2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Энэ өдөр Төрийн ордонд болохоор товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлов. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголыг ирц хүрсэнгүй. Энэ өдөр байр сууриа илэрхийлсэн гишүүдийг үгийг “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” онцолж байна.

 

УИХ-ын гишүүн М.Мандхай: 4.4 их наядын зарцуулалтыг ил болгоно

 

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн үр дүнг нээлттэй болгох зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголын эхний өдөр төрийн дэмжлэг, урамшууллын асуудлыг хэлэлцсэн бол хоёр дахь өдөр зээлийн хүүгийн татаасын талаар мэдээлэл сонсох байсан ч гишүүдийн ирц хүрсэнгүй.2008-2025 онд 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгж хүртсэн. Үүний 603 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зарцуулсан байна. Мөн энэ хугацаанд төрөөс 538 тэрбум төгрөгийн урамшуулал, 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг олгосон.Ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан атлаа салбарын ажиллах хүч буурч, бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага, импортын хамаарал өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс хөнгөлөлттэй зээл хэнд, ямар шалгуураар очсон, бодит үр дүн нь юу байсныг ил тод болгох шаардлагатай. Цаашид Хянан шалгах түр хороо байгуулж, 4.4 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгоно.

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Төсөвт УИХ-ын хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай

 

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 30 гишүүн хамтран боловсрууллаа. Үндсэн хуулиар УИХ-д олгосон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хуулийн төсөлд төсвийн төлөвлөлт, хэлэлцүүлэгт УИХ-ын оролцоо, хяналтыг нэмэгдүүлэхээс гадна төсвийн мэдээллийг иргэдэд илүү нээлттэй болгох зохицуулалтыг тусгасан. Мөн төсөв боловсруулах, батлах үйл явцад иргэдийн оролцоог хангаж, төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.

 

Я.Содбаатар: МАН, Японы Либерал Ардчилсан Намын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

 

-Япон Улсын айлчлалын хүрээнд МАН, Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Баримт бичигт МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Японы Либерал Ардчилсан Намын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Таро Коно нар гарын үсэг зурсан. Санамж бичгээр хоёр намын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд улс төрийн намуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.  Мөн парламентын гишүүд, намын боловсон хүчин, залуучууд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр ажиллана. МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын алба, 21 аймаг, есөн дүүргийн намын хороодын удирдлагууд Японы Либерал Ардчилсан Намын төлөөлөлтэй уулзаж, намын үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, бодлого боловсруулах арга барилтай танилцаж, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлаарх сургалтад хамрагдаад байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр: Шатахуун тасалдана, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй

 

Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дутагдалтай байгаа үед Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлагатай тулгарч байна. Ард иргэдэд хандаж уриалахад хэрэглээндээ таарсан байдлаар автобензин аваарай. Энэ хүнд цаг үеийг хамтдаа нэгэн санаа бодолтой байж даван туулна. Шатахуун тасалдана, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. Сүүлийн хэд хоногт ОХУ-аас вагоны олдоцтой холбоотой харьцангуй бага ачигдсан. Гэхдээ бид орж ирсэн вагоныг шуурхай буулгахаар ажиллаж байна. ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Хотхоны журмаар сургуулийг шийднэ гэж болохгүй

 

-Улсын хэмжээнд 350 мянган хүүхэд сургуулийн хүртээмжгүй орчинд суралцаж байна. Багадаа 108 сургууль, 95 цэцэрлэг барих хэрэгтэй. Хүүхэд чанартай орчинд сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа учир бид арга хэмжээ авах ёстой. Хотхоны журмаар сургуулиудыг шийднэ гэдэг асуудал байж болохгүй ээ. Цэцэрлэг шиг сургуулийг шийднэ гэж болохгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7926)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 45 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 49 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08