Х.Баттулгын "хориг"-той Г.Тэнгэрийг У.Хүрэлсүх Элчин сайдаар томилов

2026-02-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон билээ.  2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг томилсон нь энэ юм.  “Хэн нь хэн бэ” буландаа шинээр томилогдсон элчин сайд нарыг онцолж байна. 

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг санал болгож томилсон.

Г.Тэнгэр нь МАН-д олон жил зүтгэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг намын дарга байхад МАН-ын гадаад харилцааны даргаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь дэд сайд нь байсан.

Өмнө нь Г.Тэнгэрийг хоёр ч удаа Элчин сайдаар томилуулахаар нэр нь орж ирсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга батламжлаагүй байдаг.  Япон улсад суух Элчин сайдаар оруулаад бараагүй. Дараа нь Австрали руу томилохоор санал болгосон ч Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад ч “хориг” тавьж байлаа.   Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “..Нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгааг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэсэн байдаг.

Харин Г.Тэнгэр энэ удаад Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ногоон гэрлээр томилогдов.  Г.Тэнгэр нь  дипломат албанд 11 жил ажилласан гэжээ. Англи, япон, орос хэлний мэдлэгтэй.

1993 онд Технологийн их сургуулийн компьютерын техник менежментийн сургууль, 1994 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Японы Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг удирдлагын ухааны мэргэжлээр суралцаж, төгсчээ. Мөн 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны их сургуулийг улс төрийн магистрын зэрэг хамгаалсан байна.

2019-2020 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн газрын дарга, 2020 оноос эхлэн "Тавантолгой" дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Австрали улс Монгол Улстай 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол Улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд тус харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байгаа юм.  Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн. Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны арванхоёрдугаар сард нээж байв.   

Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. 2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар  Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин