ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

1 цаг 19 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.Бямбаа

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлын эхэнд уг хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч гэх Д.Саяннямбуугийн найзын өгсөн мэдүүлгийг УЛСЫН ЯЛЛАГЧ уншиж танилцуулсныг хүргэж байна. 

ПРОКУРОР: Яллагдагч Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байна. Нотлох баримтлалын талаар үүрэн холбооны телефоны 86033373 дугаараас зодоон болоод байна гэх дуудлага хүлээн авсан лавлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас.

Хэргийн газрын үзлэг хийсэн хэрэг өгч буй болсон гэх. Газар СБД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт гудамж байхгүй үргэлжилсэн үйлчилгээний төвүүдийн нэг болох Платинум нэртэй ертөнцийн зүгээр хойш гарсан хаалгатай 2 давхар үйлчилгээний төв байх ба за түүний дотор байрлах 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулна.

Канте нэртэй шөнийн цэнгээний газрын олон нийтийн газар байр шөнийн цэнгээний газрын гадна талд ертөнцийн зүгээр хойш харсан хаалганаас төв зам руу хойшоо явах чиглэлд 7 метр орчим зайд байх бөгөөд уг газрын хатуу гадаргуу дээр цус мэт зүйл хатсан байдалтай байсныг бэхжүүлэн авах гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт 1 дүгээр хавтаст хэргийн 28 18-аас 20 дугаар тал.

Хохирогч Д.Саяннямбуугийн мэдүүлэг: Олон жил уулзаагүй найзуудтайгаа гэнэт Канте гэдэг нэртэй бааранд орсон. Баарнаас гараад гадаа зогсож байхад миний таньдаг найз Өлзийтулга 2 зогсож байсан. Тэгээд би тэр 2 луу очоод хоол унд идэх үү гээд асууж байсан.

Тэгээд тэнд зогсож байсан юм болов уу? Араас ирсэн юм болов уу? Шал танихгүй залуу ирээд юу ч хараагүй, яриагүй, хараа ч үгүй зогсож байхад гэнэт намайг цохисон тэр залууг би танихгүй тэр залуутай ямар ч харилцаа үзээгүй. Тэгээд би цохиулаад газар унаад ухаан алдсан.

Миний мэдэхээр бол хамрын бүтэц өөрчлөгдөөд яс нь бутарсан хацар хугарсан нүдний нүд цаашаа чихэгдээд орсон. Харвасан нүдний дотор насан туршдаа суулгалттай нүүрний яс тэгээд тэр чигээрээ хугаралттай.

ПРОКУРОР: Хавтаст хэргийн 28-аас 29 дүгээр талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл Дискийг уншуулахад 6 минут 41 секундийн хугацаатай бичлэг байна. Бичлэгийг эхлүүлэхэд зүүн дээд буландаа 20250719033502 гэх цагаан бичлэгтэйтэй байх ба шөнийн цагаар олон тооны хүмүүс явган хүний зам дээр зогсоно.

Тэдний цаана зүүн гар талаас улаан өнгөтэй тоёота приус 30, цагаан өнгөтэй приус 20, хар өнгийн катилак зэрэг тээврийн хэрэгсэл зогсоолд байрласан. Тэдгээрийн цаана тээврийн хэрэгслүүд зам хөндлөн зам замын хөдөлгөөнд оролцож байгаа харагдаж байгаа. 

ГЭРЧ НЯМБАЯР: Машиныхаа хаалгыг онгойлгоод өндийгөөд нь харахад найз маань газар зодуулчихсан хэвтэж байсан. Би машинаа замынхаа хажуугийн зогсоолд тавиад шууд найз руугаа гүйж очоод яасан бэ юу болсон бэ? саяын муу тэр хар футболктой урт үстэй залуу намайг цохиод зодчихлоо гэж байсан.

Тэгэхээр би найзыгаа тайвшир гэж хэлээд 20-оос 30 секунд болж байхад цаанаас найзыг зодсон 5, 6 хүн Ална аа чи намайг таних уу? Би чамайг хэн ч биш болгоно гээд манай найз руу олуулаа дайраад зодож эхэлсэн.

Би зүүн тал руугаа цохиулаад газар унасан машины хойгуур ороод тойроод гараад ирэхэд нэг охин хүн алчихлаа гээд орилсон. Би шууд очоод харсан чинь манай найз сая нөгөө газар уначихсан ухаангүй нүүр нь битүү цус болчихсон хэвтэж байсан. Тэр зодсон гэх хүмүүс нь хүн зодчихлоо үхчихлээ гэж бодсон юм байхгүй бусад хүмүүс рүү орилоод "Та нарыг ч гэсэн ална шүү, та нар намайг яаж ч чадахгүй" гэж орилоод байсан, 10 орчим минутын дараа зугтаах гэж байсан.

