36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

2026-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Яков Милатович 1986 оны арванхоёрдугаар сарын 7-нд тухайн үеийн Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан Черногорын нийслэл Титоград хотод төржээ. Титоград хотыг 1992 онд Подгорица хэмээн нэрлэсэн байна. Тэрээр Подгорица дахь Черногорын их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгсөж, улмаар АНУ-ын Иллинойсын их сургууль, Австрийн Вена хотын Эдийн засаг, бизнесийн их сургууль, Италийн “Сапиенца” их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Мөн Их Британийн Оксфордын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн байна.

Я.Милатович мэргэжлийнхээ ажлын гарааг Словенийн санхүүгийн томоохон компани болох “NLB Group”-ийн Черногор дахь салбарын эрсдэлийн удирдлагын нэгжид эхлүүлжээ. Дараа нь Франкфурт дахь “Deutsche Bank”-ны мөн адил чиглэлийн нэгжид ажилласан байна.Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Подгорица дахь салбарын эдийн засгийн шинжилгээний багт 2014 онд шилжин ажиллаж, 2018 онд Румыний Бухарест хот дахь салбарт Европын Холбооны орнууд хариуцсан ахлах эдийн засагч болжээ.Я.Милатович 2020 оны 12 дугаар сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл Здравко Кривокапичийн тэргүүлсэн мэргэжлийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан байна. Энэ хугацаанд тэрбээр Сангийн сайд Милойко Спаичтай хамтран эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Европ одоо” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчдоос ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг шимтгэлийг цуцалж, цалингийн санд шилжүүлснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 222 еврогоос 450 евро болж нэмэгдсэн байна.Мөн татварын тогтолцоог өөрчилж, 700 еврогийн орлогыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх босго тогтоож, аж ахуйн нэгжийн ашгийн татварыг шатлалтай болгожээ. Тухайлбал, 1000 еврогоос давсан ашгийн татварыг 9 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлсэн байна.Я.Милатович, М.Спаич нар төвийн үзэл баримтлалтай “Европ одоо” улс төрийн хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сард байгуулж, Милатович дэд даргаар нь томилогджээ.Я.Милатович НАТО дахь  Монтенегрогийн гишүүнчлэлийг (2018 онд тус эвсэлд нэгдсэн) хадгалахыг, мөн “Европын баруун Балканы орнуудтай” харилцаагаа хөгжүүлэхийг дэмждэг ба нийгэмд Сербийн эсрэг үзэл санаа дэвэргэхийг шүүмжилдэг.  Тэрээр 2023.05.20-ноос  Монтенегро Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Я.Милатович англи, итали, испани хэлтэй. Тэрээр өөрийнхөө хамгийн сайн чанарыг 2005 онд "амжилтад хүрэх тэмүүлэл" гэж тодорхойлж байжээ. Тэрээр Сербийн Үнэн алдартны сүмд  харьяалагддаг. Гэр бүлтэй, гурван хүүхэдтэй юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21