Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улс Авлигатай тэмцээд л байна гэх атлаа авлигын индеск нь уруудаад л байдаг. 2025 оны үзүүлэлтээр арваад байр ухарчихсан нь олон нийтийг бухимдуулж ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Улаанбаатар хотын газар, түүгээр дамжуулан хийж байгаа мөнгө угаалт гэдэг хамгийн том хар толбо болсоор ирсэн. Газрын наймааны асуудлаа цэгцэлж чадаагүй явсаар байтал олон улсад мөнгө угаалтад ашиглагддаг хамгийн сонгодог жишээ болдог барилгын асуудал нэмэгдсэн. Хэвлэлүүд ч их бичдэг дээ. Тухайлбал, News.mn сайт “Авлига үнэртсэн барилгууд” тойм нийтлэлдээ төв шуудангийн урд талбайд баригдах 54 давхар бүхий оффисын зориулалттай барилгын асуудлыг хөндөж бичихдээ “...Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгажилтын төсөл хийсэн” гэдгийг тэмдэглэжээ. Товчдоо бол, Хот төлөвлөлт буруу муу байна гэдэг атлаа хотын хариуцсан газар нь хотын төв түгжрэлийн цэгээ улам бүр нэмэх төсөл хийжээ. Хотын төвд дахин газар олгохгүй, дахин өндөр байшин барьж түгжрэл нэмэхгүй гэж наанаа ярьдаг дарга нарыг үг цаанаа тэс өөр байдгийн жишээ нь энэхүү 54 давхар барилга гэж хэлж болно. Сүүлийн үед “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол”-ын тухай реклам сошиалд завсар чөлөөгүй цацагдаж байна. Хотын төвд хаанаас ийм газар байгаад хэн тансаг хороолол бариад эхлэв гэдэг нь анхаарал татна. Гэтэл өнгөрсөн жилийн хавар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын лайв-д өртсөн газар дээр босож байгаа аж. Хотын дарга энд тэнд очиж лайвдаад байшин барилга нураагаад байсан цувралын нэг хэсэг гэсэн үг. Ингэж лайвдаж нураасан болгон хотын даргын зөв байсан уу гэдэг том асуулт шүү. Хэвлэлээр ил гарч байсан мэдээллүүдээс шүүж үзэхэд “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” нь Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийн барилга байсан газар ба хотын даргын лайв-ын дараа нурааж байгаад газрыг нь дуудлага худалдаагаар зарсан байна. Ярьж байгаа зүйл нь бодит байдалтайгаа зөрдөг учраас иргэд олон нийт шүүмжилж, бас цаана нь ямар эрх ашиг байна гэж хардах нь зүй билээ. Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хариулах газар нь угтаа бол АТГ. Авлигын индескийг ухрааж тоолоод сууж байдаг АТГ-д хийх ажил их байна даа.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
2
1
0
0
3
Dd
Negent duudlaga khudaldaagaar zalsan bol goochlakh shaardlaga baina uu?
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
zawaan yumbe iim bhaar index ni buurahaas yahavd
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин