Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газраас тавдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь зэсийн АМНАТ-ийг бууруулах гэж буй хуулийн хулгай хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.  Мөн түүний мэдээлэлтэй холбоотойгоор Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Г.Дамдинням сайд аа, Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө хэний талд үйлчлээд байна вэ?

 

 -Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 13832 ам.долларын үнэтэй байна. Энэ нь жилийн өмнөхөөс 42.5 хувиар өссөн буюу түүхэн хэмжээний өсөлт гэж үзэж болно. Зэсийн үнэ ингэж их өсөх нь манайд сайхан боломж. Гэтэл энэ алтан үеийг ашиглаж чадахгүй эсрэгээр нь АМНАТ-өө гурав дахин бууруулах нь ямар логик вэ. Хэний лобби вэ. Монгол Улс Оюу толгойгоос өгөөж авах эсэх нь зэсийн АМНАТ-өөс шалтгаална. Ийм үед төлбөрийг 15-5 хувь, бүр доор байвал 10 хувь хүртэл багасгана гэсэн нь маш ноцтой. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох вэ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард батлагдсан. Үүнээс гурван сарын өмнө буюу долдугаар сарын 16-нд УИХ ээлжит бусаар хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд 29 нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Бид өнгөрсөн алдаанаасаа суралцах байтал энэ түүх дахин давтагдах нь.

 

ЭБАҮ-ийн сайд Г.Дамдинням: Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан,  “Онтрэ”-гийн асуудал үүгээр явна

 

-Буруу л ойлгосон болтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм.  Зэсийн АМНАТ Оюутолгой дээр таван хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг.  Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтрэ дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-өөр оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй. Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюутолгой, Эрдэнэт гэсэн хоёр төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдарна.  Яаж өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрх. Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-ийг хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7847)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 31 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 17 цаг 23 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Өчигдөр 14 цаг 10 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

Өчигдөр 14 цаг 03 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10