МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Ээлжит бус чуулган 14-нийг хүртэл үргэлжлээд 15-нд намрын ээлжит чуулганыг нээнэ. Тус чуулганаар хэлэлцэх асуудал хэдийнэ тодорхой болсон. Гэхдээ хаврын чуулган хаахаас өмнө яригдаж байсан ерөнхий хяналтын сонсголын тоо намрын чуулганаар нэмэгдэж магадгүй байна. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаар “2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг батлахад “Ерөнхий хяналтын хоёр сонсголд зохион байгуулна” гэж байсан юм. Тэгвэл энэ “тоо” одоогоор дөрөв болох мэдээлэл байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат тэргүүтэй гишүүдийн санаачилсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам болон нүүрс худалдах урт хугацаат гэрээг буюу олон нийтийн нэрлэж заншсанаар “Харбины гэрээ”-г шалгах, нээлттэй сонсгол хийх тухай юм. Улмаар, уг асуудлаар УИХ-ын түр хороо байгуулахыг 2025 оны арванхоёрдугаар сарын 9-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Угтаа энэ нь АН-аас санаачилсан сонсгол юм. Харин МАН, тэр дундаа 30-ын бүлгээс нь энэ намрын чуулганаар гурван ч сонсголыг санаачилж явуулахаар болжээ. Нэг дэх нь БОХХААБХ-ноос энэ сарын 28, 29-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдвээр сонсгол хийх гэж байна. Хоёр дахь нь, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд Жеффри Эпштейнтэй холбоотой байж Оюу толгойн гэрээ, Монгол Улсын сонгуулиудад нөлөөлсөн эсэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн эсэхээр “Эпштейний файл”-ыг судалж, гадаад улс орнууд, тэдгээрийн холбогдох байгууллагатай хамтран үүнийг тодорхой болгох зорилгоор сонсгол хийхээр болсон байна. Гурав дахь нь, өдгөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр шүүгч нар яагаад тусгай санал гаргаж, прокурорууд тэр дагуу нь сулласан тухай бичиг баримтуудад нотлон шинжлэх сонсгол хийх санаачилгыг бас гаргажээ. Тэд “Шүүгчийн тусгай санал, прокурорын саналаар С.Баярцогтыг цагаатгасан нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүй ба хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийг зөрчсөн” гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар МАН-ын 30-ын бүлгээс гурав, АН-аас нэг “анхаарал татсан” сонсголыг хийж магадгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

19 цаг 57 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21