Б.Батбаатар: Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг нийслэлд шилжүүлэх боломжгүй

2026-02-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /02.03/ Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Тэрээр "Хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр А85 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах саналыг гаргасан. Үүний үндсэн дээр Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А139 дүгээр тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг цуцалсан. Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад ээлтэй ерөнхий шаардлагад нийцээгүй, хотын стандарт зөрчсөн 1000 орчим метр хашааг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албадан буулгаж, цаашид эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Хашаа буулгах нэгжийн өртөг 1 м.кв тутамд 20 мянган төгрөг бөгөөд нийт 11 мянган метр хашааг буулгаснаар ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Тусгай хамгаалалттай газарт хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг цуцлах хүртэл шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно. Нийслэлийн бүс нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нийт 17 буга үрэгдсэн тохиолдол бүртгэгдсэн.

Зэрлэг амьтад хот руу, Туул голын орчимд орж ирж байгааг эерэг зүйл мэт харах нь буруу. Энэ нь уулын бэлчээрийн доройтол, өвс тэжээлийн хомсдол үүссэний илрэл. Нэг үгээр экосистемийн доройтлын дохио юм. Богдхан ууланд олон зүйлийн зэрлэг амьтан амьдардаг. Тэдгээрийг хамгаалах нь бидний үүрэг юм.Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд газрын ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийн өртэй байна. Газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно.

Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд аливаа үйл ажиллагаанд шууд хаах, хязгаарлах бус, эхлээд анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээ авах зарчим баримтална. Харин хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эцсийн арга хэмжээг авах болно. Өчигдөр Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргын зүгээс энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн байсан. Нийт үрэгдсэн 17 бугын хоёр нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт, үлдсэн нь нийслэлийн ногоон бүсэд эрсдэж үрэгдсэн байна.

Өмнөх жилүүдэд үе үеийн сайд нар тусгай хамгаалалттай газарт отоглох, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Гэвч отоглох зориулалтаар олгосон газарт Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Засаг даргын зүгээс орон сууц, хаус, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгодог.  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд нь дотоодын хуулиас давж үйлчилдэг тул энэ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.

Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 114 мянган иргэн амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний эрх ашиг хууль эрх зүйн тодорхой бус орчинд байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн зохицуулалттай болсноор нэг талаас иргэдийн эрх ашиг хамгаалагдаж, нөгөө талаас байгаль орчны тэнцвэр хадгалагдах боломж бүрдэнэ. Байгаль хамгаалал гэдэг олон дайсантай болох, олон хүнтэй үл ойлголцдог. Тиймээс иргэд үүнийг ойлгохыг хүсье" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

14 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин