2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2026-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр угаарын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн талаарх тоо, мэдээллийг хүргэлээ. Тэрээр " Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв орчны эрүүл  мэндийн тандалт судалгаа болон угаараас улбаатай хор хохирлын тандалтыг мөн хийдэг.  2023-2025 оны тоон мэдээллийг хүргэхэд, 2023 онд 3184 хүн,  2024 онд 2830 хүн, 2025 онд 2267 хүн тус тус угаартжээ.  Харин нас баралтын тухайд, 2023 онд 61 иргэн, 2024 онд 53, 2025 онд 30 иргэн нас баржээ. Нөлөөлж буй хүчин зүйлийг нь сайн судлах шаардлагатай. Мөн үүний цаад учир шалтгааныг тодорхой болгох, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх нь чухал" гэв.   Харин  Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн "Коксон түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн 12 дугаар сард нийслэлийн иргэдийн тал хувь нь хагас коксон түлш хэрэглэсэн. Нэгдүгээр сард бүх өрх хагас коксон түлш хэрэглэсэн. Өнгөрсөн 12 дугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд агаарын бохирдол 23 хувиар буурсан байна. Харин нэгдүгээр сард 26 хувиар буурсан гэх дүн гарсан. Автомашины утааны эсрэг тодорхой ажил хийгдээгүй.Лабораторийн шинжилгээгээр хагас коксон түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулахад үнслэг 10.2 хувь, хүхэр 46 хувиар буурсан байна. Манай лабораторийн шинжилгээний дүн бол бодитой юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин