“Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-ийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа

2026-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Ачит-Ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, Ухаа худаг төслийг хэрэгжүүлэгч "Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батцэнгэл нарын хүмүүс тодорхой ордуудын 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газар талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай нарын хүмүүс оролцсон юм.

Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны наймдугаар сард баялгийн санд стратегийн эзэмшил бүхий ордуудын өгөөжийг ард түмэн хүртдэг байх чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан. Уг хэлцлийн үр дүнгээр, эхний дөрвөн ААН-тэй хэлцэлд хүрсэн талаараа зарлалаа. Үүнд,

Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар "Байгалийн баялаг ард түмний гарт байх Засгийн газрын зорилтын хүрээнд хүрэлцэн ирсэн компанийн төлөөллүүдэд баяр хүргэе. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байхыг үндсэн хуульд заасан билээ.

Үндсэн хуулийн суурь зарчмыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хүчин чармайлт гаргасан та бүгдэд баярлалаа. Байгалийн баялгийн бодит үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхэд та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд албадлагаар биш Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсонд талархал илэрхийлж байна. 10 удаагийн яриа хэлэлцээ, техникийн тооцооллуудыг хийж, орд ашиглалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдал зэрэг хэд хэдэн нөхцлийг харгалзаж суурь зарчмыг баримтлан "Ачит –Ихт", "Өсөх зоос", "Хангад Эксплорэйшн" зэрэг компаниудтай дараах бичиг баримтыг байгуулж байна.

Засгийн газрын зүгээс хувийн компаниудын үйл ажиллагаанд нь ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүйгээр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ийн хэлэлцээ хийсэн бөгөөд УИХ-аар хэлэлцүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хийж буй нь сайшаалтай юм. Хэдийгээр маргаантай сэдэв боловч, компаниуд манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг тогтоож байгааг онцолмоор байна. Засгийн газраас И-Монголиа дээрх хуримтлалын сангийн мэдээллийг ил тод болгохоор програм хангамжийн бэлтгэл ажлыг хангаж байна. Хуримтлалын санд хуримтлагдсан мөнгөн дүнг орон суц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахад нь хичнээн төгрөг хуримтлагдаж байгааг ил тодорхой байлгана.

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв" гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин