Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?

2026-02-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод буй С.Мөнхсүх 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажилдаа оржээ. 2025 оны арваннэгдүгээр сард Оюу толгой компанийн ТУЗ-ийн хурлаар С.Мөнхсүхийг гүйцэтгэх захирлаар томилсон бөгөөд энэ нь анх удаа монгол хүн Оюу толгой компанийн удирдлагаар томилсон явдал болсон юм. Тэрээр томилогдоод удаагүй байхдаа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Оюу толгой асуудлаарх нээлттэй сонсголд оролцож, зарим ээдрээтэй асуудлуудад байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрээр "Өнөөдрөөс (2026.02.01) Оюу толгойн гүйцэтгэх захирлын үүргийг албан ёсоор хүлээн авч байна. Шинэ ажил шиг харагдаж болох ч үнэндээ би гэртээ л ирж байна. Oyu Tolgoi бол надад уурхайгаас илүү, Монголчуудын маань хөдөлмөр, зорилго, сэтгэл шингэсэн газар. Сүүлийн жилүүдэд Rio Tinto группт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулсан минь өнөөдөр тэр бүхнийг эх нутагтаа, өөрийн багтаа буцааж авчрах боломж болж байна. Oюу толгойг өдөр бүр хөдөлгөж байдаг мянга мянган уурхайчин та бүхэн л энэ уурхайн жинхэнэ эрдэнэ! Цаашид өөрийн сошиал хуудсаар дамжуулан та бүхний ур чадвар, амжилт, үнэ цэнтэй түүхийг илүү тод томруун гаргах болно. Миний зорилго бол та бүхнийг сонсож, дэмжиж, хамтдаа илүү хүчирхэг ирээдүйг бүтээх явдал. Та бүхний итгэл, зүтгэл, хөдөлмөрт гүн талархал илэрхийлье" гэжээ.

Сүхбаатарын Мөнхсүх гэж хэн бэ?

С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.Тэрээр 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байжээ. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдон ажилласан байна.

С.Мөнхсүх нь 2022 оноос "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс өмнө Австрали улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Тэрээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байжээ.С.Мөнхсүх нь Бостоны Зүүн хойд Их сургуулийг санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин