“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

42 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

Улс төрийн хүрээнд, ер нь нийтийн дунд “Эрх баригч МАН дотроо зөрчилтэй байна” гээд байгаа ч сөрөг хүчин АН-ынхан түүнээс хүндхэн зөрчилтэй байна.

Угаасаа, АН-ынхан эрх барьсан ч, сөрөг хүчний байр суурь очсон ч, тэр бүү хэл сонгуульд ялагдсан ч хоорондоо зөрчилдсөөр байдаг онцлогтой. Энэ нь анхнаасаа “Ардчилал” хэмээх ганц чигтэй ч өөр өөр зорилгоор байгуулагдсан таван нам 2000 нийлж, АН-ын байгуулсантай холбоотой. Ерөнхийдөө, АН-ын олон фракц, бүлэглэлүүд тамга тэмдэг, эрх мэдлийн төлөө талцаж, намын үндсэн зорилгоо алдагдуулсаар ирсэн. Улмаар, бодлого нь тогтворгүй болж, сонгогчдын итгэлийг алддаг. Өөрөөр хэлбэл, тус намын дотоод зөрчил нь нийт нийгэм дэх ардчиллын үнэт зүйлийг бүдгэрүүлж, олон нийтийг залхаадаг. Энэ утгаараа, АН сонгуульд ялагдаад байдгийн гол шалтгаан нь энэ гэхэд болно.

Гэвч өөрсдөө “Манай намын дотоод зөрчил, тэмцэл бол ардчилал юм” гэцгээдэг. Зарим судлаач, улстөрчид ч “АН-ынхны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч үзэл оршиж байгаа нь ардчилсан зарчим” хэмээн тайлбарладаг. Үүнийгээ, “АН-д өөр өөр байр суурь, мэтгэлцээн байгаа нь нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлдэг. Дотооддоо өрсөлдөх чадвартай байх нь бодлогоо сайжруулах боломж олгодог. Асуудлаа ил тод ярилцаж, шүүмжлэх нь ардчилсан нийгмийн шинж” гэж задлан хэлдэг.

Энэ хоёр дүгнэлтийн чухам аль нь хэрэгжсэн юм, АН-ынхан УИХ-ын 2020 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нам гэж хэлэхэд хэцүүхэн байдалтай орцгоож байв. Харин 2024 оны сонгуулиас ердөө хоёр жилийн өмнө нэгэн тамга, нэгэн даргын дор цуглацгаасан. Үүнийхээ хүчинд өдгөө УИХ-д 42 суудалтай болсон юм. Харин тус сонгуулийн дараа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан ч МАН-ын шийдвэрээр 2025 оны зургадугаар сард Засгийн газраас гарсан. Үүнээс хойш АН дан ганц сөрөг хүчний байр суурь дээр байна. АН нэгэнт Засгийн газарт хамааралгүй болсноор намын удирдлагаа өөрчилж, дүрмийн хамт Дээд шүүхэд бүртгүүлж авсан. Ингэснээр сөрөг хүчний хувьд улс төрийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах эрхтэй болсон. Түүнийгээ ч эдэлж, үе үе эрх баригчдаас гаргасан улс төрийн томоохон асуудлаар сөрөг байр суурь зарлаж, Засгийн газар, Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг хөндөх болоод байгаа юм. Тийм учраас АН-ынхан болоод улс төрийн хүрээнийхэн, олон нийтийн зүгээс мөн л хоёр талтай үнэлэлт дүгнэлтийг сонсдог болсон. Нэг хэсэг нь “АН-ын улс төр ухаалаг явж байна” гэхэд нөгөө хэсэг нь “АН унтаа байна, зориггүй байна” хэмээн шүүмжилдэг.

Харин сүүлийн үед АН-ын дотоод асуудал “хэвийн бус ардчилал”-ын хэмжээнд очжээ. Учир нь, АН доторх “Хонгилынхон” хэмээх фракцад харьяалагддаг нөхдүүд сүүлийн үед ихэд хөдөлгөөн оржээ. “Хонгилынхон” гэдэг АНУ-д 2019 оноос хойш амьдарч байгаад долдугаар сарын 5-нд Монголд ирсэн Ц.Элбэгдорж нарыг хэлдэг. “Хонгилынхон” гэдэг нь орчин үеийн монгол хэлний үгсийн санд багтаж, ямар нэг хаалт хашилтгүйгээр шууд ойлгогддог болтлоо олон нийтийн тархинд хоногшсон. Өөрөөр хэлбэл, “Хонгилынхон” буюу “Шударга бусын хонгилынхон” гэдэг нь Монголын улс төр, нийгмийн хүрээнд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн явцуу ашиг сонирхол, улс төрийн зорилгодоо ашигладаг бүлэглэлийг нэрлэдэг албан бус хэллэг болсон. “Ийм бүлэглэлийг бүтээсэн” гэх нэр хочийг олон хүнээс авсан Ц.Элбэгдорж ирснийхээ дараахнаас буюу өнгөрсөн зуны наймдугаар сараас АН-ын дарга О.Цогтгэрэлд эхлээд нэгэн шаардлага тавьж, түүгээрээ шахалт үзүүлээд эхэлжээ.

Ийм мэдээлэл тухайн үед улс төрийн хүрээнд их яригдаж байв. Тодруулбал, О.Цогтгэрэлд нэг бус “Н.Алтанхуягийг л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй” хэмээх шаардлага тавьжээ. Тэр бүрт нь “Судалгаагаар нэр хүнд нь өндөр гараад байгаа шүү дээ. Тэгээд бас би биш, намын нөхөд шийднэ” гэдэг хариулт хэлсээр ирсэн байна. Улмаар, саяхнаас шаардлага нь шахалт болж хувирсан байгаа юм. Тэгэхдээ “Чи үгүй гэж байгаа бол АН-аа авч байгаад өөрийн хүнээ Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд дэвшүүлнэ, харж байгаарай” гэсэн байгаа юм. Түүнийхээ дараа Хотын дарга асан Э.Бат-Үүл дээр очоод “Чи Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшчих, би МАН-аас М.Энхболдыг гаргаад өгье. Тэгээд та хоёр тулчих. Хотын хоёр дарга асан нэр дэвшигчид өрсөлдлөө гэдэг дээр ажиллаад сонгуульд ороход чи ялна” гэж ятгасан байна. Э.Бат-Үүл саналыг нь хүлээж авалгүй “Би нэр дэвшихгүй, харин Н.Алтанхуягийг дэмжинэ гэж бодож байгаа. Нэр хүнд нь ч сайн байгаа. Ер нь тэгээд манай нам Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялъя гэвэл Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн нь зөв байх. Тэр л биш бол АН-д найдвар алга” гэжээ.

Ер нь бол, сүүлийн хоёр жилийн туршид судалгааны бараг бүх байгууллагын дүгнэлтээр Н.Алтанхуягийн рейтинг өндөр гараад байгаа нь үнэн юм. Хамгийн сүүлд л гэхэд, үндэсний санал бодлын сар тутмын “National Opinion” судалгааны наймдугаар сарын үр дүнгээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдийн дундаас Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын дэмжлэг бусдаасаа өндөр байгаа дүн гарчээ. Намуудын боломжит нэр дэвшигчдийг сонгуулийн хэлбэрээр харьцуулж үнэлүүлэхэд оролцогчдын 25.9 хувь нь Н.Алтанхуягийг, 24.1 хувь нь Г.Занданшатарыг дэмжжээ. Харин 38.8 хувь нь “Сонголтоо хараахан хийгээгүй” гэдгээ хэлсэн байна.

Мөн MEC судалгааны байгууллагаас 2026 оны наймдугаар сард 960 иргэнээс авсан судалгаагаар 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшвэл дэмжих эсэхийг тодруулжээ. Үр дүнд нь Н.Алтанхуяг 33, Б.Пүрэвдорж 18, Лу.Гантөмөр 15, С.Баярцогт есөн хувийн дэмжлэгтэй гарсан байдаг. Ингээд намынхан нь “Өө, болж байна шүү” гэчих нэр дэвшигч олоогүй болохоор О.Цогтгэрэлийг огцруулах арга хэмжээ рүү орсон байна. “Хонгилынхон”-ы хувьд эхлээд УИХ дахь АН-ын бүлгийг авч хүнээ тавина. Дараа нь АН-ын даргын албан тушаалаас буулгаж оронд Б.Пүрэвдоржийг суулгана. Цаашлаад Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд сойхоор төлөвлөжээ. Ингэхдээ О.Цогтгэрэлийг АН-ын нэр бүхий гишүүдээр шахуулж байгаад өнөөх 40 гэл үү, 41 билүү гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайдыг огцруулах бичгийг энэ баасан гариг гэхэд УИХ-д өргөн бариулна. Мэдээж, УИХ-аар АН-ын саналыг хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдэнэ. Үүний дараа “АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын акцыг унагалаа. Тэр ажлаа хийж чадахгүй байна” гэж давалгаалаад сонгуульт албан тушаалуудаас нь ээлж дараалан буулгана. Ингэж төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт Б.Хурц Төрийн ордноор явж, О.Цогтгэрэл рүү дайраад эхэлсэн. Б.Хурц “О.Цогтгэрэлтэй уулзах гээд ирсэн чинь зугтаад гарч ирэхгүй байна. Энэ хүн ажлаа хийж чадахгүй бол намын даргаа өгөх хэрэгтэй. МАН-аас 54 тендер авсан юм билээ. О.Цогтгэрэл гэдэг хүн ардын намын тэжээвэр гөлөг л биш бол соёлтойгоор баяртай болох ёстой. Манай нам О.Цогтгэрэл шиг хулгайч даргатай яаж ирэх сонгуульд орох юм бэ” гэсэн. Дараахан нь О.Цогтгэрэл “Б.Хурц генерал уулзъя гэсэн би уулзаж амжсангүй” гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгсөн байна.  Угтаа, энэ нь О.Цогтгэрэлийг огцруулах төлөвлөгөөний нэг хэсэг нь бөгөөд “хөрс” бэлдэж байгаа хэрэг бололтой. Энэ сацуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт ч намын дарга О.Цогтгэрэлээсээ салж тоглож буй дүр зураг ч харагдаад эхлэв. 

Товчхондоо, “Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” АН-д лав гүйгээд эхэлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 185 (7927)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн урилгаар есдүгээр сарын 27-30-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.

42 мин
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Хэрвээ “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлдэж авсан 74 тэрбум төгрөгөө төлчихв

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Энэ өдөр Төрийн ордонд болохоор товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хойшл

Өчигдөр 06 цаг 00 мин
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ.  

Уржигдар 18 цаг 48 мин
ОХУ Калининградын асуудлаар НАТО-той "шууд цэргийн мөргөлдөөнд" орохоос сэрэмжлүүлэв

ОХУ-ын Бельги дэх Элчин сайдын яам НАТО-г Калининград мужийн эсрэг "хариуцлагагүй бодлого" явуулж байна

Уржигдар 18 цаг 37 мин
Ж.Болдбаатар: Офицер, алба хаагчдын дунд оны ялгаа, дээрэлхэлт байхгүй

Офицер, алба хаагчдын дунд оны ялгаа, дээрэлхэлт байхгүй

Уржигдар 15 цаг 36 мин
С.Бямбацогт: УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл

С.Бямбацогт: УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл

Уржигдар 15 цаг 32 мин
М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна

М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна

Уржигдар 11 цаг 38 мин
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн сал

Уржигдар 06 цаг 00 мин