Ираны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам

1 цаг 2 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

The Middle East Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

 

Үндсэн дүгнэлт

 

Шилжилтийн үеийн олон улсын систем: Дэлхий ертөнц хил хязгаар нь мэдэгдэж буй олон улсын системээс дүрэм журам нь хараахан тодорхойлогдоогүй дэлхийн шинэ дэг журам руу шилжиж байна. Ираны дайн энэ шилжилтийг хурдасгасан боловч эхлэлийг нь тавиагүй.

Манлайлагч улс гарч ирээгүй байна: Хамтын хариу арга хэмжээ авах улс төрийн хүсэл зориг, хууль ёсны эрх мэдлээ харуулсан том гүрэн байхгүй байгаа нь дэлхийн засаглалын тогтолцоо бүтэлгүйтэж буйг илтгэж байна.

Аюулгүй байдал гэх ойлголт өөрчлөгдөж байна: Үндэсний аюулгүй байдалд зөвхөн цэргийн тогтоон барих ажиллагааг багтаахаа больсон. Үүнд нийлүүлэлтийн сүлжээ, хагас дамжуулагч, дижитал дэд бүтэц, хиймэл оюун ухааны чадавхи багтаадаг болсон. Эдгээр нь улсын эрх мэдэл, нөлөөллийг тодорхойлоход шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.

Арабын булангийн улсууд мухардалтай тулгарч байна: Арабын булангийн улсуудын эрчим хүчний баялаг, газарзүйн төвлөрөл нь тэдэнд олон туйлт дэг журмын хүрээнд яриа хэлэлцээ хийхэд ихээхэн давуу тал өгдөг боловч эдгээр давуу тал нь хурцадмал байдлын үед тэдгээр улсыг эрсдэлд оруулдаг.

 

Оршил

 

АНУ-Израил-Ираны дайныг бүс нутгийн хямрал эсвэл хязгаарлагдмал талбарт өрсөлдөгч гүрнүүдийн хоорондох мөргөлдөөн гэж үзэж болохгүй, харин орчин үеийн улс төрийн түүхэн дэх эргэлтийн мөчлөг гэж харах хэрэгтэй. Дэлхий ертөнц одоо түүхэн шилжилтийн үе шатанд орж, хил хязгаар нь мэдэгдэж буй олон улсын системээс тодорхой шинж чанар, дүрэм журамгүй дэлхийн шинэ систем рүү шилжиж байна. Гэхдээ одоо болж буй энэ дайн бидний харж байгаа дэлхийн өөрчлөлтийн цорын ганц хөдөлгөгч хүч биш харин дэг журмын шилжилт аль хэдийн яваад эхэлснийг тодруулж харуулсан юм.

 

Хүйтэн дайны дараах системийн уналт

 

Берлиний хана нурж, хоёр туйлт тогтолцоо байхгүй болж, ЗХУ задарсны дараах 30 жилийн хугацаанд дөрвөн үндсэн таамаглал дэлхий даяар бий болсон.

Эхний таамаглал нь АНУ-ын манлайлал олон улсын дэг журамд давамгайлж, АНУ л дэг журмыг тодорхойлж, шинэ стандартыг тогтоох чадвартай цорын ганц хэт их  гүрэн гэсэн байр суурийг хүлээн зөвшөөрсөн явдал байв.

Хоёр дахь нь аюулгүй байдлын хатуу дарамтаас илүүтэй эдийн засгийн интеграц, хөгжил дэвшил, институцын архитектурт төвлөрүүлэх өргөн боломжийг олгодог НАТО-гийн хүрээнд АНУ-ын аюулгүй байдлын шүхэр доорх Европын үйл ажиллагаа байсан юм.

Гурав дахь таамаглал нь Бээжингийн хэдэн арван жилийн турш баримталж ирсэн "энх тайвнаар өсөж хөгжих" томъёоллын дагуу дэлхийн дэг журмыг шууд эсэргүүцэлгүйгээр бий болгосон Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотой юм.

Дөрөв дэх нь бүс нутгийн хямралыг дэлхийн тэнцвэрийн цөмд нөлөөлөөгүй тус тусын тохиолдлууд болгон удирдахад төвлөрсөн бөгөөд ингэснээр тэдгээрийг дэлхийн дэг журмыг алдагдуулахгүйгээр газарзүйн хил хязгаартаа багтаах боломжтой байв.

Гэвч энэхүү ойлголт олон улсын бодит байдлыг тайлбарлах, түүний чиглэлийг урьдчилан таамаглах, эсвэл бодлого боловсруулахад үйлчлэхээ больсныг одоо өрнөж буй дайн илчилж өгөв. Гол асуудал нь тогтвортой системийн хүрээнд хямралыг хэрхэн зохицуулах тухай биш, харин олон улсын дэг журмыг аль чадвартай нь удирдаж, түүний дүрэм, стандарт, хэрэгжилтийн механизмыг тогтоодог болсонд оршиж буй юм.

 

Аюулгүй байдлын тухай ойлголтыг дахин тодорхойлох нь

 

Аюулгүй байдлын тухай ойлголт өөрчлөгдөж буй нь одоогийн дайны хамгийн чухал үр дүнгүүдийн нэг юм. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн цэргийн хатуу хүч, цөмийн болон уламжлалт зэвсгийг хязгаарлах чадавхийг хэлдэггүй; энэ нь олон, давхцсан хэмжээс бүхий нийлмэл ойлголт болж хөгжиж байна. Үүнд хангамжийн сүлжээ болон санхүүтэй холбоотой эдийн засгийн цар хүрээ, хагас дамжуулагч болон дэвшилтэт харилцаа холбооны технологийн хүчин чадал, нийлүүлэлт болон дамжин өнгөрөх коридорын аюулгүй байдалтай холбоотой эрчим хүчний чадавхи,  өгөгдөл болон технологийн бие даасан байдалтай холбоотой мэдээллийн цар хүрээ, ирээдүйн хүчний тэнцвэрт шийдвэрлэх хүчин зүйл болох хиймэл оюун ухааны хөгжлийн түвшин зэргийг хамааруулж авч үзэж болно.

Энэхүү өөрчлөлтөөр цахим сүлжээгээ кибер халдлагаас хамгаалах, хангамжийн сүлжээгээ тасалдал, албадлагаас хамгаалах, чухал салбаруудад технологийн бие даасан байдлаа хангах чадвартай улс нь эдийн засаг, технологийн бат бөх суурьгүй хийсвэр цэргийн давуу талтай улсаас илүү аюулгүй болсон байна.

Түүнчлэн энэхүү өөрчлөлт хувьсалын үр дүнд олон улсын систем дэх тогтоон барих хүчний эх үүсвэрүүд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл цэрэг арми нь тогтоон барих хүчийг баталгаажуулах цорын ганц оролцогч байхаа больж, одоо стратегийн үйлдвэрүүд, дэвшилтэт судалгааны лабораториуд, томоохон технологийн корпорациуд, дижитал дэд бүтэц зэрэг нь орчин үеийн аюулгүй байдлын талбар дахь гол арга хэрэгсэл болж байна. Энэ бодит байдал нь цэрэг зэвсгийн нөөц болон батлан хамгаалах төсвийн хэмжээнээс илүү шинэ чадавхийг чухалчилдаг олон талт стандартыг бий болгож, олон улсын хүчний тэнцвэрийг өөрчилж буй юм. Энэ нь цэргийн хүчний хувьд дунд зэргийн улсууд аюулгүй байдлын салбар дахь давуу байдлаасаа шалтгаалан тодорхой нөхцөлд их гүрнүүдээс илүү нөлөө үзүүлэх боломжтой болсныг харуулж байна.

 

Европын хүндрэл

 

Энэхүү цогц өөрчлөлт нь бүхэл бүтэн түүхийн үе шат буюу Хүйтэн дайны дараах эрин үед ноёрхож байсан стратегийн тодорхой байдлын үе шатанд төгсгөл ирж буйг харуулж байна.

Олон арван жилийн турш дэлхий ертөнц Барууны удирдлага л олон улсын тэнцвэрийг зохицуулж, эмх замбараагүй байдалд орохоос урьдчилан сэргийлэх бүтцийн болон институцын чадавхтай, АНУ, Европ гэсэн хоёр жигүүртэй Атлантын систем л дэлхийн тогтвортой байдлын баталгаа, олон улсын тоглоомын дүрмийн найдвартай хамгаалагч гэж үзэж ирсэн. Гэвч өнөөгийн хямралын эсрэг авч буй олон улсын хариу арга хэмжээ нь томоохон цочролыг зохицуулах хамтын чадвар мэдэгдэхүйц буурч байгааг харуулахын зэрэгцээ яриа хэлэлцээ, хүч чадавхийн хоорондох зөрүү улам бүр нэмэгдэж буйг илчиллээ.

Европ энэхүү бүтэц хоцрогдсоныг илтгэх хамгийн тодорхой загвар болж гарч ирэв. Аюулгүй байдлын архитектураа АНУ-ын баталгаа, Атлантын аюулгүй байдлын тогтвортой байдлын амлалтад тулгуурлан олон арван жилийн турш зангидаж ирсэн Европ тив АНУ-ын аюулгүй байдлын шүхэр алга болвол, аюулгүй байдал хангах зардлыг Вашиингтон дангаараа үүрэхгүй болвол, тэргүүлэх чиглэлээ Номхон далай руу хандуулж, Хятадтай өрсөлдөхөд илүү анхаарвал яах вэ гэдэг аюулгүй байдлын гэнэт асуудалтай тулгарлаа.

Энэ бол тактикийн асуудал биш. Энэ бол орчин үеийн Европын аюулгүй байдлын суурийг үндсээр нь эргэн харахыг шаардаж, Европын стратегийн бие даасан байдал, бие даасан батлан хамгаалах чадавхийг хөгжүүлэх талаар ширүүн маргаан. Өрнүүлэх үүд хаалгыг нээж өгч байгаа хэрэг юм.

Энэ хүндрэл нь зөвхөн Баруунд нөлөөлөөд зогсохгүй, Барууны ноёрхол буурснаас хамгийн их ашиг хүртдэг хурдтай хөгжиж буй улс гүрнүүдэд ч нөлөөлөв.

Хятад болон Азийн томоохон гүрнүүд Арабын булангийн эрчим хүчнээс гүн гүнзгий хамааралтай, эдийн засгаа эрчим хүчний коридоруудын аюулгүй байдал, амин чухал хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлттэй нягт холбодог ч гэсэн тус бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн эрчим хүчний урсгалын аюулгүй байдлыг баталгаажуулах цогц стратегийн алсын харааг санал болгож хараахан чадаагүй байна. Дайны өмнө газрын тосныхоо 42 орчим хувийг Арабын булангийн бүс нутгаас импортолдог байсан Хятад улс хямралыг прагматик эдийн засгийн үүднээс авч үзэж, аюулгүй байдлын шууд оролцооноос зайлсхийж, одоо байгаа аюулгүй байдлын зохицуулалтаар хангагдсан тогтвортой байдалд найдаж байна.

Улс орнуудын хамтын хариу арга хэмжээ авах чадваргүй байгаа өнөөгийн байдал нь олон улсын одоогийн дэг журамд бүтцийн гүн гүнзгий парадоксыг харуулж буй: бүх том гүрнүүд одоогийн хямралаас эдийн засаг болон стратегийн хувьд хохирч байгаа ч хэн нь ч хамтын, шийдэмгий хариу арга хэмжээ авах улс төрийн хүсэл зориг, үйл ажиллагааны чадавх, эрх мэдэлгүй байна. Тэгэхээр одоогийн энэ хямрал нь дэлхий ертөнцийн өмнө хүч, эрх мэдлийн хямрал бус харин байгаа чадавхиа олон улсын үйл ажиллагаанд үр дүнтэй хөрвүүлэх манлайллын хямрал тулгарчээ гэж үзэж болох юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэрэг уламжлалт олон улсын байгууллагууд мөргөлдөөний талаар зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа бол холбоотнууд улам бүр тархай бутархай болж байна.

 

Арабын Булангийн мухардал

 

Арабын Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсууд дэлхийн эрчим хүчний чухал нийлүүлэгч, олон улсын хүчний тэнцвэрт гол оролцогчдын хувьд энэхүү өөрчлөлтийн төвд байна. Дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцөд тэдний эзлэх хувь, далайн гол гол коридоруудыг хянах нь тэдэнд газарзүйн далайц, хүн амын жингээсээ хамаагүй давсан стратегийн ач холбогдолыг өгч байгаа. Гэвч тэдний газарзүйн давуу тал нь иймэрхүү хурцадмал байдлын үед стратегийн дарамт үүсгэж байдаг юм. Ормузын хоолойд учирч буй аюул заналхийлэл эсвэл гол усан замуудаар далайн тээвэрлэлт тасалдах нь газарзүйн хил хязгаарт хязгаарлагдаж болох бүс нутгийн асуудал байхаа больсон. Энэ нь дэлхийн эдийн засгийг хамгаалах, бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний урсгалын тасралтгүй байдлыг хангах олон улсын дэг журмын шууд шалгуур болсон байна.

Одоогийн хямралын үеэр навигацийн тасалдал бий болж, эрчим хүч, далайн даатгал, тээврийн хэрэгслийн өртөг нэмэгдсэн нь өөр коридорууд идэвхжсэн ч цөөн тооны далайн боомтоос ихээхэн хамааралтай хэвээр байгаа дэлхийн эдийн засгийн эмзэг байдлыг илчиллээ. Энэхүү эмзэг байдал нь Арабын Булангийн орнуудад яриа хэлэлцээнд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэхээс гадна онцгой хариуцлага, эрсдэлийг үүрүүлдэг юм.

 

Даяаршлын эмзэг байдал

 

Дайны хариуд томоохон гүрнүүд өөрсдийн нийтлэг эрсдэлийг шийдвэрлэх уялдаа холбоотой стратеги баримтлахын оронд өөр өөр чиглэлд хөдөлсөн. Үүний шууд үр дүн нь амьжиргааны өртөг нэмэгдэж, эрчим хүчний зах зээлд огцом хэлбэлзэл үүсэж, хангамжийн сүлжээ тасалдаж, сүүлийн хэдэн арван жилийн турш даяаршлын үндэс суурийг бүрдүүлж байсан дэлхийн худалдааны дүрэм журам, далайн тээврийн эрх чөлөөнд итгэх итгэл буурснаас болж тогтворгүй байдал бий болов.

 

Олон туйлт дэг журам руу шилжих үйл явц өрнөж байна

 

Олон улсын дэг журам бүрэн нуран унах биш, харин "тогтворгүй тогтвортой байдал" эсвэл "эмзэг тэнцвэрт байдал" гэж тодорхойлж болох нөхцөл байдал руу аажмаар шилжих гэж байна. Дэлхийн ертөнц дүрэм журамгүй Хоббсын эмх замбараагүй байдал руу ч яваагүй, 1990-ээд он болон шинэ мянганы эхэн үед ноёрхож байсан шиг ганцхан жанжлагч гүрний удирдсан нэг туйлт дэг журам руу ч буцаж орохгүй.

Одоогоор том гүрнүүд нөлөө, үүрэг хариуцлагаа хуваалцдаг олон туйлт өрсөлдөөнт дэг журам аажмаар бүрэлдэн тогтож байна. Түүний онцлог нь том гүрнүүдийн аль нь ч ганцаараа жанжлах эсвэл бүх улсад заавал дагаж мөрдөх дүрэм журмыг бий болгох чадваргүй байдаг. Энэхүү шинээр гарч ирж буй дэг журмын хүрээнд холбоотнууд илүү уян хатан, прагматик болж байгаа ч харилцаа нь тогтвортой бус, нөгөө талд аюул заналхийллийн эх үүсвэрүүдийн олон талт байдал, уялдаа холбооноос хамаарч тогтоон барих хүч илүү өндөр зардалтай, тооцоолоход хэцүү болж байна.

Эх сурвалж: https://mecouncil.org/publication/the-iran-war-and-an-emerging-geopolitical-order/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ираны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам

The Middle East Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

1 цаг 2 мин
Баялгийн өгөөж 60 хувиас доошгүй байх хуулийн төслийг өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулз

1 цаг 2 мин
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг

Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүнд

1 цаг 2 мин
60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

15 цаг 52 мин
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

16 цаг 56 мин
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

19 цаг 20 мин
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

19 цаг 36 мин
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

20 цаг 31 мин
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж бодож байна

21 цаг 0 мин
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдл

Өчигдөр 06 цаг 00 мин