Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

2026-02-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

Уг нь, хууль гэдэг бол нийгмийн дэг журам, шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, дур зоргоороо аашлах, хүчирхийллээс сэргийлж, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагыг хууль хангадаг.

Гэтэл, сүүлийн үед Монгол Улсад хууль зөрчих явдал бишгүй гарах болов. Тэр дундаа, төр өөрөө хууль зөрчдөг тохиолдол хэдэн арваараа тоологдох болсон. Саяхнаас, бас нэг хуулийн зөрчил байж болзошгүй асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Тэр нь, эмч нарын цалинг ЭМДС-гаас тавьдаг болжээ. Энэ асуудал өнгөрсөн оны сүүлчээр УИХ дээр нэлээд яригдсан. Нэг хэсэг нь эсэргүүцэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа 2025 оны аравдугаар сарын 21-нд “…Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин олгох нь буруу. Төр өөрөө төрийн албан хаагчдынхаа цалинг шийдэх ёстой” гэсэн бол Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны арвваннэгдүгээр сарын эхээр “… Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2026 онд гурван сая төгрөг болгоно. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно.

Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд “…Эмч, сувилагч нарын цалинг нэм” гэж хэлчихээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарын цалингийн систем боловсролын салбараас өөр байдаг. Боловсролын салбар улсын төсвөөс шууд цалинждаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ цалин, зардлаа шийдээд явдаг. Энэ гүйцэтгэлд тааруулж цалинжуулж чадахгүй, өртгийн нэгж үнэдээ хүрэхгүй, тоног төхөөрөмжоо шинэчлэх боломжгүй болж, зөвхөн ажилчдын цалин, эмнийхээ мөнгийг л даатгалаас авч байна” гэж байсан юм. Мөн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд “… Уг бол Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө эмчилгээ хийж байгаа эм тариа, тоног төхөөрөмжийн урсгал зардал, ажилчдын цалин хөлсөнд л голлож зарцуулагдах ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайх Төрийн сантай нийлүүлж хаяад байшингийн засвар хүртэл хийгээд хаячихдаг. Эрүүл мэндийн даатгал төлөгчид тэр зардлыг даах ёсгүй. Төр өөрөө хариуцах учиртай” гэж байв. Гэтэл 2026 оны хоёрдугаар сарын эхээр Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин “…Эмч нарын цалингийн төсөв өчигдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан. Цалингийн нэмэгдэл маргаашаас олгоно” гэж мэдэгдэв. Дараахан нь “…2026 оны нэгдүгээр сарын 27-ны байдлаар эмч нарын цалингийн нэмэгдлийн төсөв Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч, олгогдож эхэлсэн” гэжээ. Тодруулбал, иргэдийн өөрсдөө төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгөөр эмч нарын цалинг тавиад эхэлжээ. Тэгвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл үү. Эсвэл хууль ёсны үйл ажиллагаа юу. Үүнийг Засгийн газрын эх сурвалж “…Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. 2026 оны нэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжуулан цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлж, олгож эхэлсэн. Энэ нь эмнэлгийн байгууллагууд үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжилтээ авч, түүнийгээ цалин урамшуулалдаа зарцуулах эрх зүйн зохицуулалт хийсэн” гэв. Харин хууль өөрийг “хэлж” байна. Хуульд зааснаар Төрийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан хоёр шал өөр, тусдаа сангууд юм байна.

Төрийн сан нь татвар, хураамж, улсын үйлдвэрийн газруудын ашгаас, Эрүүл мэндийн даатгалын сан нь иргэд болон ажил олгогчийн төлсөн даатгалын шимтгэлээс санхүүждэг.

Төрийн сангийн мөнгийг боловсрол, батлан хамгаалах, дэд бүтэц гэх мэт төрийн бүх үйл ажиллагаанд, Эрүүл мэндийн даатгалын сангийнхыг зөвхөн даатгуулагчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд гаргах ёстой тусгай сан юм байна. Төрийн сангийн мөнгө Сангийн яам, улсын төсвөөр дамжин зарцуулагдана. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар удирдана.  Мөн, Төрийн сан нь ерөнхий, харин Эрүүл мэндийн даатгалын сан нь зориулалтын шинжтэй гэдгээрээ гол ялгаатай. Товчхондоо, Төрийн сан бол улсын ерөнхий “хэтэвч”, харин Эрүүл мэндийн даатгалын сан бол зөвхөн эмнэлгийн тусламж авах тусгай зориулалтын “түрийвч” юм.

Тиймээс, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн ажилчдын цалинг санхүүжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна. Учир нь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар сангийн хөрөнгийг зөвхөн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардалд зөвхөн гүйцэтгэлээр олгодог. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хуулиар хориглодог. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцахаас биш, байгууллагын үйл ажиллагааны үндсэн зардал, тэр дундаа цалингийн санг санхүүжүүлдэггүй. Энэ үүднээсээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин тавих нь зориулалтын бус зарцуулалт бөгөөд сангийн хөрөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулж буй хэлбэр бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин