Р.Болд: Гадаад бодлогын бие даасан тэнцвэртэй байдлыг хангаж, цагаа олсон, зоригтой алхам хийлээ

2026-01-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарын Давос хотноо “Энхийн Зөвлөл”-өө албан ёсоор байгууллаа. Гарын үсэг зурах ёслолд цөөн хэдэн улсын төрийн тэргүүн, төлөөлөгчид оролцсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар багтаж, Монгол Улс тус зөвлөлд нэгдэж буйгаа илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэгвэл уг асуудлаар судлаач, түүхийн ухааны доктор Р.Болд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Гадаад бодлогын бие даасан байдлыг хангаж, тэнцвэр тогтоосон, цагаа олсон, зоригтой алхам хийсэн Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэмээр байна. Энхийн төлөө зөвлөл нь АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2025 оны сүүлчээр баталсан 2803 тоот тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, зорилгоо дайн мөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэх, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд дөхөм үзүүлэх байгууллага болох учиртай. Эхний том зорилго нь Газын зурвасын бүтээн байгуулалт, тогтвортой байдлыг хангах явдал. Энэ зорилгоо хангасаны дараа өөр бүс нутагт үйл ажиллагаагаа шилжүүлж болно. Энэ бол НҮБ-ыг орлох биш харин үйл ажиллагааг нь суларсан цэгт нь нөхөж тус дөхөм үзүүлэх ач холбогдолтой. АНУ нь олон улсын олон байгууллагын гишүүнчлэлээс татгалзсанаа бас нөхөж буй үйлдэл биз. Газын зурвасын асуудал бол нэг жижиг улс өөрийгөө хамгаалсан, нөгөө нэг жижиг үндэстэн амьд үлдэхийн төлөө болсон явдал. Энэ гашуун сургамжийг бид тооцсон биз. Дээр нь энэ бол идэвхтэй бодлогын илрэл. Хэний ч эсрэг чиглээгүй, ийм алхам хийхэд хэнээс ч асуух шаардлагагүй, манай ашиг сонирхолд нийцсэн, ямар нэгэн татвар татаас төлөх шаардлагагүй, гурван жил болоод гарч ч болох асуудал. ЭТЗ нь шинэ бүтэц, олон зүйл нь тодорхойгүй буй. Энэхүү бүтцэд Азийн 5-6 улсыг нэгдэхийг тэдгээрийн дотор манай хөршүүд ч уригдсан, нээлттэй. ОХУ өрнөдөд царцаагдсан нэг тэрбум ам. долларыг Газын бүтээн байгуулалтад шилжүүлэх гэдэг нөхцөл тавьсан. Лалын сүсэгтнүүд олонтой манай хөршүүд яваандаа нэгдэх биз. Монгол Улс тус байгууллагад ямар үүрэг гүйцэтгэх нь бидний идэвхтэй алхамаас л шалтгаална. Нэн тэргүүнд олон улсын зуучлалын гүүрний нэг багана болох, эвийг  нь олж оролцвол гуравдагч түншүүдээс хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг ч бий болгож болно гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 52 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

6 цаг 56 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

6 цаг 58 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

14 цаг 56 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

14 цаг 56 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

14 цаг 56 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин