Фүлхэмийн гэрээ ба Монголд ирсэн жуулчид

2026-02-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

2024 оны зургаадугаар сард Засгийн газар “Go Mongolia” брэндээр дамжуулан Английн Премьер лигийн “Fulham FC” клубтэй  албан ёсны гэрээ байгуулсан. Энэ нь Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрт танилцуулах томоохон маркетингийн хамтын ажиллагаа юм хэмээн тухайн үеийн Соёлын сайд Ч.Номин мэдэгдэж байв.  Гэвч гэрээний хэрэгжилт өнөөдөр хангалтгүйн дээр Английн хөлбөмбөгийн Fulham баг Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгчихсөн байгаа.  Тус багтай Монголыг сурталчлах гэрээг 1.360.000 фунт стерлингийн үнийн дүнгээр гэрээлсэн байдаг.  Улмаар 2025 онд гэхэд шилжүүлэх үүрэгтэй 360.000 фунт стерлинг, 2026 онд шилжүүлэх 830.000 фунт стерлинг буюу 4.1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтыг шилжүүлж чадаагүй учраас Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдсан одоогийн Соёлын сайд Ч.Ундрам мэдэгдсэн.

Англиас хэдэн жуулчин ирснийг дүгнэхээс өмнө хийсэн гэрээ нь эрх зүйн үр дагавар дагуулж эхэлсэн нь сонирхол татна. “Fulham FC” гэрээний хүрээнд бэлтгэлийн хувцас, хэрэгсэл дээр “Go Mongolia” логог байршуулсан, клубын сувгаар Монгол Улсыг сурталчилсан контент гаргасан,  Спорт, соёл, аялал жуулчлалын чиглэлээр олон нийтэд мэдээлэл түгээнэ гэжээ.

 Тэгвэл ийм өндөр дүнтэй хийсэн гэрээний хүрээнд Монголд хэдэн жуулчин ирсэн бол.  Энэ төрлийн статистикийг хайж үзье.  2023 оны мэдээгээр Монголд 650 мянга гаруй жуулчин ирсэн бол  2024 онд энэ тоо 800 мянгад хүрчээ.  Тоон үзүүлэлт нэмэгдсэн гэж харж болохоор гэхдээ үнэхээр Fulham багтай хийсэн өндөр дүнтэй гэрээний үр гэж харах нь бас л өрөөсгөл.  Учир нь 2024 онд Монголд ирсэн жуулчдын дийлэнх олонх нь БНХАУ-аас ирсэн гэсэн мэдээлэл байна.  Түүний араас Орос, Солонгос улсаас манай улс хамгийн олон жуулчин хүлээн авчээ. Харин Европ буюу тухайлбал,  Англи улсаас хэдэн жуулчин манай улсыг зорин ирсэн бэ гэдэг тоон үзүүлэлт алга.   Монгол Улсын хилээр нэвтэрсэн хүн болгон жуулчин биш.    ОХУ,  БНХАУ-ын хувьд яалт орох гарах хүний урсгал тасардаггүй.  БНСУ-ын хувьд ч Монголын хамгийн олон иргэн тус улсад амьдарч байна.  Тэр хэрээр  хөдөлгөөний урсгал ч нэмэгдэх нь ойлгомжтой.  Тэгэхээр дээрх тоог цэвэр жуулчны тоо хэмээн  хөөрцөглөх нь мөн л өрөөлгөл.   Түүнчлэн манай урд хөршийн жуулчид Английн хөлбөмбөгийн Fulham багийн дэмжигчид үнэнч фэнүүд байна гэдэг нь юу л болдоо.   Мөн багийн бэлтгэл хийдэг хувцас дээр “Go Mongolia” логог байршуулсан байгаа юм.   Хөл бөмбөгийн фанатууд жинхэнэ тоглолтыг шимтэн үзнэ үү гэхээс бэлтгэлийг нь хараад сууж байх нь юу л бол.  Ингээд үзэхээр “Fulham” багтай хийсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэрээ нэг л үр дүнд хүрсэнгүй юу даа.   Нэмээд манай улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдсан гэхээр манай улсын нэр хүндийн асуудал ч олон улсад яригдаж эхлээд байна.  Хамгийн сүүлийн мэдээллээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ч тус багтай 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн байна.  Энэ талаар  Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монголд зочлох жилийн хүрээнд Соёлын яам сурталчилгааны дараах ажлуудыг хийх ёстой гээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулахаа Соёлын яам хийсэн. Соёлын санхүүжилтийнхээ тодорхой хувийг гаргаад үлдсэнийг нь Нийслэл гарга гэж Засгийн газраас даалгасан. Би Засгийн газрын шийдвэрт захирагдаж ажиллах ёстой. Нийслэл санхүүжилтийн хариуцсан хувиа шилжүүлсэн” гэдэг тайлбар өгсөн байдаг.

“GO Mongolia” хэмээх сүр дуулиантай төслийн үр дүн нь тодорхойгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийж, бүр эцэстээ Монголыг өрөнд оруулчихаж. 2023–2024 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлсэн “Монголд зочлох жил” хөтөлбөр, “GO Mongolia” брэнд нь эхэндээ Монгол Улсыг аялал жуулчлалын чиглэлээр дэлхийд сурталчлах том амбицтай, сайн санаачилга шиг байсан. Гэсэн хэдий ч төсвөөс хэдэн тэрбум төгрөгийн сурталчилгаа, гадаад арга хэмжээ, гэрээ хэлцэл хийгдсэн ч, эцсийн үр дүнд Монголд ирсэн жуулчдын тоо, орлого, салбарын бодит өсөлт гээд өлгөөд авчих үр дүн юу ч байхгүй. “GO Mongolia”-гийн хүрээнд хэрэгжсэн арга хэмжээ, гадаад сурталчилгаанд төсвийн их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч түүний хяналт, тайлан олон нийтэд ил болоогүй. Олон улсын арга хэмжээнд өндөр өртөгтэй гэрээ байгуулсан, гадаадын пиар байгууллагуудтай гэрээ хийсэн гэх мэдээлэл л эхнээсээ ил болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

1 цаг 47 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

1 цаг 55 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

5 цаг 41 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

5 цаг 47 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

6 цаг 35 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

8 цаг 20 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

12 цаг 3 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

12 цаг 3 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

12 цаг 3 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

12 цаг 3 мин