Аймгууд өвөлд бэлэн үү

2026-10-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

 

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр: Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил дуусна

 

-Бид өвөлжилтийн бэлтгэлд170 гаруй ажил төлөвлөж, одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээрээс эрчим хүч, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажлууд бага зэрэг удаашралтай явагдаж байна. Хадлан, ургац хураалт зэрэг ХАА-н бэлтгэл ажлууд 80 орчим хувьтай явж байна. Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, дуусна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн төсвөөс 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн 27 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаад явж байна.

Мөн халаалтын асуудлыг шийдэх, дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Халаалт муутай орон сууцуудын халаалтыг сайжруулах, нөхцөл байдалтай танилцах, төсвийн ажлуудыг өнгөрсөн жил хийсэн. Үүний үр дүнд энэ өвөл эдгээр асуудал шийдэгдэж, харьцангуй сайжирсан нь ажиглагдаж байгаа. Манай аймаг 50 жилийн настай учраас  насжилт өндөр болсон байр, сууцууд их байдаг. Эдгээр нь дулаан алдагдал ихтэй учраас үе шаттайгаар шинэчлэх засварлах ажлуудыг хийж байна.

 

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Цэрэнханд: Хүнс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн  

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт есдүгээр сарын 25-ны байдлаар 80.2 хувьтай байна. Төв суурин газрын өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил 88.7 хувьтай байгаа. ХХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл 78.7 хувьтай байна. ХХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд хүнс тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг, хаврын улирлын иргэдийн хэрэгцээнд зориулсан махны нөөц бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөсөн. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум орон нутгийн аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэдэг болсон. Малчдын хувьд өвс тэжээлийн нөөцөө сайтар бэлтгэж, хувийн бэлтгэлээ сайн хангавал өвлийг хохирол багатай давах дүр зураг ажиглагдаж байна.

 

Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын дарга Г.Баттулга: Нийт  хадлангийн 50 гаруй хувийг бэлтгэсэн

 

Манай аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, хэрэгжилтийг хангаад явж байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид иргэдийн хэрэглэх хадлан тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд хадгалах хадлан тэжээл гээд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 23 сум, нэг тосгонд малчид иргэдийн түвшинд 249 мянган тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэх даалгаврыг сум бүрд малын тоотой нь харьцуулж гаргасан байгаа. 249 мянган тонн байгалийн хадлангаас 142 мянган тонн хадлан буюу нийт бэлтгэх ёстой хадлангийнхаа 50 гаруй хувийг бэлтгээд байна.

Өвс тэжээлийн хангамж, бэлтгэлийн хувьд 51.9 хувьд хүрсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нийт гүйцэтгэл аравдугаар сарын 20-н гэхэд гарна. Хадлан тэжээлийг нутаг орноосоо, зарим хэсгийг нь зах зээлээс худалдан авах байдлаар бэлтгэдэг. Сумдын аюулгүй байдлын түвшинд авах ёстой тэжээлийнхээ 30 гаруй хувийг бэлтгээд явж байна.

Ургац хураалтын хувьд Хөвсгөл аймаг есдүгээр сарын 28-ны байдлаар 9082 га талбайгаас 14755 тонн буюу 46.7 тонн ургац хураасан байна. Үүнээс 8237 га талбайгаас 10659 тонн буюу 50.7 хувийн улаан буудай хураасан. Бусад үр тариа 402 га талбайгаас 394 тонныг авсан байна. Төмс 123 га талбайгаас 1115 тонныг хураан авсан буюу 48 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цаашдаа ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажил үргэлжлээд явна.

Манай аймгийн хувьд 23 сум, нэг тосгонтой. Өвөл цаг агаарын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагддаг, цаг их ордог, шуурдаг. Энэ байдлыг бид тодорхойлж аймгийн аюулгүйн нөөцийг бэлтгэж байна. Тухайлбал, Улаан-Уул суманд тодорхой хэмжээний өвс тэжээл байршуулах ажлыг зохион байгуулж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 186 (7928)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 43 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 46 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08