630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

2026-09-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

Өнөөгийн Монтенегро Улсын нутаг дэвсгэр Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт, Адриатын тэнгисийн эрэг болон Динарын нурууны уулархаг бүсэд оршдог бөгөөд хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн нэгэн чухал бүс нутагт тооцогддог. Эрт цагт энэ нутагт иллирийчүүд хэмээх индо-европ угсааны овог аймгууд суурьшиж, мал аж ахуй, худалдаа, гар урлал эрхлэн амьдарч байсан.

МЭӨ I зуунд өнөөгийн Монтенегрогийн нутаг Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, энэ үед зам харгуй, боомт, худалдааны төвүүд байгуулагдаж, хот суурингууд хөгжсөн. Харин МЭ 395 онд Ромын эзэнт гүрэн хоёр хуваагдахад энэ бүс нутаг Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний мэдэлд шилжсэн.

VI–VII зууны үед Балканы хойгт славян аймгууд олноороо шилжин суурьшсанаар өнөөгийн монтенегрочуудын өвөг дээдэс бүрэлдсэн гэж үздэг. Энэ үед Дукля (Doclea буюу Duklja), Травуния, Зета зэрэг славян ханлигууд үүсэж, XI зуунд Дукля нь Балканы хамгийн хүчирхэг славян улсуудын нэг болж байв. XII–XIV зууны үед тус бүс нутаг Сербийн Неманичийн угсааны хаант улсын бүрэлдэхүүнд орж, үнэн алдартны шашин өргөн дэлгэрч, сүм хийд, шашны дурсгалууд олноор байгуулагдсан нь өнөөг хүртэл үндэсний соёлын үнэт өв болон хадгалагдан үлдсэн.XV зуунд Османы эзэнт гүрэн Балканы ихэнх хэсгийг эзэлсэн боловч Монтенегрогийн уулархаг нутагт оршин суугчид удаан хугацаанд ширүүн эсэргүүцэл үзүүлж, бие даасан байдлаа хадгалж чадсан. Энэ үед Цетине хот улс төр, шашны төв болж хөгжсөн бөгөөд Монтенегрогийн удирдагчид шашин, төрийг хослуулсан онцлог тогтолцоо бий болгосон байна. Нутгийн ард иргэд славян хэл, үнэн алдартны шашин, зан заншил, цэргийн зохион байгуулалтаа хадгалан үлдсэн нь үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үзлийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

XVII–XIX зууны турш Монтенегро Османы эзэнт гүрний эсрэг олон удаагийн дайн хийж, бие даасан байдлаа улам бататгасан байна. Ялангуяа I Петр Петрович-Негош, II Петр Петрович-Негош зэрэг удирдагчид улс орноо нэгтгэн бэхжүүлэх, хууль цааз тогтоох, боловсрол, соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. II Петр Петрович-Негош нь төрийн зүтгэлтэн төдийгүй Өмнөд Славын хамгийн алдартай яруу найрагч, сэтгэгчдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд өнөөг хүртэл Монтенегрогийн үндэсний соёлын чухал өвд тооцогддог.Берлинд 1878 онд болсон конгрессоор Монтенегрог олон улсын хэмжээнд бүрэн эрхт, тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа улс төр, эдийн засгийн шинэчлэл эрчимжиж, 1910 онд Монтенегро Вант улсаас Хаант улс болж, засаглалын хувьд бэхэжсэн. Дэлхийн I дайны үед Монтенегро Антантын эвслийн талд тулалдсан боловч 1916 онд Австри-Унгарын цэрэгт эзлэгдсэн. Дайны дараа 1918 онд Подгорицагийн хурлын шийдвэрээр Сербитэй нэгдэж, Серби, Хорват, Словенийн Хаант Улс (хожмын Югославын Хаант Улс)-ын бүрэлдэхүүнд орсон. Үүнийг Монтенегрочуудын дийлэнх дэмжсэн бол нөгөө хэсэг нь эсэргүүцэж, тусгаар тогтнолоо сэргээх хөдөлгөөнийг идэвхтэй үргэлжлүүлж байсан.

