"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

2026-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Бямбаа 

Ардчилсан намаас өнөөдөр "4/11" мэдээллийн цаг ээлжит хэвлэлийн хурал хийлээ. 

 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Шатахууны хомсдол долдугаар сараас бодитоор эхэлсэн. Тухайн үед би Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай хэд хэдэн удаа утсаар ярьж, Засгийн газарт ч хүлээцтэй хандаж ирсэн. Харин одоо энэ хүлээц байхгүй болсон. Яагаад гэвэл эдгээр сайд өөрсдөө нэг удаа хүйтэнд, шатахуунд дугаарлаж үзсэн үү? Энэ асуудлыг бодитоор шийдвэрлэхгүй байна.

Г.Дамдинням сайдын ярьж байгаагаар бол их ажил хийж байгаа. Япон улсаас хүртэл шатахуун нөөцлөх сав барихад хөрөнгө оруулалт татах, Солонгос, Хятадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна гэж ярьсаар гурван сар боллоо.

Г.Дамдинням 2025 оны зургадугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон. Сайд болохдоо бүхнийг чаддаг, мэддэг гэдгээ УИХ-д илэрхийлж, тангараг өргөсөн.

Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд газрын тос, шатахуун импортлогч компаниудад нийт 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, шатахууны нөөцийн сав, агуулах барихад дэмжлэг үзүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулан шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих зориулалтаар зээл олгох эрх зүйн зохицуулалт бүрдсэн.

Анх энэ санхүүжилтийн хүү 13.5 хувьтай байсан бол арилжааны банкаар дамжих явцад эрсдэл, шимтгэл нэмэгдэж, 18 хувийн хүүтэй болсон. Харин одоо зээлийн хүүгийн татаасаар бодит хүүг есөн хувь болгохоор зохицуулсан. 2026 оны төсөвт зээлийн хүүгийн татааст 20 тэрбум төгрөг тусгасан талаар салбарын яам мэдээлсэн.

Тэгвэл ямар компаниуд энэ хөнгөлөлттэй санхүүжилтийг авч, шатахууны нөөцийн сав барьж байгаа вэ гэдгийг харъя.

  • Шунхлай трейдинг ХХК – 30 тэрбум төгрөг
  • НИК ХХК – 16.104 тэрбум төгрөг
  • Петро хаан ХХК – 10 тэрбум төгрөг
  • Шинэ Эрин Ойл ХХК – 6 тэрбум төгрөг
  • Монсуль ХХК – 5.1705 тэрбум төгрөг
  • Синчи Ойл ХХК – 5.1 тэрбум төгрөг
  • Тэс Петролиум ХХК – 5 тэрбум төгрөг
  • Сан петролиум ХХК – 5 тэрбум төгрөг
  • Содмонгол групп ХХК – 3.131 тэрбум төгрөг
  • Өү Жи Энержи Ойл ХХК – 2.75 тэрбум төгрөг
  • Веллком ХХК – 2.75 тэрбум төгрөг
  • Петролайн ХХК – 2.7 тэрбум төгрөг
  • Интернэйшнл ХХК – 2.5 тэрбум төгрөг
  • Морьт говь ойл ХХК – 2.5 тэрбум төгрөг
  • Либра Энержи ХХК – 2 тэрбум төгрөг
  • Ди Би ойл ХХК – 750 сая төгрөг
  • Хөрс-Авто сервис ХХК – 397 сая төгрөг

Мөн Содмонгол групп ХХК 2025 оны есдүгээр сарын 17-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дизель түлш нийлүүлэх 450 тэрбум төгрөгийн тендерт ганцаараа оролцож, шалгарсан гэх асуудалд Г.Дамдинням сайдыг хардаж байна гэлээ.

Монгол Улсын нефтийн импортын зах зээл дээр эргэлддэг 2 тэрбум 500 сая ам.доллар 9 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Монгол Улсын төсвийн 3/1 шүү. Энэ мөнгийг Г.Дамдинням сайдын мэдэл рүү шилжиж байна. Би үүнийг МАН-ны сонгуульд зориулсан буюу, энэ намын санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байна. Г.Дамдинням шиг сайд Монгол Улсын түүхэнд байгаагүй.

О.Цогтгэрэл даргын Засгийн газрыг огцруулах албан бланкыг дэмжиж үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 33 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 37 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08