Тэгэхээр Эстер гэх эмэгтэй тэр урт үстэй хар хувцастай залууг чирээд авч яваад таксинд суулгасан. Тэгэхээр нь би болон манай найзууд таксинаас буу таксинаас чирээд буулгасан цагдааг дагуулаад очсон. Тэгэхэд урт үстэй залуу болон ягаан футболктой залуу хоцроод машинд сууж байсан. Тэгээд би машиныг нь явуулахгүй гээд урд нь замыг нь хаагаад зогссон. Тэгэхэд намайг дайрч алаад явчихна шүү гэж хэлээд орилоод байсан.

Тэгээд намайг замаар түрээд дайрах гээд байхаар нь би зам тавьсан. Тэгэхэд тэр машин шууд зугтаасан. Ардаас нь цагдаагийн машин ирээд чанга яригдаж байх 0330 зогс гэж эхэлсэн зогсохгүй байхаар нь цагдаагийн машин ардаас нь хөөгөөд барьсан

ГЭРЧ ӨЛЗИЙСАЙХАН: Тухайн баар хаах цаг болоод бид нар гарах болоод Тулгат гэх найзтайгаа хамт тухайн баарны үүдээр гарахад манай нөгөө найзууд гадна зогсож байсан. Тэгтэл Тулгат бид 2 дээр Санжаа ирээд "Би Монголын хамгийн баян хүн Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг хүн та нарыг алчхаад зүгээр гарна" гэж орилж эхэлсэн.

Тэгээд бид 2 согтуу хүнээс хол байя гээд хүнээс холдсон, Санжааг нэг найз нь барьж байсан бол Санжаа нь эргэн тойрон руугаа хараад түүнтэй хамгийн ойрхон байсан за Саянаагийн нүүрэн тусгайг нь цохиж унагаасан.

Саянааг бид нар босгож ирээд Санжааг салгаад байж байтал миний ар талд Саянааг Санжаагийн нэг найз нь газарт унагаагаад зодож байсан нь тухайн үед нүүр лүү бас өшиглөж байсан.

Тухайн үл таних залууг салгатал зугтаагаад яваад өгсөн. Тэгээд хэсэг намжаад Санжаа цусаа тогтоох гээд дээш доош хараад сууж байтал Санжаагийн найз болох Тэмүүлэн Санжааг Саянаагийн нүүрэн тус газар нь өшиглөөд Саянаа дээш хараад ухаан алдсан. За тэгээд эмнэлэг болон цагдаагийн алаг тэрэг нар ирсэн.

Саянаагийн нүүрэн тус газар нь Санжаа миний харснаар 2 удаа цохисон, Саянаагийн хамраас нь цус гарсан. Тэгээд үл таних залуу газар унагаагаад нүүр лүү нь өвдөглөөд толгойн тус газар нь удаа дараа цохиж байсан.

Би багадаа найзалдаг байсан Санжаа гэх залуутай бас нэг хамт байсан 4-өөс 5 хүмүүстэй муудалцаад зогсож байсан. Гэтэл Санжаа тэр залуу хаана байна гэх зэргээр алхаж байснаа манай найз Саянааг өөр тийшээ харж байхад нүүр лүү нь баруун гараараа цохиж унагаагаад байгаа нь харагдсан.

Санжаагийн хамт байсан залуучууд нэг нь бол цайвар өнгийн юүдэнтэй цамцтай залуу Амгалан маш хүчтэй өшиглөж дахин унагаасан. Бид хэд бүгд очоод болиоч гээд салгаад Саянаа найзыгаа хартал нүүр ам нь цус гарч байсан болохоор би айгаад цагдаагийн 102 дугаар луу 03 цаг 51 минутад залгаж дуудлага өгсөн.

Цагдаа нар ч 10 10-аас 20 минутын дотор орчим болж ирсэн бөгөөд тэр хугацаанд Санжаа болон найзууд нь явах гээд байсан болохоор Өлзийсайхан их найзтайгаа тэр хавьд хэдийг явуулахгүйн тулд саатуулж байсан. Найзуудаасаа сонсоход Санжаа нь том айлын хүүхэд би та нарыг ална шүү бүгдийг чинь гэх зүйл яриад дайрахад нь манай найз зөрүүлж хэдэн юм хэлсэн гэсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

1 цаг 6 мин
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

1 цаг 8 мин
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

1 цаг 19 мин
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

11 цаг 8 мин
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Өчигдөр 12 цаг 22 мин
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Өчигдөр 12 цаг 14 мин
Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

Өчигдөр 06 цаг 00 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

Өчигдөр 06 цаг 00 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

Уржигдар 16 цаг 40 мин