Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

2026-02-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Гашуунсухайт боомт орчимд хууль бусаар ашигт малмтал олборлосон болон хилийн бүсэд хууль зөрчиж газар олгосон асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Нийт гурван багц асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хилийн зурвасыг давхардуулан хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулга өөрөө өөртөө даалгасан байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо дараа нь 9 тоот тогтоол гаргаж дээр дурдсан хилийн зурваст газар олгох асуудлыг судалж, солбилцлыг тогтоох асуудлыг Засгийн газарт танилцуулах асуудлыг мөн С.Тулгат сайд өөрөө өөртөө даалгасан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан.

Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо 4 хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан. Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн дүрмээр бол төр хувийн хэвшлийн хамтралаар төсөл хэрэгжүүлнэ, өөр хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгууламж барина, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах үндсэн 4 чиглэлтэй компани байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмлэглэлийг шүүж үзэхэд ганцхан өгүүлбэр гарч ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хилийн зурваст газарт ашиглуулах тухай гээд Б.Тулга сайдад хаяглаад алх цохьсон байна. Ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй.

Дандаа хилийн шугамд хамаарах газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Цагаан дэл, Булган, Хавирга, Шивээхүрэн, Бичигт, Бургастай, Арцсуурь боомтын хилийн зурвасыг дайруулаад газар олгосон байна.

Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавдугаар сарын 25-ны өдөр баталсан тогтоолыг хүчингүй болгож, хилийн зурваст газар олгож, ашиглуулсан асуудлыг цуцалж байна.

Хилийн зурваст 54 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна

Хоёрт, хилийн зурваст давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцлээ. Хилийн тухай хууль зөрчөөд хилийн зурваст давхцуулж нийт 54 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хууль хяналтын байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэхүү олгосон тусгай зөвшөөрөл нэг бүрээр дүгнэлт гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний биед үүрэг болгосон.

Хамгийн ойр олгосон тусгай зөвшөөрөл нь улсын хилийн зурвасаас 30 метрийн сайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах шийдвэрийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

14 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин