Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

 

Б.Энхбаяр:

-Би олны анхаарал татсан авлига албан тушаалын хэрэг дээр өөрөөс хамаарах бүхнийг хийсэн. УИХ-ын гишүүн байхдаа сонсголуудыг хийж, маш олон үйл баримтыг хүлээлгэж өгсөн. Мөн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа олон асуудал, үйл баримтыг хуулийн байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо энэ бүхэн хаачсан бэ.  Үүнийг одоо надаас нэхэх ёстой юм уу. Хүлээж авсан байгууллага нь шалгах ёстой. Хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ талаар хуулийн байгууллагуудаас асуух хэрэгтэй. Мөн одоогийн  Хууль зүйн сайдаас асуух хэрэгтэй. Тухайлбал, шалгаж байсан хэргүүдийг дарах гэж очсон юм уу, эсвэл яах гэж очсон юм гэдгийг нь өөрөөс нь асуух хэрэгтэй. Хуулийн байгууллагуудын зүгээс “мөрдөн шалгаж байгаа” гэдэг тайлбар өгдөг. Би өөрөө хуульч хүн, зарчимтай хүн учраас мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хүсэхгүй. Гэхдээ ард түмний төлөөлөгчийн хувьд адилхан шахаж, шаардаж ажилладаг. Худал бол худал, үнэн бол үнэн гэдгийг хэлээч гэж шаардаж байна. Ярьсан зүйл нь тэгээд таг болчихдог. Таг болчихсон асуудлыг нь надаас асуудаг. Би бол өөрөө шалгасан зүйлдээ итгэл үнэмшилтэй байгаа.

 

С.Амарсайхан:

-Би Төрийн ордонд гэмт хэргийн талаар ярихгүй гэдгээ ажил авахдаа ч хэлсэн. Одоо ч хэлж байгаа. Цаашдаа ч ийм байна. Гэхдээ энэ нь Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэхгүй гэсэн үг биш. Тухайн хэргийг ярьдаг хүн нь ч Хууль зүйн сайд ч  биш.Улстөрчид ч бай, тухайн гишүүн нь ч бай, сайд нь ч бай гарч ирээд улс төрийн зорилгоор, аливаа хувь хүний амбицаас шалтгаалсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч тарааж дуусгаж байна.Нийгмээ ч хувааж дуусгаж байна. Дээрээс нь хууль хяналтын байгууллага ч ажлаа хийх боломжийг олгохгүй, хараат бус, бие даасан хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж байгаа учраас үнэн байсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоохоор шалгаад явж байна. Ямар түвшинд шийдэгдэх вэ гэдэг нь хууль хяналтын байгууллагаас хамаарна. Шүүхээр гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим бий.Зөндөө олон хэрэг шалгагдаж байгаа. АТГ-т Ерөнхий сайд байсан гурван хүн, УИХ-ын гишүүн болон асан 17 хүн, УИХ-ын гишүүн байгаа нийт 145 хэрэг шалгагдаж, бүртгэл үүсээд, өнөөдрийн байдлаар 45 нь шүүхийн шатанд шилжсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 168 (7910)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
rnkhbayariin zuv shd
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 24 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 28 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08