганц бие ахмад настан зэрэг иргэдэд хүнсний бүтээгдэхүүн, мөнгөн тусламж үзүүлж, хүүхдүүдэд амттаны багц тараах зэргээр бүс нутгийнхаа нийгэмд тогтмол халуун дулаан сэтгэлээ түгээсээр байна.

Түүнчлэн Налайх дүүргийн Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан-Уул дүүргийн Богдхан уул, Яармаг орчмын Олон улсын цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад мод тарьж, байгаль орчны цэвэрлэгээ хийснээр байгалийн үзэсгэлэнт газруудыг тохижуулж, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Ийнхүү нийгэмд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн үйл ажиллагааг нь үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Эрүүл мэнд, спортын яамны сайд, Нийслэлийн Ус сувгийн удирдах газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал зэрэг төрийн байгууллага, албан тушаалтнуудаас өргөмжлөл, талархлын бичиг зэрэг шагнал хүртээсэн байна.
Бурханы сүм нь дэлхийн 175 улс орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан глобал сүм юм. Тус сүмийн 4 сая итгэгч Библид бичигдсэний дагуу Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж, анхны сүмийн шинэ гэрээний үнэнийг сахидаг. “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээх Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж, дараах зургаан үндсэн чиглэлээр 50,000 гаруй удаагийн нийгмийн сайн дурын үйл ажиллагаа явуулжээ. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа
- Ядуурал, өлсгөлөнг бууруулах
- Боловсролыг дэмжих
- Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийг дэмжих
- Аюулгүй, тогтвортой нийгмийг цогцлоох
- Энх тайван, хүртээмжтэй байдал, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Дэлхийн өнцөг булан бүрд эв нэгдэл, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирснийг нь үнэлэн АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын тэргүүн шагнал, БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Их Британийн Хатан хааны Сайн дурын ажлын шагнал, Бразилын Хууль тогтоох байгууллагын гавьяаны одон, Перугийн Конгрессын хүндэт одон болон байгаль орчны салбарын төрийн дээд шагнал зэрэг дэлхийн улс орнуудын төрийн байгууллага, олон нийтийн байгууллагуудаас нийт 6300 гаруй удаагийн шагнал, өргөмжлөл хүртээжээ.
