Японы ээлжит бус сонгуульд илт ялалт байгуулжээ

2026-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн удирддаг Эрх баригч Либерал ардчилсан намд (LDP)  саналаа өгсөн талаар NHK мэдээллээ.Такаичиг өөрийг нь бүхэлд нь үнэлэх маягаар өрнөсөн уг сонгуулийн дүнд Либерал ардчилсан нам Японы доод танхимын 465 суудлаас 340-ийг авсан нь Дэлхийн II дайнаас хойш нэг нам олонхийн суудлыг бүрдүүлсэн анхны тохиолдол боллоо. NHK-д өгсөн ярилцлагадаа Такаичи “Хүйтнийг үл ажран, цастай замаар алхаж саналаа өгсөн” сонгогчдод талархал илэрхийлжээ. “Эдийн засаг, санхүүгийн бодлогыг эрс өөрчлөх хариуцлагатай, идэвхтэй төсвийн бодлогыг би дэмжиж ирсэн учраас сонгогчдоос тодорхой санал авсан” хэмээн тэр нэмж хэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэмжлэгийг хүлээсэн, хатуу чиг баримжаатай консерватив үзэлт Такаичи дөрвөн сар хүрэхгүй хугацааны өмнө сонгогдсоноосоо хойш өндөр дэмжлэгийн түвшнээ хадгалж, Японыг удирдсан анхны эмэгтэй ерөнхий сайд болж түүх бүтээсэн юм. Тэрээр хөдөлмөрч чанар, нийгмийн сүлжээг чадварлаг ашигладаг байдал, харизмынхаа ачаар олон нийтийн дэмжлэгийг татсан. Үүний нэг жишээ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой бөмбөрийн  тоглолт хийсэн бичлэг цахим орчинд тархсан явдал байв. Ээлжит бус сонгууль зарлахдаа тэр өөрийнхөө нэр хүндийг намынхаа илүү бат бөх мандат болгон хувиргахыг зорьсон гэгддэг. Сүүлийн жилүүдэд улс төрийн санхүүжилтийг буруугаар ашигласан дуулианаас болж Либерал ардчилсан нам суларсан байсан. Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай улсад төсвийг тэлэх бодлогоо хэрэгжүүлэх “шинэ мандат”-ыг сонгогчдоос хүссэн нь ийнхүү биеллээ оллоо. Такаичи Х сүлжээнд АНУ-ын ерөнхийлөгч Трампт дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлж, АНУ–Японы холбоонд тулгуурласан боломж “ХЯЗГААРГҮЙ” гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин