Э.Бат-Амгалан: “Хос мөнгөн зам” компаниас мөнгө аваагүй зөвхөн өөрийн дүүгийн эзэмшдэг компаниас хуулийн дагуу 30 сая төгрөгийн хандив авсан

2026-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилан, хөрөнгийг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нөхөр Р.Батбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар нийлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг "Нууц материалууд" нэвтрүүлгээр ил болгож байгаагаа зарласан.   Уг асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Тэрээр “Үүссэн асуудалд өөрийн мэдлийн хүрээнд тайлбар хийсэн. Сүүлийн үед янз бүрийн хэлбэрээр гүтгэн харлуулах, улстөржүүлэх явдал нэлээд гарч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаатай нэг анги байсан гэх мэтээр яригдаж байна. Энэ бол огт үндэслэлгүй, худал мэдээлэл. Ийм худал мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулна.

Хоёрдугаарт, миний дүүтэй холбоотой асуудал яригдаж байна. Миний дүү 40 гаруй насны, Монгол Улсад өөрийн эрхийн хүрээнд бизнес эрхэлж буй хүн. Би өмнө нь ч хэлж байсанчлан, энэ насанд хүрсэн хүнд би зааж, зөвлөөд явах боломжгүй. Монголд бизнесийн хүрээлэл жижиг, хүмүүс бие биеэ таньдаг байх нь түгээмэл. Тэр болгоны араас би мөрдөж, мөшгөж явах хүн биш. Тиймээс үүссэн асуудалтай холбоотой тодруулга, мэдээллийг миний дүүгээс шууд авах нь зүйтэй.” гэв.

Мөн тэрээр нэр дурдагдаад буй компаниас ямар нэгэн хандив аваагүй. Зөвхөн өөрийн дүүгийн эзэмшдэг “Би Эй Ти девелопмент партнер” компаниас хуулийн дагуу 30 сая төгрөгийн хандив авсан. Сонгуулийн үеэр ах дүү, найз нөхөд, хамаатан саднаасаа хуулийн хүрээнд хандив авах боломжтой. Түүнээс биш та бүхний яриад байгаа “Хос мөнгөн зам” ХХК-иас мөнгө аваагүй гэдгээ албан ёсоор хэлье" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин