Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

1 цаг 6 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн орлогыг нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан  ч Засгийн газар иргэдээс санал авснаар аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар буцаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав.

Мөн Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд 2027 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөгөөр тооцсон. Мөн 2027 оны төсвийн төсөвт нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгаад байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 10 хоногийн өмнөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан атал дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буйг шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ намар УИХ-ын есдүгээр сарын 5-ны ээлжит бус чуулганаас эхлээд нийтдээ хоёр сар шахам хугацаанд төсөв хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг батлаад явуулсан бол одоо ирэх жилийн төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явууллаа.  Засгийн газрын зүгээс манай эдийн засгийн бодлого маш сайхан явж байгаа, инфляцад санаа зовох хэрэггүй гэж байсан боловч хамгийн сүүлд гарсан инфляцын мэдээллээр огт буураагүй. 13.5 хувьтай байсан инфляц 12.9 хувьтай байна. Уг нь намрын налгар өдрүүд эхэлчихсэн байхад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд буурч, иргэдийн нуруу тэнийдэг цаг хугацаа. Харамсалтай нь тийм нөлөөлөл огт гарахгүй байна.  Учир шалтгаан нь маш өндөр тэлсэн төсөв, төсөвт нүүрлэсэн хулгай авлигын асуудал эдийн засагт ийм сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Улсын төсвийн уул уурхайн хамаарлыг бууруулах тэлэлтийг хазаарлах үндсэн гол хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуульд 25 дахь удаагаа 10 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөлт оруулахаар сууж байна. Засгийн газар наймдугаар сарын 21-нд төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьсан. Наймдугаар сарын 31-нд ирэх жилийн төсөв өргөн барихдаа дахиад төсвийн тогтвортой байдлын тухай өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газар 10 хоногийн хугацаанд асуудлаа төлөвлөөд УИХ-д давхар давхар ажил удахгүй байж болдоггүй юм уу. Тухайн жилийн онцлогоос хамаараад төсөвтэй тааруулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг зөөлрүүлээд алга болгоод байж болохгүй. Төсвийн тодотголтой хамт батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр зарим шаардлага өөрчлөгдсөн. Тухайлбал төсвийн зарлагын өсөлт сүүлийн 12 жилийн уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс илүүгүй байна гэх мэт. Оюутолгойн хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулахгүй гээд хуулийн төслөө буцаан татаж авсан. Гэтэл төсвийн тооцооллын хавсралтад 52 жагсаалт чинь байдгаар байж байна. Энэ техник ажлыг Засгийн газар яагаад УИХ-аар хийлгэх гэж байгаа юм бэ. Нэг мөсөн бүтнээр нь татаж аваад засваруудаа оруулаад УИХ хэлэлцэх ёстой.

УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл явж байгаа. Энэ дотор төсвийн тухай хуулиа шинэчлэн оруулж ир гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгнө.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хууль чинь Монгол Улсын төсөв нэлээд давжаадуу байх үед гарчихсан. Цагийн эрхээр өсөлт хөгжлүүд бий болохоор орон нутгууд өөрийнхөө эдийн засаг, төсвийнхөө боломж нөөц дээр эрэлхийлж ажиллах чиглэл рүү явж байгааг чөдөрлөж болохгүй.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж:

-Төсвийн тухай хууль 71 зүйлтэй. Гэхдээ 71 өөрчлөлт орчихсон. Салбар бүрийн хууль орж ирэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирсээр байгаад төсвийн нэгдсэн бодлого алдагдчихсан. Зөвхөн нийслэлийн хувьд яривал, нийслэлийн зарлага нь ийм чиг үүргээр зарцуулна, орлого нь ийм байна шүү гэдэг байсан бол Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан. Нийслэлийн төсвийн зарлага нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, орлого нь Төсвийн тухай хуулиар явж байгаа. Ирэх жилийн төсвийг дагуулаад Төсвийн тухай хуулиа шинэчлэх үүрэг авч байгаа. Төсвийн тухай хууль нэг жил үйлчлээд дууссаны дараа шинэ хууль өргөн барина.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Лувсанжамц, О.Батнайрамдал нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасан ч  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, гурван аймаг орон нутгийн үнэт цаас гаргадаг, тэдгээрийн дүнг төсөлд тодорхой тавих, 21 аймгийн өмнөх оны төсвийн үлдэгдлийг юунд зарцуулахаар тусгасныг тодруулав. УИХ-ын гишүүн П.Батчимэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахдаа удахгүй хэрэгжиж эхлэх төрийн өмчит компанийн хуультай уялдуулах, төсөвт дарамт үүсгэхгүй байхад анхаарах ёстойг санууллаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн эсрэг хуулийн төслийг яагаад оруулж ирснийг тэрээр тодруулсан юм. Ажлын хэсгийн төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, улсын төсвийн орлогын дийлэнхийг татвараас төвлөрүүлэхээс гадна газрын баялаг, уул уурхайгаас болгож төсөлд тусгасныг онцоллоо. Мөн төрийн өмчит компани хоёр жил ашиггүй ажилласан бол шууд татан буулгахаар хуулийн зохицуулалттай гэв. 

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7947)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

1 цаг 6 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

1 цаг 6 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

13 цаг 34 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

18 цаг 27 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

18 цаг 36 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин