Э.Батшугар: Гар утсаараа компаниа байгуулж хянах боломжтой боллоо

2026-02-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна. "Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хэрэглээнд нэвтэрсэн байна.

Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар, Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ. “E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна.

Жишээлбэл: 1. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах

2. Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,

3. 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,

4. Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт

5. QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,

6. Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ , УДИРДАНА.

Цаашлаад энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм гэлээ. Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар бизнесээ нээж, үйл ажиллагаагаа хянах боллоо.

Түүнчлэн E-Business платформ мобайл аппликейшнаар бизнес эрхлэгчдэд зориулсан нийгэм, эдийн засгийн албан ёсны шинэ мэдээ, мэдээллийг цаг үетэй нь нийцүүлэн, шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нь аппликейшний бас нэгэн онцлог юм. E-Business мобайл аппликейшн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдал багасаж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
ЗОЧИН
Батшугараа эхлээд Цахим дээрэмчидээ цэгцэлчих тэгээд унгас алддаа
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

15 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин