“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцлагыг бэлгэдсэн нэр юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан зохион байгуулах энэхүү форумд сэтгүүлчид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчид, редакторууд, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллага, хүний эрхийг хамгаалагч байгууллагуудыг урьж, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэхийг зорьж байна.
Форумын зорилго нь хэн нэгнийг буруутгах, нэг байр суурийг тулгах бус, эрх чөлөө ба хариуцлага, хараат бус байдал ба ил тод байдал, мэргэжлийн ёс зүй ба олон нийтийн итгэлийн тэнцвэрийг хамтдаа тодорхойлоход оршино.
ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН СЭДВҮҮД
1. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх, аюулгүй байдал
2. Мэргэжлийн ёс зүй, редакцын хараат бус байдал
3. Хэвлэл мэдээллийн санхүүжилт, өмчлөл, ил тод байдал
4. Сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, дарамтлах асуудал
5. Олон нийтийн итгэл, шинэ технологи, салбарын хамтын ажиллагаа
ФОРУМЫН ТОВЧ ХӨТӨЛБӨР
08:00–09:00 — Бүртгэл
09:00–10:25 — Нээлт, илтгэлүүд
10:40–12:30 — Нэгдсэн панел хэлэлцүүлэг
13:00–13:30 — Үдийн цай
14:00–15:15 — Сэтгүүлчдийн хаалттай хэлэлцүүлэг
15:30–16:50 — Салбарын тулгамдсан асуудлаар санал нэгтгэж, сэтгүүл зүйн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх нэгдсэн уриалга гаргах
16:50–17:00 — Форумын хаалт
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 30
Байршил: Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар хот 1000 — Өргөн төлөөлөл. Нэгдсэн хэлэлцүүлэг. Хамтын шийдэл. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа бэхжүүлж, олон нийтийн итгэлийг хамтдаа нэмэгдүүлье.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл