Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

1 цаг 5 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

 

“Бүс ба зам” хамтын хөгжил судалгааны төвийн үүсгэн байгуулагч, Хятад судлаач (Ph.D)

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Энэхүү бодит байдал нь биднээс хөрш орнуудынхаа дотоод улс төр, засаглалын механизм, бодлогын чиг хандлагыг сэтгэл хөдлөлөөр бус, шинжлэх ухаанч, прагматик үүднээс тасралтгүй судлахыг шаарддаг.

Энэ онд манай өмнөд хөршийн эрх баригч хүчин болох Хятадын Коммунист Нам (ХКН) байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байна. 1921 онд байгуулагдсан тус нам нь эдүгээ 1,4 тэрбум хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг дангаар удирдан чиглүүлж буй улс төрийн институц юм. Аливаа улс төрийн хүчин 100 гаруй жил оршин тогтнохдоо хүнд сурталд идэгдэх, институцийн хувьд зогсонги байдалд орох нийтлэг зүй тогтолтой байдаг ч, ХКН хэрхэн дотоод бүтцээ өөрчилж, орчин үеийн эдийн засгийн хурдацтай дасан зохицож буй механизм нь олон улсын улс төр судлаачдын анхаарлын төвд ороод буй "кейс" болоод байна.

 

Бодлогыг хэрхэн туршиж, дасан зохицож байна вэ?

 

ХКН-ын 105 жилийн түүхэнд институцийн хувьд урт насалж буй нэгэн том нууцыг барууны улс төр судлаачид "Дасан зохицох засаглал" (Adaptive Governance) хэмээн тайлбарлаж байна. Аливаа том гүрнийг удирдахад гардаг хамгийн том эрсдэл бол ширээний ард боловсруулсан онол амьдрал дээр нийцэхгүй байх явдал. Үүний эсрэг ХКН маш прагматик арга барилыг хэрэгжүүлдэг бөгөөд Хятадын шинэчлэлийн бодлогыг үндэслэгч Дэн Шяопины нэвтрүүлсэн 'Чулууг нь тэмтэрч гол гатлах' (Mozhe shitou guohe) хэмээх алдарт зарчим өнөөг хүртэл үүнд үйлчилсээр байна.

Тэд аливаа шинэ хууль, эдийн засгийн том шинэчлэл эсвэл технологийн шинэ дүрмийг 1,4 тэрбум хүн амтай улс орон даяар шууд хэрэгжүүлдэггүй. Эхлээд тодорхой нэг хот, мужид эсвэл "Эдийн засгийн тусгай бүс"-д туршилтын журмаар хэрэгжүүлдэг. Хэрэв туршилт амжилттай болбол алдаа оноог нь засварлаад үндэсний хэмжээнд жишиг болгон нэвтрүүлдэг. Харин бүтэлгүйтвэл зөвхөн тухайн бүс нутагтаа хязгаарлагдаж, улс орны төсөв болон нийгэмд үзүүлэх хохирол багатайгаар зогсоодог байна. Бодлогын энэхүү туршилт хийх механизм нь төр өөрийн алдаанаас суралцаж, цаг үеийн шаардлагад хурдацтай дасан зохицох боломжийг олгож ирсэн институцийн өвөрмөц соёл юм.

 

Урт хугацааны алсын хараа ба бодлогын тогтвортой байдал

 

Барууны либерал ардчилсан орнуудын зүгээс Хятадын нэг намын тогтолцоог шүүмжлэх нь түгээмэл ч нэгэн бодит давуу талыг хүлээн зөвшөөрдөг нь "Урт хугацааны төлөвлөлт" юм. ХКН-ын хувьд 105 жилийн ой гэдэг нь зүгээр нэг баярын өдөр биш харин тэдний дэвшүүлсэн "Хоёр зуун жил"-ийн мега зорилтын нэг хэсэг гэж болно.

2021 онд намынхаа 100 жилийн ойгоор үнэмлэхүй ядуурлыг бүрэн устгаж, дундаж чинээлэг нийгмийг байгуулах эхний зорилтоо биелүүлснээ зарласан бол одоо БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой буюу 2049 он гэхэд " баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эе зохиролтой, үзэсгэлэнтэй сайхан социалист шинэчлэлтийн хүчирхэг гүрэн” болох хоёр дахь урт хугацааны зорилт руугаа төрийн бүх аппаратаа чиглүүлж байна. Энэхүү олон арван жилээр хэмжигдэх алсын хараа нь төрийн бодлогыг өдөр тутмын улс төрийн хэрүүл маргаан, богино хугацааны популизмаас ангид байлгаж, дэд бүтцийн мега төслүүд, шинжлэх ухаан, технологийн салбарт тасралтгүй хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлдэг.

Хятадын төвийн хэвлэлүүдэд байнга онцолдог "Ард түмний сайн сайхан амьдрал өөд тэмүүлэх хүсэл бол бидний зорилго" гэх философи нь зөвхөн уриа биш харин түргэн галт тэрэгний сүлжээ, ногоон хотууд, хөдөө аж ахуйн шинэчлэл зэргээр бодитоор хэрэгжиж буйн үндэс нь энэхүү тогтвортой төлөвлөлтөд оршино.

 

Дэлхий нийт Хятадын засаглалыг хэрхэн харж байна вэ?

 

ХКН-ын энэхүү төвлөрсөн засаглалын загварыг олон улсад, тэр дундаа барууны орнуудад хэрхэн дүгнэж байна вэ. Барууны либерал ардчилсан орнуудын зүгээс Хятадын нэг намын тогтолцоог шүүмжлэх нь түгээмэл.

Тухайлбал, АНУ-ын Үндэсний тагнуулын газрын (ODNI) тайлангуудад "ХКН нь дэглэмийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд дотоод хяналт, сахилга батыг түүхэн дээд хэмжээнд хүргэж бэхжүүлсэн" хэмээн дүгнэжээ. Мөн Германы Хятад судлалын хүрээлэн (MERICS) болон АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тайлангуудад ХКН нь төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэгдмэл удирдлагыг бүрэн төгөлдөржүүлсэн болохыг онцолсон байдаг.

Барууны эдгээр эх сурвалжууд уг үйл явцыг "авторитар хяналт" хэмээн тодорхойлдог ч нөгөө талд нэгэн бодит үр дүнг хүлээн зөвшөөрдөг. Тэр нь юу вэ гэвэл энэхүү төвлөрсөн систем нь Хятадын эдийн засгийн өсөлтийг хадгалах, дэд бүтцийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах өндөр чадавхтай засаглалын аппаратыг бий болгож чадсан явдал юм.

 

ДҮГНЭЛТ

 

Монгол Улс олон намын тогтолцоотой, парламентын ардчиллыг сонгосон бөгөөд энэ нь бидний бат зогсох үнэт зүйл мөн. Бид хөрш орныхоо улс төрийн системийг хуулбарлах боломжгүй бөгөөд тийм шаардлага ч үгүй. Гэвч  ХКН-ын 105 жилийн түүх, засаглалын механизмаас ажиглалт хийхэд аливаа төрийн байгууламжид байх ёстой "институцийн хөгжлийн зүй тогтол" гэж байдаг нь харагдаж байна.

Юуны өмнө, бодлогын залгамж чанар ба туршилтын соёлыг онцлох хэрэгтэй. Хятадын эдийн засгийн өсөлтийн гол суурь нь төрийн бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгждэгт оршиж байна. Энэ нь сонгуулийн мөчлөг бүрээр төрийн бодлого нь эргэж буцдаг, өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэдэг манайх шиг орчинд анхаарал татахгүй байхын аргагүй сэдэв юм. Ардчилсан тогтолцоотой байлаа ч улс орны язгуур эрх ашиг, хөгжлийн мега төслүүд дээр намууд нэгдмэл байр суурьтай байх нь төрийн дархлааны үндэс болдог. Мөн аливаа бодлогыг шууд тулгахаас илүүтэй, туршиж алдаагаа засдаг прагматик хандлага нь бидэнд ч хэрэгтэй туршлага гэж үзэж байна.

Харин хамгийн чухал нь меритократ зарчим буюу мэдлэг чадварт суурилсан сахилга бат. Төрийн алба нь мэргэшсэн институц байх ёстой. ХКН-ын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо нь анхан шатны тосгон, жижиг мужийн удирдлагаас эхлэн, эдийн засгийн өсөлт, нийгмийн үйлчилгээг сайжруулах тоон үзүүлэлтээр шалгарсан, бодит үр дүн үзүүлсэн хүнийг л төвийн удирдлага руу дэвшүүлдэг нарийн шатлалтай. Энэ нь төрийн албыг улс төрийн томилгооноос илүүтэй мэргэшсэн, үр дүнгийн тогтолцоонд тулгуурласан байлгахыг сануулсан нийтлэг жишиг юм.

Эцэст нь хэлэхэд, хөрш орон маань дотооддоо тогтвортой засаглалтай, эдийн засаг нь өсөлттэй байх нь Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаанд шууд эергээр нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс хөрш орныхоо эрх баригч намын түүхэн замнал, бодлогын өөрчлөлт, засаглалын механизмыг хөндлөнгийн судлаачийн нүдээр, прагматикаар тасралтгүй судалж, анализ хийж байх нь бидний геополитикийн зайлшгүй шаардлага билээ.

 

Эх сурвалж:

1. http://dangjian.people.com.cn/n1/2026/0618/c117092-40743016.html

2. https://cpc.people.com.cn/n1/2026/0618/c462314-40742975.html

3. http://dangjian.people.com.cn/n1/2026/0618/c117092-40743017.html

4. https://cpc.people.com.cn/GB/67481/462314/index.html

5. https://www.dni.gov/files/ODNI/documents/assessments/NIC-Declassified-ICA-Chinese-Communist-Party-Strengthening-Control-Dec2024.pdf

6. https://merics.org/en/report/party-leads-everything

7. https://www.brookings.edu/articles/party-leadership-and-rule-of-law-in-the-xi-jinping-era/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 120 (7862)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Эн

1 цаг 5 мин
Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 5 мин
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

14 цаг 42 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

14 цаг 46 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

14 цаг 49 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

14 цаг 55 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

20 цаг 43 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

Өчигдөр 06 цаг 00 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин