ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Г.Занданшатарын Засгийн газарт ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв. Улмаар Засгийн газраас дэд сайд нарыг томилоход ХЗДХЯ-нд очсон. Д.Мөнх-Эрдэнэ нь дэд сайд болоод яамны голлох хуулиуд дээр ажилласан байдаг. Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд болоод гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамгийн сүүлд хар тамхины хуулийн ажлын хэсгийг ахалсан. Түүний жилийн орлого 64.7 сая төгрөг. 575 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. 225 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Эрдэнэс тавантолгой ХХК, СИТИ Их сургууль ХХК хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0