Дэлхийн II дайны үед Монтенегро Итали, Германы эзлэн түрэмгийлэлд өртсөн ч партизаны хөдөлгөөн идэвхтэй өрнөсөн. Улмаар 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) байгуулагдахад Бүгд Найрамдах Монтенегро Улс бүрэлдэхүүнд нь багтсан. Социализмын жилүүдэд үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэндийн салбарууд эрчимтэй хөгжиж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд бий болсон.Югослав Улс 1990 оны эхээр задарч эхлэхэд Монтенегро Улс Сербитэй хамт үлдэж, 1992 онд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулсан бөгөөд энэ холбоо 2003 онд Серби ба Монтенегро Улсын Холбоо болон шинэчлэгдсэн. Гэвч тусгаар тогтнох үзэл дахин хүчээ авч, 2006 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 55.5 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Үүний үндсэн дээр 2006 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монтенегро Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, удалгүй НҮБ-ын 192 дахь гишүүн болсон. Эдүгээ Монтенегро парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой улс бөгөөд Европын Холбоонд элсэхээр хэлэлцээ хийж, аялал жуулчлал, үйлчилгээ, далай тэнгист түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байна. Олон зууны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүх, үнэн алдартны шашин, славяны соёл, Адриатын тэнгисийн эргийн өвөрмөц байгаль өнөөгийн Монтенегрогийн үндэсний онцлог, үнэт өвийг бүрдүүлдэг.Монтенегро улс Европын болон евроатлантын хамтын ажиллагааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгож, 2017 онд НАТО-д элссэн. Монтенегро нь олон зуун жилийн түүх, соёлын өвийг хадгалсан Котор, Цетине зэрэг түүхэн хотуудаараа алдартай. Которын хуучин хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бол Цетине нь Монтенегрогийн эртний нийслэл бөгөөд улс төр, шашин, соёлын чухал төв байсаар ирсэн.

Монгол, Монтенегрогийн түүхэн холбоо

Монголын анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч, тус улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлог шинжийн талаар монголчуудад танилцуулж байсан баримт бий. Хожим БНМАУ болон ХБНСЮУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, оюутан солилцоо болон хамтын бүтээн байгуулалтын цөөнгүй жишээ бий. Тухайлбал, "Чингис хаан" зочид буудлын барилга угсралтад Монтенегро иргэд оролцож байсан. Югославыг чөлөөлөх 1945 оны дайнд онцгой гавьяа байгуулсан Югославын баатар цолтон Монтенегро гаралтай Югославын томоохон төр, нийгмийн зүтгэлтэн, дипломат Велько Мичунович нь 1956–1958 болон 1967–1971 онд БНМАУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан.Монголын эзэнт гүрний үед Батхааны цэргийн зарим анги, нэгтгэл өнөөгийн Монтенегро Улсын Котор, Будва, Бар, Свач гэх хотуудаар дайран өнгөрч байсан тухай баримт “Thomas the Archdeacon” гэх 13 дугаар зууны үеийн бүтээлд дурдагдсан байдаг. 

Тус улс 2025 оны байдлаар 630 мянган хүн амтай. Парламентын засаглалтай бүгд найрамдах улс юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
1
1
Өндөр өвөө
Их цөөхн хүн амтай бж мундаг эх орончид бдаг юм бна. Түүх.соёлоороо манайхаас эртнии түүхтэй орон бна. Харин үндэснии хэл нь ямар юм бол. Газар нутгиин хэмжээ нь сонирхолтой бна. Манай улс төрчид хажууд нь ичмээр дамшигнууд юм бшүү..эх орноо гэх сэтгэлгүй цул хулгайчууд. Зурагтаар харлаа. ИХ ын дарга маань хулгайч ховдогиин гай блсон малтигар хамраа янзлуулахгүй бол муухай гж...ккк
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

6 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

22 цаг 5 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин